Тод мэдээ
Хүнс, худалдаа, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийж байна
Нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг хүнсний худалдааны 356, хүнсний үйлдвэр, цех 65, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар 47, хүргэлтийн хоолны үйлчилгээ 14, бүх төрлийн барааны дэлгүүр 43, үсчин, гоо сайхан 56, ТҮЦ 12, бусад 364 буюу нийт 957 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтийн байдалд хяналт тавьж, ажиллаж байна.
Шалгалтаар илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах талаар зөвлөмж мэдэгдэл өгч байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.
Эх сурвалж: НМХГ
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов
-
Өнөөдөр2020/05/22
Д.Цогтбаатар сайд НҮБ-ын АНДЭЗНК-ын 75 дугаар чуулганы даргын үүрэгт ажлаа хүлээ...
-
Тод мэдээ2019/12/13
М.Ганбаатар: 24 цагаар ажиллах 50 борлуулалтын цэг нэмэх бэлтгэл ажлыг хийж дуус...
-
Тод мэдээ2021/05/06
Тусгай үүргийн онгоцоор 77 иргэн эх орондоо ирлээ
-
Тод мэдээ2021/04/22
Өмгөөлөгч Б.Баасанцогт Б.Сүндэръяад “Балетын төлбөр” гэх гүйлгээний ...
Сэтгэгдэл