Тод мэдээ
Шинжилгээ авах дүүргүүдийн хуваарь
“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд өнөөдрөөс эхлэн хоёр хоногийн хугацаанд нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийн иргэдийг хамруулна. Шинжилгээг 10 суурин цэг, 50 явуулын баг авах юм.
ШИНЖИЛГЭЭ АВАХ ХУВААРЬ
- Хоёрдугаар сарын 14-16-нд СХД-54261 өрх
- Хоёрдугаар сарын 17-нд БГД-30676 өрх
- Хоёрдугаар сарын 18-нд Хан-Уул дүүрэг-32800 өрхөөс
- Хоёдугаар сарын 19-нд Чингэлтэй дүүрэг-23765 өрх
- Хоёрдугаар сарын 20-нд Сүхбаатар дүүрэг-22861 өрх
- Хоёрдугаар сарын 21-нд Баянзүрх дүүрэг-69264 өрх
- Хоёрдугаар сарын 17-19 нд Багахангай дүүрэг-945 өрх
- Хоёрдугаар сарын 17-19 нд Багануур дүүрэг-6893 өрхийг тус тус шинжилгээнд хамруулахаар дараах хуваарийг гаргажээ.
Тод мэдээ
Монгол Улс нэгдүгээр улиралд 17.6 сая тонн нүүрс экспортлов
Монгол Улс нэгдүгээр улиралд 17.6 сая тонн нүүрс экспортолжээ. Тодбуулбал, 2024 оны 1-5 дугаар сарын 1 хүртэл манай улс 17.6 сая тонн нүүрс экспортолсон дүн мэдээ байна.
Үүнээс Гашуунсухайт боомтоор 12.7 сая.тн, Шивээхүрэн боомтоор 7.1 сая.тн, Ханги боомтоор 2.4 сая.тн, Замын-Үүд боомтоор 1 сая.тн, Булган боомтоор 1 сая.тн, Бичигт боомтоор 584 мян.тн, Хавирга боомтоор 7 мян.тн, нийт 25 сая.тн нүүрс экспортолсон байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Тод мэдээ
Богдхан уулын ойн сангийн 3000 га талбайд хөнөөлт шавжтай тэмцэнэ
2024 онд Богдхан уулын дархан цаазат газрын ойн сангийн 3000 га-д ойн хөнөөлт, хортон шавжтай тэмцэх ажил хийнэ.
Монгол Улсад хэрэгжиж буй “Эрүүл ой” төслийн хүрээнд Монгол Улсад газраар ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэж байгаа арга технологитой газар дээр нь танилцах, гадаадын эрдэмтдээс туршлага судлах сургалтад МУИС-ийн судлаачид, ЗГХА Ойн газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Ойн хөнөөлт шавжтай тэмцэх үйл ажиллагаа эрхлэгчдийн холбоо” зэрэг байгууллагууд хамтран оролцлоо.
Америк, Канад улсаас ирсэн эрдэмтэд Монгол орон хөнөөлт шавжтай тэмцэхдээ дэвшилтэт технологи ашиглаж байгааг онцоллоо. Цаашид Монгол орны ойн эрүүл байдлыг хамгаалах, хадгалах талаар зөвлөмж боловсруулж хүргүүлнэ.
2024 онд Богдхан уулын ойн сангийн 3000 га талбайд хөнөөлт шавжтай онгоцоор тэмцлийн ажил хийхээр төлөвлөөд байна гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Тод мэдээ
Нийтийн тээврийн 3 чиглэлд өөрчлөлт орууллаа
-
Өнөөдөр2021/04/28
МСНЭ-ээс цаг үеийн асуудлаар мэдэгдэл гаргалаа
-
Тод мэдээ2021/12/07
Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хаслаа
-
Чөлөөт бүс2020/06/17
Баянзүрх дүүрэгт олон улсын стандартад нийцсэн иж бүрэн спортын талбай нээгдлээ
-
Тод мэдээ2022/10/03
Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбосон авто замыг түр хаана
Сэтгэгдэл