Тод мэдээ
Дарамт хүчирхийллийг устгах тухай конвенцийн талаарх хэлэлцүүлэг болж байна
Дарамт хүчирхийллийг устгах тухай ОУХБ-ын 190 дүгээр конвенцийн талаарх хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр Цар тахлын үед Жендэрт суурилсан хүчирхийлэл дарамтаас сэргийлэх, охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, Албан бус эдийн засагт ажиллаж буй хөдөлмөр эрхлэгчдийн эрх зөрчигдөхөөс сэргийлэх, Хөл хорионы улмаас улам бүр нэмэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг гарган тавих зэрэг чухал ач холбогдолтой сэдвээр хэлэлцэж байгаа юм.
УИХ-д өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажлын байрны дарамт, бэлгийн дарамтыг хориглох тухай зохицуулалтыг шинээр оруулж, ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамд тодорхой заалтуудыг тусгахыг үүрэгжүүлсэн.
Хэлэлцүүлэгт Улсын Их хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, УИХ дахь Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн гишүүд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Хүн амын сан зэрэг байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Х.Ганбаатар нар “дарамт, хүчирхийллийг устгах тухай” ОУХБ-ын 190 дүгээр конвенцод нэгдэн орох хэрэгцээ, шаардлагын талаарх байр сууриа илэрхийллээ. Мөн ОУХБ-ын Монгол Улс, БНХАУ-ыг хариуцсан товчоо захирал Клейр Куртье-Мюлдер “Дарамт, хүчирхийллийг устгах тухай ОУХБ-ын 190 дүгээр конвенц, 206 дугаар зөвлөмжийн тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан дарамт, хүчирхийллийг хориглохтой холбоотой зохицуулалтын талаар УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ чуулган болон байнгын хорооны хурлаар хэлэлцүүлэх, санал боловсруулах ажлын хэсгийн дарга Ц.Мөнх-Оргил танилцууллаа.
Эх сурвалж: ХНХЯ
Тод мэдээ
Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төсөл хэрэгжинэ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлнэ.
НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2023 оны зургаадугаар сарын 14-ний 231 тоот тогтоолоор “Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөө (2023-2027)”-г баталсан.
Төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагуудад НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг сурталчлан таниулах, Засгийн газраас баталсан үндэсний төлөвлөгөөг танилцуулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа юм.
Энэ хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн жишээн дээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрхэд хүний эрхийн магадлан шинжилгээ хийх төслийг хэрэгжүүлэх юм.
Тод мэдээ
Үндэсний аудитын газар нам, эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ ирүүллээ
Сонгуулийн ерөнхий хороонд Үндэсний аудитын газар улс төрийн 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтийг өчигдөр (2024.04.25) хүлээлгэн өглөө.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт 2024 оны гуравдугаар сарын 22-24-ний өдөр хүргүүлсэн юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.10 дахь хэсэгт “Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайланд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.” гэж заасан.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ 2024 оны 4 дүгээр сарын 26, 27, 28-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.
Тод мэдээ
Б.Мөнх-Эрдэнэ, Б.Бадамдорж нар сонгомол бөхийн төрлөөр олимпын эрхийн тэмцээнд оролцоно
-
Тод мэдээ2023/01/23
“Мөнгөлөг шагшуурга-2023” Хар ус нуурын мөсний баяр Ховд аймагт болж...
-
Өнөөдөр2023/05/11
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
-
Тод зураг2020/03/09
Гурван сурагчид ОХУ-д сурах 50 сая төгрөгийн тэтгэлэг олголоо
-
Тод индэр2020/01/30
Зах худалдааны төвүүдийг хаах шийдвэр гараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ
Сэтгэгдэл