Тод индэр
ЗГ: Нэгдүгээр сарын 11-ний өдрөөс худалдаа, үйлчилгээг нээнэ

Монгол Улсын Засгийн газар 2021 оны анхдугаар хуралдаанаа өнөөдөр /2021.01.04/ ээлжит бусаар хийлээ. Хурлаар УОК-ын шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, УОК-ийн дарга Я.Содбаатарын танилцуулснаар сонсож, хэлэлцэн дараах шийдвэрийг гаргав.
Нийслэлд мөрдөж буй “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-ийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс мөн сарын 11-ний өдрийн өглөөний 06:00 цаг хүртэл сунгалаа. Дээрхи шийдвэрийг УОК, ЭМЯ-ны дэргэдэх эрдэмтдийн зөвлөл, мэргэжлийн 11 байгууллагаас явуулсан 14 хоногийн хөл хорионы үеийн эрсдлийн үнэлгээг үндэслэн гаргав. Улмаар нэгдүгээр сарын 11-ны 06:00 цагаас зэрэглэлээ бууруулж, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудыг нээхээр төлөвлөж байна. Тодруулвал 2020 оны 12-р сарын 14-нөөс 12-р сарын 23-ний өдөр хүртэл явж ирсэн зэрэглэл буюу өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг үйлчилж эхлэх юм. Ингэснээр хоолны газрууд, бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээнүүд нээгдэж, ахуйн барааны жижиг дэлгүүрүүд ажиллана. Харин хүн амын төвлөрөл, зорчих хөдөлгөөн их, эрсдэл өндөртэй учраас уушийн газар, саун, барааны зах зэрэг нэр бүхий 18 салбар ажиллахгүй. Энэ талаар тухайн цаг үед нь НОК-оос ард иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллана.
2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх дээрхи хугацаанд УОК-ын шуурхай штаб, ЭМЯ бусад мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтран халдварын шинэ голомтуудын хүрээг хумихад онцгой анхаарч ажиллана. Худалдаа, үйлчилгээний салбарынхан халдвар хамгааллын дэглэмээ хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах бэлтгэлээ базаах боломж бүрдэж байна.
Хөл хориог сулруулсны дараа нөхцөл байдал хүндэрч, шинэ голомт үүсвэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорионд буцаж шилжинэ. Энэ нь эргэж буцсан асуудал биш. Ард иргэд, ААН-үүдээ хамгаалж, эрүүл мэндийн салбарын хүчин чадлаа тооцож, илүү их хүндрэл учрахаас урьдчилан сэргийлж буй шийдвэр гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрөх шаардлагатай гэв.
Мөн өдрийн хурлаар XVII жарны Цагаагчин үхэр жилийн сар шинийн баяр/2021.02.12/-ыг бүх нийтээр тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэв.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.
Тод индэр
Д.Батбаатар: Тээврийн салбарын хүндрэлээс яаж гарах вэ?
-
Тод мэдээ2024/07/26
Санзайн замд 560 метр ус зайлуулах шугам угсарч байна
-
Тод мэдээ2023/10/17
Сэтгэцийн эрүүл мэндийг ярихгүйгээр эрүүл мэндийн тухай ярих боломжгүй
-
Өнөөдөр2020/06/26
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
-
Тод мэдээ2020/08/14
Монгол жүжигчдийн тоглосон Холливудын кино Монголд нээлтээ хийнэ