Бидэнтэй нэгдэх

Чөлөөт бүс

Өв соёл, эв нэгдэл, авьяасаар хөглөгдсөн "Мөнгөн хараацай - 2019

Огноо:

,

Сэтгүүлч:

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбороос санаачлан зохион байгуулдаг улс үндэстний хүүхэд, багачуудыг урлагийн хөтөлбөрөөр нэгтгэж, ардын өв уламжлал, соёлын өвөө дээдлэн түгээн дэлгэрүүлэх, соёлын солилцоог өргөтгөх, түүгээр бахархах үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий “Мөнгөн хараацай” олон улсын хүүхдийн урлагийн наадам  VIII ээлжийн үеэр зохион байгуулагдлаа. Хүүхдийн дуу хуурын ордон болсон “Хараацай” театрын их танхимд  үндэсний хувцсаараа гоёсон орон орны бяцхан үрс инээд хөөр, баяр баяслын дор үндэсний дуу, хуур, хөгжим, бүжгээ толилуулан урлагийн наадамдаа амжилттай оролцсон юм.

Энэ удаагийн наадмын онцлог нь Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж бөгөөд БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орны “Урлагийн солилцооны нийгэмлэг”–тэй 5 дахь жилдээ амжилттай хамтран зохион байгуулж жил бүр оролцогчдын тоо, цар хүрээ, ур чадвар,  улам нэмэгдүүлсээр байгаа гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа.

Шилдгүүдийн гала тоглолтын үеэр Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын ерөнхий захирал О.Доржсүрэнгээс урлагийн наадам, Найрамдал цогцолборын ойн талаар тодрууллаа.



-  “Мөнгөн Хараацай -2019“ урлагийн наадам Найрамдал цогцолборт болж байна. Энэ удаагийн наадмын онцлог юу байна, хичнээн хүүхэд оролцов?

-Хүүхдүүдийн минь хувьд баярын өдөр болж байна. Урлаг соёл тэр дундаа үндэсний урлагаараа өрсөлдөөд өнөөдөр гала тоглолтоо хийж байна. Мөн 5 дахь жилээ зохион байгуулагдаж байгаа урлагийн их наадам Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж байгаа. Оролцогч хүүхдүүдийн тоо, хүрээ нэмэгдэж байгаагаараа онцлог болж байна. Хоёр үе шаттай явсан урлагийн наадамд 1300 орчим хүүхэд авьяас чадвараа сорьж өрсөлдсөнөөс өнөөдөр 200 гаруй хүүхэд шалгарч гала тоглолтонд оролцож байна.






- Наадмын цар хүрээ тэлж хөрш орнуудын хүүхдүүд оролцож байгаа гэсэн. Гала тоглолтонд тэр хүүхдүүд шалгарч оролцож байна уу?


- БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө засах орноос, ОХУ-ын Иркутск мужаас олон авьяаслаг хүүхдүүд ирсэн. Гала тоглолтонд эдгээр хүүхдүүд улс үндэснийхээ онцлогийг харуулсан тоглолтоор оролцож байна. Мөн гурван орны Урлаг соёлын солилцооны нийгэмлэгийн хүрээнд улс орнууд харилцан туршлага солилцох боломжийг багш нарт олгож байна.



- Найрамдал цогцолбор энэ жил 41 дэх жилтэйгээ золголоо. Энэ жил ямар ажлуудыг амжуулав?

