Тод мэдээ
СКАЙтел аппликэйшнд ороод оюуны цангаагаа тайлж, СУПЕР шагналын эзэн болцгооё
Технологийн компани гэдэг утгаараа СКАЙтел аппликэйшн дээрээ хэрэглэгчдийнхээ чөлөөт цагийг үр бүтээлтэй, олз омог дүүрэн өнгөрүүлэх зорилгоор сонирхолтой тоглоомыг хөгжүүлсээр ирсэн.
Урагшаа 2021 өвлийн урамшууллын үеэр ДУУДЛАГА ХУДАЛДААГ анхлан нэвтрүүлж бүх хэрэглэгчийнхээ сонирхол хүсэлд нийцүүлэн амжилттай зохион байгуулсан. УРАГШАА 2021 урамшууллын СУПЕР ШАГНАЛЫН эзэд тодорч, бэлгийг хүргүүлсэн бол, талархсан хэрэглэгчид өөрсдийн фото зургийг баталгаажуулан илгээсэн билээ.
Тэгвэл хэрэглэгчдийнхээ хайр хүндэтгэл сонирхол болон хүсэлд нийцүүлэн золгон тохиож буй үхэр жилд зориулан ХОЖЛЫН 28 ХОНОГ тэмцээнийг бүх хэрэглэгчдийнхээ дунд зохиолоо. Ертөнцийн ерөнхий мэдлэг шаардах асуулт хариултын тэмцээнд өдрийн 3 хүртэлх удаа оролцоод 7 хоног бүр тодрох 3 ЯЛАГЧИЙН нэг болоорой. Энэ 7 хоногийн хувьд iPhone 12, Airpods Pro –гийн эзэд тодорно.
Өөрийн харилцаа холбооны төлбөрөө урьдын адил төлөөд, цэнэглээд л тохирсон оноогоо тогтмол авч цуглуулаад ХОЖЛЫН 28 ХОНОГ асуулт хариултын тэмцээндээ оролцож оюуны цангаагаа тайлж, бяцхан зүтгэл гаргаад СУПЕР шагналын эзэн болж өөрийн 7 хоногоо өнгөлөөрэй.
2021 онд ХОЖИЛ БҮР ТАНЫХ БАЙГ
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Тоглолтод оролцох заавар:
Нийт хэрэглэгчдэдээ амжилт хүсье!
СКАЙтел аппликэйшн татах линк:
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов
-
Тод мэдээ2023/04/25
Замын-Үүд-Эрээн боомтын үйл ажиллагаа идэвхжиж, экспортын галт тэрэг нэмэгдсэн н...
-
Тод мэдээ2022/06/06
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд энэ долоо хоногт...
-
Тод мэдээ2023/10/19
Нийслэлийн эрх зүйн асуудлыг багцаар нь шийдвэрлэхийг дэмжлээ
-
Өнөөдөр2022/05/13
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Сэтгэгдэл