Тод индэр
Усыг Усаар...

Дулааны цахилгаан станц гэдэг нь Дулаан болон цахилгааны эрчим хүчийг хослон үйлдвэрлэж байгааг хэлнэ. Цахилгаан станц гэдэг нь зөвхөн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгааг хэлдэг.
Дулааны цахилгаан станц яагаад хот, районтой ойрхон байрладаг гэхээр тухайн хотын орон сууц, үйлдвэр, сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгжүүдийг өвлийн улиралд дулаанаар хангах үндсэн зориулалттай юм.
ДЦС-3 хувьд эрчим хүч үйлдвэрлэх үндсэн технологи нь усыг хэт халсан уур болгон эрчим хүч үйлдвэрлээд уг процесст ажлаад гарч буй уур усны холимогийг ус болгох буюу усны төлөв байдлыг дахин дахин өөрчлөн ашиглаж байгаа гэсэн үг юм.
Дэлхий нийтээр саарал усны хэрэглээг нэвтрүүлж хэмнэлттэй техник, технологи, тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа. Дулааны гуравдугаар цахилгаан станцын хувьд дээд удирдлагаас, инженер техникийн ажилтан, засварчин гээд бүх шатанд усыг хэмнэж ажиллах тал дээр санаачлага гаргаж технологи дамжлага тус бүрт ашиглаад гарч буй усыг шууд хаяхгүй баканд, санд цуглуулж жилд 1.5 сая тн саарал усыг станцын технологи ажиллагаанд дахин ашиглаж байгаа нь өнөөгийн тулгамдаж буй цэвэр усны нөөцийг хамгаалахад эерэгээр нөлөөлж байна.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.
Тод индэр
Д.Батбаатар: Тээврийн салбарын хүндрэлээс яаж гарах вэ?
-
Тод индэр2020/06/09
Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн төв: Танд баярлалаа
-
Тод мэдээ2025/01/22
Д.Ариунбаатар: Кабелийн утас зөвшөөрөлгүй татсанаас болж суваг гаргахад хүндрэлт...
-
Өнөөдөр2023/10/23
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Тод мэдээ2025/02/24
Сар шинийн баяраар хилийн боомтууд хоёр хоног амарна