Тод зураг
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орж, бусад нутгаар дулаан байна.
2019 оны 08 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 20-25 хэм, Алтайн өвөр говь, говь болон зүүн аймгуудын нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 28-30 хэм дулаан байна.
2019 оны 08 дугаар сарын 03-наас 08 дугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
03-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар аадар бороо, 4-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Орхон Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 3-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд төв болон говийн аймгуудын нутгаар, 5-6-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
Тод зураг
Иргэн та гэрээ...Харин бид хотоо
Иргэн та гэрээсээ гаралгүй гэртээ байнга цэвэрлэгээ хийж цэвэр агаар оруулан ариутгал хийнэ үү. Харин бид хотоо цэвэрлэе. Дэм дэмэндээ...Цэвэр хотын төлөө өдөр бүр сэтгэл гарган ажиллаж байгаа Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ынхандаа баярлалаа.
Тод зураг
Богд уул болон Туул гол дагуух тохижилт
Нийслэлийн иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Богд уул болон Туул гол дагуух тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг сайжруулахаар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр чиглэл болгосон. Хотын дарга холбогдох албаны хүмүүсийн хамт Богд уул, Туул голын эрэг орчмоор хийгдэх тохижилтын ажилтай танилцлаа.
Тухайлбал, Сонсголонгийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх Туул голын эрэг дагуух 27 км газарт нийт 15 байршилд тохижилт хийхээр төлөвлөжээ. Ингэхдээ зуны цагт хамгийн их устай үед голын эргийн аюулгүй байдлыг хангасан байршлуудыг сонгосон байна. Хот байгуулалт, хөгжлийн газраас “15 байршлаас 11-ийнх нь тохижилтын ажлын даалгавар батлагдсан. Мөн таван байршилд загвар зураг нь батлагдаж, нэг байршилд тохижилтын ажлыг хийсэн.
Богд уулын арын зам буюу Дүнжингаравын зам дагуу 17.8 км дугуйн замын тохижилт хийж байгаа”-г танилцууллаа. Туул голын эрэг дагуух бүтээн байгуулалтын тохижилтыг ихэвчлэн сагс, хөл бөмбөгийн талбай, тоглоомын талбай, машины зогсоол, дугуйн болон явган хүний замтай байхаар төлөвлөжээ.
Тод зураг
Хорвоогийн хамгийн эгдүүтэй "залхуу"
Бид та бүхэнд дэлхийн ан амьтдын ертөнцийн сониноос цувралаар хүргэж байгаа. Энэ удаад хорвоогийн хамгийн залхуу амьтдын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг лемур сармагчны тухай товч мэдээллийг хүргэж байна.
Лемур нь Мадагаскарын уугуул амьтдын нэг бөгөөд нутгийн иргэд түүнийг хамгийн ариун шүтээнээ гэж үздэг аж. Тэгээд ч Мадагаскар арлыг Лемурын өлгий нутаг гэж зүй ёсоор нэрлэхээс аргагүй. Энэхүү арал дээр ирсэн хүмүүс нүд нь гэрэлтдэг өвөрмөц амьтныг хараад ихээхэн цочирддог аж. Эрдэмтэн Карл Лини анх энэ амьтны шөнийн амьдралыг судалсан бөгөөд эртний ромчуудын амар амгалангаа олоогүй сүнснүүдийн талаарх домгийг санаж, Лемур гэх нэрийг тэдэнд өгчээ.
Лемурын их бие, сүүл нь тэнцүү шахуу. Нийлээд нэг метр гаруй, жин нь 5-6 кг. Чих шигээ жижигхэн, хар хоншоортой хирнээ нүүрэндээ томдсон дүгрэг нүдтэй.
Нэг удаагийн үсрэлтээрээ 8-10 метр өндөрт гардаг бөгөөд буухдаа шүхрээр буухтай зөөлөн газарддаг хэмээн судлаачид бичсэн байдаг. Урт сүүл нь “нислэгийн” үед төдийлөн хэрэг болохгүй. Харин “гараанаас гарах” үед нь тулгуур болдог байна.
-
Тод зураг2019/10/02
Их хэмжээний импортын хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын бус байранд хадгалж ба...
-
Тод зураг2020/03/03
Хяналтын цэгүүдээр нэвтэрч буй иргэдээс асуумж авна
-
Тод мэдээ2021/03/26
Төрийн банкны бүх гүйлгээ 03-р сарын 27-ны 00:00 цагаас 28-ны 12:00 цаг хүртэл т...
-
Өнөөдөр2020/05/06
Ч.Хүрэлбаатар: 793 тэрбумыг хэмнэгдсэн төсвөөс гаргана