Бидэнтэй нэгдэх

Тод индэр

Хироко Хирахора: Монгол Улсын батальон НҮБ-ын чухал хэсэг гэдгээ дахин харууллаа

Огноо:

,

Сэтгүүлч:

БНӨСУ-д НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэнхэр дуулгатнууд иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх хүмүүнлэгийн ажлаа хийсэн. Тэд Бентью хотын төвд орших доктор Жон Грангийн нэрэмжит “Спорт цогцолбор”-ын чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх, спортоор хичээллэх цогц талбайг нь засч тохижуулан Африкийн хүүхдүүдэд бэлэг барьсан талаар бид өмнө мэдээлсэн.

Нээлтийн арга хэмжээнд UNMISS ажиллагааны мужийн зохицуулагч, мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэргийн багийн захирагч, БНӨСУ-ын залуучуудын хөгжил, мэдээлэл спортын яамны Хойд Лиеч муж болон эрүүл мэнд хариуцсан дарга нар, мужийн хөлбөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөгийн холбоодуудын дасгалжуулагч, баг тамирчид, НҮБ-ын, орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилчид, иргэд, хүүхэд, багачууд оролцсон байна.

Хүндэт зочид, орон нутгийн удирдлага, хуран цугласан хүүхэд, залуус шинэхэн засварласан спорт талбайгаа сэтгэл бахдам хүлээн авч баярлаж талархсанаа илэрхийлсэн нь цэнхэр дуулгатан бүтээлч залуусын маань урам зоригийг улам өөдөө бадраалаа.

Нээлтийн үеэр Мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэргийн багийн Иргэн цэргийн харилцааны офицер, ахмад н.Ням: Бид энэ удаагийн хүмүүнлэгийн үйлсээ Хойд Лиечмужийн “Бентью” хотын хүүхэд залууст хэрэгтэй зүйлийг нь хийж өгөхөөр шийдвэрлэн батальоны дотоод нөөц бололцоонд тулгуурлан богино хугацаанд, бага хүчээр энэ том ажлын ард гарлаа. Хүмүүнлэгийн энэ удаагийн үйлст оролцсон залуус бид олон улсын стандартад нийцэхүйц хөлбөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөгийн талбайг будаж засварлан хөлбөмбөгийн талбайд хоёр ширхэг сүүдрэвч, гар бөмбөг болон сагсан бөмбөгийн талбайн шийдийг шинэчлэж, биеийн тамирын савлуур, дүүжин, цогцолборын эргэн тойронд 30 ширхэг урт сандлыг хийж байршууллаа. Нээлтийн арга хэмжээнд оролцохоор олноор хуран цугласан орон нутгийн хүүхэд, залууст шинэхэн засварласан спорт тоглоомын цогцолбороо хүлээлгэн өглөө. Орон нутгийн удирдлага болоод хүүхэд залуус сэтгэл өндөр талархаж байгааг нь сонсох сайхан байна. Энэ бол Монгол Улсын VIII мотобуудлагын батальоны цэнхэр дуулгатан хөдөлмөрч авьяаслаг залуусын нөр их хөдөлмөр билээ. Бид нөхөрсөг тоглолтоор талбайн нээлтээ хийж оролцсон бүх баг, тамирчдад дурсгалын медаль, спортын иж бүрэн хэрэгсэл болох сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлбөмбөгийн торнууд, бөмбөг тус бүрээс 5 ширхэгийг, хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад хичээлийн хэрэгсэл, тоглоомын хамт бэлэглэсэн”.

НҮБ-ын UNMISS ажиллагааны мужийн зохицуулагч, хатагтай Хироко Хирахора: Энэ сайхан арга хэмжээнд оролцож байгаадаа туйлын их баяртай байна. Монгол Улсын батальон орон нутгийн иргэд рүү хандсан хүмүүнлэгийн олон сайхан үйл ажиллагааг явуулж байгаа. Энэ үйл Судан Улсын хүүхэд залууст нэн хэрэгтэй байсан нь энд хуран цугласан олныг харахад нь маш тодорхой харагдаж байна. Монгол Улсын батальоны залуус үнэхээрийн ач холбогдолтой чухал үйлийг сэтгэл зүрхнээсээ хийлээ. Монгол Улсын VIII мотобуудлагын батальон мандатад заагдсан үүргээ маш сайн гүйцэтгэж байгаагаас гадна энэ улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудын боловсролд анхаарч байгаад маш баяртай байна. Тийм болохоор Монгол Улсын батальон НҮБ-ын чухал нэг хэсэг гэдгийг дахин харуулж байна”.

