Тод мэдээ
Гарал үүсэл тодорхойгүй их хэмжээний махыг битүүмжлэв

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн XIX хороо, Тахилтын гудамжинд байрлах “Ариун монгол мах” гэх компани нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй, бохир нөхцөлд мах бэлтгэж байна гэх мэдээллийн мөрөөр МХЕГ-ын ХХААХ-ын хэлтсийн дарга Д.Батжаргалаар ахлуулсан баг газар дээр нь хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар тус үйлдвэрийн агуулахад адууны 60-70 тонн орчим махыг ангилан хөлдөөж хадгалж байсан бөгөөд гарал үүслийн бичиггүй, худалдан авсан, худалдсан зэрэг ямар нэг баримт, бүртгэл байхгүй, махыг А, В, С гэж ангилсан байгаа нь экспортлох зорилгоор бэлтгэсэн байж болзошгүй байна. Түүнчлэн үйлдвэрийн байранд гар угаах, ариутгах хэсэг байхгүй, ариутгал, цэвэрлэгээ хангалтгүй, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байв.
Иймд үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, агуулахыг лацдан компанийн холбогдох бичиг баримтыг мэргэжлийн хяналтын байгууллагад шалгуулахыг хариуцагчид даалгалаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.
Тод мэдээ
Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээлээ
Өнөөдөр/2021.03.01/ 00:00 цагаас орон нутаг руу зорчих хөдөлгөөн нээгдэж байна. Энэхүү шийдвэрийг УОК-ын хурлаас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасныг Монгол Улсын Шадар сайд орон нутгийн удирдлагуудад мөн өдрөө онлайн хурлаар мэдэгдэж, бэлтгэл ханган иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхийг үүрэг болгосон билээ.
Хөдөлгөөнд оролцох иргэн та хувийн автомашинаар болон нийтийн тээврээр орон нутаг руу зорчихдоо PCR-ын шинжилгээ өгсөн байх бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан буюу халдваргүй гэдгээ нотолсон байх үүрэгтэй юм. Ингэхдээ шинжилгээний хариу гарснаас хойшхи хугацаа 72 цаг өнгөрөөгүй байх ёстой. Хэрвээ PCR-ын шинжилгээний хугацаа 72 цаг хэтэрч, дууссан бол хүлээн авагч аймаг орон нутгийн асуудал хариуцсан албаныхан иргэдээсээ түргэвчилсэн тест авч оруулах эрх нь нээлттэй байх юм.
Тод мэдээ
ХӨСҮТ: "Ковид-19"-ийн эсрэг вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлс
"Ковид-19"-ийн эсрэг вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлс

Тод мэдээ
ОХУ-ын "Спутник-V" вакцины эхний ээлжийн 10 мянган тунг хүлээн авлаа
Энэ сарын 27-ны өдөр “Буянт-Ухаа’’ олон улсын нисэх буудалд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн ачааны онгоц газардсан. Нислэгээр ОХУ-ын "Спутник-V" вакцины эхний ээлжийн 10 мянган тунг авчирсан юм. Дараагийн ээлжийн 10 мянган тун вакцин гуравдугаар сарын эхний долоо хоногт ирэхээр төлөвлөгдсөн байна.
Засгийн газрын захиалгаар ОХУ-ын "Спутник V" вакцины 20 мянган тунг хүлээж авах юм.
Вакцины эхний тунг хүлээж авах ажилд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ОХУ-аас Монгол улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Васильев Максим Викторович нар оролцлоо. ОХУ-ын Н.Ф.Гамалейн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан "Спутник V" вакциныг манай улс яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгосон байгаа юм байна.
ДЭМБ-аас “Спутник V” вакциныг бүртгэж авах бэлтгэл ажил хангагдаж байгаа төдийгүй гуравдугаар сард багтаан бүртгэж авахаар төлөвлөж байгаа аж. "Спутник-V" вакцинаар дэлхийн 40 гаруй улс орон иргэдээ вакцинжуулахаар бүртгэн авч төлөвлөсөн бөгөөд тус вакцины дархлаа тогтоох чанар нь 92 хувийн үр дүнтэй байгааг судлаачид тогтоосон байна.