БНӨСУ-ын залуучуудын хөгжил, мэдээлэл, спортын яамны Хойд Лиеч муж хариуцсан дарга, ноён Лаам: “Бентью” хотын Доктор Жон Грангийн нэрэмжит спорт тоглоомын талбайн нээлтийн арга хэмжээ болж байна. МОНБАТТ-ын цэргийн алба хаагчид манай иргэдэд маш сайхан зүйлсийг бүтээж өглөө. Тэдний энэхүү ажлыг хийхэд тусалсан UNMISS ажиллагааны Мужийн зохицуулагчийн албанд талархаж байгаагаа дахин илэрхийлье. Ялангуяа Монгол цэргүүд маш ухаалгаар гарын доорх материалыг ашиглан бүтээлчээр ажиллан энэхүү өнгөлөг сайхан стандартад нийцсэн цогцолборыг хийж бүтээсэнд маш их баярлаж байгаагаа дахин хэлье. Та бүхний гэгээн үйлс дардан байг”.

“Бентью” хотын хөлбөмбөгийн холбооны дарга, ноён Филлиф: Монбаттын залуучууд бидэнд хөл бөмбөгийн талбайг хийж өгөхөөс гадна сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбайг тохижуулж өгсөнд маш их баярлаж байна. Тэдний ажилд манай хөлбөмбөгийн холбооны хүүхэд багачууд боломжоороо тусалж дэмжиж бидний зүгээс гар бие оролцсондоо баяртай байна. Энэ ажил тэдний сүүлийн ажил биш гэж бодож байна.Дараа дараагийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хамтран ажиллахдаа баяртай байх болно.

Хөл бөмбөгийнбагийн ахлагч, Жан Жоүк: Та бүхэнтэй уулзаж байгаадаа мөн ийм сайхан талбайг засварлаж өгсөнд баяртай байна. Талбайн нээлтийн арга хэмжээний нөхөрсөг тоглолтод Монгол Улсын хөлбөмбөгийн багтай анх удаа тоглолоо. Дараагийн удаа дахин тоглоно гэж найдаж байна” гэжээ.

Эх сурвалж: ЗХЖШ













Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод индэр

Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна

Огноо:

,

Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.

Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.

Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.

Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна

Огноо:

,

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.

Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Д.Батбаатар: Тээврийн салбарын хүндрэлээс яаж гарах вэ?

Огноо:

,

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ30 минутын өмнө

Тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулах ажлын хүрээнд ААН-үүдийн үй...

Тод мэдээ33 минутын өмнө

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд 5000 гаруй хүн бүр...

Тод мэдээ38 минутын өмнө

“Эрүүл мэндийн ажилтны гарын эрүүл ахуй сахих дэлхийн өдөр” өнөө...

Тод мэдээ42 минутын өмнө

Чингис хаан нисэх буудал руу зорчих автобусны чиглэлийн цагийн хуваа...

Тод мэдээ47 минутын өмнө

Иргэдийг ногоон бүсэд зорчихыг хориглолоо

Тод мэдээ49 минутын өмнө

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 15.6 км авто замын барилгын ажил ...

Өнөөдөр56 минутын өмнө

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр1 цаг 4 минут

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

Өнөөдөр1 цаг 17 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр1 цаг 37 минут

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

Тод мэдээ2025/05/02

Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй...

Тод мэдээ2025/05/02

“Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ

Тод мэдээ2025/05/02

Хүннү хотын тээвэр логистикийн талаарх мэргэжлийн холбоод, компаниуд...

Тод мэдээ2025/05/02

Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшу...

Тод мэдээ2025/05/02

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автоб...

Өнөөдөр2025/05/02

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.05.02/

Өнөөдөр2025/05/02

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр2025/05/02

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/05/02

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

Тод мэдээ2025/05/01

Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейца...

Тод мэдээ2025/05/01

“Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэли...

Тод мэдээ2025/05/01

Тавдугаар сарын 15-наас МҮОНТВ, Гандан, ТБД Андууд орчмын халуун ус ...

Тод мэдээ2025/05/01

“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр т...

Тод мэдээ2025/05/01

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 бол...

Тод мэдээ2025/05/01

АТГ: Авлигын эсрэг сургалтад 1099 албан тушаалтныг хамруулав

Өнөөдөр2025/05/01

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/05/01

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар..

Өнөөдөр2025/05/01

Улаанбаатарт бага зэргийн бороо орно

Тод мэдээ2025/04/30

Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүл...

Тод мэдээ2025/04/30

Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ

Санал болгох