- Найрамдал цогцолбор маань 2018 онд 40 жилийн болж өргөн тэмдэглэж, амжилт ололтоо ярилцаж, ирэх 40 жилд хийх, хэрэгжүүлэх ажлуудаа ярилцаж төлөвлөлөө. 41 жилийн ойн хүрээнд бид найрамдлын арга зүйн төв болохынхоо хувьд бусад аймаг, дүүрэгт хэрхэн өөрсдийн хөтөлбөрөө хэрэгжүүлсэн хүүхдийн зуслангуудыг байгуулахын төлөө хамтран ажиллаж байна. Бидний эхлүүлсэн ажлын үр дүн эхнээсээ гарч Сонгинохайрхан дүүрэг хөдөлмөр зуслан нээж ажиллуулж байна. Тун удахгүй Хан-Уул дүүрэг хамгаалалтанд байгаа газраасаа зуслангийн зориулалтаар ашиглахаар болж байна. Орон нутагт Хөвсгөл аймаг далайн эрэг дээрээ олон улсын хүүхдийн зуслан байгуулахаар судалгааны ажлаа хийж байгаа. Найрамдал цогцолбор дангаараа хүүхдүүдийн амрах хүслийг гүйцэлдүүлж чадахгүй учир орон нутагт ижил төрлийн хөтөлбөртэй зуслангуудыг байгуулахад арга зүйн талаас нь хамтран ажиллаж байна. Ингэснээр олон хүүхэд манай хөтөлбөрт хамрагдах боломжтой болно.

 
“Мөнгөн Хараацай -2019“ олон улсын наадам нь 2 үе шаттай явагдсан бөгөөд  нийтдээ  200 гаруй хүүхдүүд оролцож  гоцлол дуу, гоцлол бүжиг , язгуур урлаг, хамтлаг дуу , хамтлаг бүжиг гэсэн 5 төрлөөр өрсөлдлөө.  Тус наадамд Монгол улс, БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймгийн Зүүн Сүлд Хошуу, Хөлөнбуйр аймгийн Өөнг хошуу, Альша аймгийн Альша зүүн хошуу, Оросын холбооны Улсын Эрхүү мужийн хүүхэд багачууд, Дорноговь аймаг , Завхан аймаг, Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд , Монголын Уран Нугаралтын төв, Баянзүрх дүүргийн Соёлын ордны авьяаслаг хүүхэд багачууд амжилттай оролцсон байна.


Урлагийн их наадмын шүүгчээр ажилласан Монголын хүүхдийн орны багш, Монгол Улсын гавьяат багш С.Ганчимэг “ Жил бүрийн “Мөнгөн Хараацай” урлагийн наадам их сайхан, онцлогтой, дурсамжтай болдог. Жил ирэх бүрт хүүхдүүдийн авьяас чадвар маш их сайжирч байна. Энэ жилийн наадам маш өрсөлдөөнтэй, өмнөх жилээсээ илүү олон хүүхэд оролцсон. Тэр дундаа бүжгийн төрөл хамгийн их өрсөлдөөнтэй болж шүүгчдээс ч ур ухаан шаардлаа. Хамгийн гол нь ардын өв уламжлалыг тээн, өвлөн авч,  үе тэнгийнхэндээ харуулж чаддагаараа энэ наадмын ач холбогдол юм. ОХУ, Өвөрмонголоос оролцож байгаа хүүхдүүд өмнөх жилээсээ илүү сайжирч бэлтгэл сайтай ирсэн байна” гэж наадам шүүсэн сэтгэгдлээ хуваалцлаа.
 

 ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО-ноос ирсэн наадмын төлөөлөгчид урлагийн наадамд оролцохоос гадна Монгол хүүхдүүдтэй найзлан нөхөрлөж ,  тус цогцолборын  хөгжлийн  хөтөлбөрт  хамрагдсан бөгөөд Улаанбаатар хоттой танилцах аялал, Богд хааны  музей үзэх, Чингисийн хөшөө Цонжинболдогт  байгалийн аялалд явах гээд  олон  хөтөлбөрт оролцож хөгжилтэй өдрүүдийг өнгөрүүлж байна. 



Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Чөлөөт бүс

Өнөөдөр Аугаа их Ялалтын баярын өдөр

Огноо:

,

Өнөөдөр тавдугаар сарын 9. Аугаа их Ялалтын баярын 80 жилийн ойн өдөр. Мөн хүн төрөлхтөн хор уршгийг нь хэзээ ч үл мартах аймшигт дайны утаагаар дэлхийг нөмөрч, 71 сая хүний халуун амийг авч одсон Дэлхийн хоёрдугаар дайн Европын бүс нутагт дуусч фашист Герман шударга ёсны төлөө тэмцэгч олон улсын эв нэгдлийн хүчний өмнө үг дуугүй бууж өгсөн түүхт өдөр.

Тус дайны үеэр амь үрэгдэгсдийн олонх нь энгийн иргэд, хүүхэд, эмэгтэйчүүд байсан гэдэг. Дэлхийн II дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 орчим хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдсан тоо баримт бий. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог.

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том энэхүү зэвсэгт мөргөлдөөний үеэр тэр үеийн ЗХУ-ын дайчид фашистын Герман болон тэдний холбоотнуудын 600 дивизийг бут ниргэжээ. ЗХУ-ыг эзлэн авахаар төлөвлөж байсан Адольф Гитлерийн армийн цахилгаан дайны төлөвлөгөө Москвагийн дэргэдэх тулалдааны үеэр нуран унасан. Зөвлөлтийн дайчид Сталинградаас Берлин хүртэл ялалт байгуулж явахдаа фашистуудад эзлэгдсэн Европ тивийн талыг чөлөөлжээ. Фашистын Герман үг дуугүй бууж өгөх актад тавдугаар сарын 8-нд төв Европын цагаар 22.43 минут буюу Москвагийн цагаар тавдугаар сарын 9-ний 00.43 цагт гарын үсэг зурсан юм.

НҮБ-ын шийдвэрээр дэлхийн II дайны дурсамж, эвлэрлийн өдөр болгон энэ өдөр Орос улсад хүн төрөлхтний түүхийн хамгийн аймшигт дайнаас эргэж ирээгүй төрөл төрөгсдөө гэр бүл, төрөл төрөгсөд нь дурсан санаж, Парист Францын төрийн тэргүүн нэр нь тодорхойгүй цэргийн булшинд цэцэг өргөн, цэргийн анги ёслон жагсдаг байна. Германд энэ л өдрийг нацизмаас чөлөөлөгдсөн өдөр гэж хүндэтгэн тэмдэглэдэг.

1945 оны тавдугаар сарын 9. Монголчуудын хувьд ч нэн чухал түүхэн тэмдэглэлт өдөр. Монголчууд бид ч энэ дайны хор уршгийг чамгүй амсаж, эрэлхэг хөвгүүд маань эх орноо хамгаалан тулалдаж явсан түүх хуучраагүй байна. Фашизмын эсрэг тэмцэлд амь насаа алдсан дэлхийн улс орнуудын эрэлхэг хүмүүс, тэдний дунд цусаа урсган, эрэлхэгээр тулалдаж, тэмцэж асан Монгол угсаатан олон зуун охид, хөвгүүдийн гэгээн дурсгалыг бүгд чимээгүй мэхийн зогсож хүндэтгэе!  

 

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт бүс

Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна

Огноо:

,

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хачигт халдвараас урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө. Ой мод, өвс ихтэй газраар аялах, амрах үедээ хачигт хазуулахаас сэргийлж, цайвар өнгийн, битүү хувцас өмсөөрэй. 
 
2-3 цаг тутамд биедээ хачиг байгаа эсэхийг шалгаарай. Хачиг дайжуулагч, үргээгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.
 
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт бүс

Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул хазуулахаас сэргийлээрэй

Огноо:

,

Хаврын улиралд буюу гуравдугаар сарын сүүлээс хачигт халдварын өвчлөл нэмэгддэг. Өнгөрсөн 2003-2024 онд хачигт халдварын нийт 3080 тохиолдол бүртгэгдэж байжээ. Харин 2025 оны гуравдугаар сарын 16-наас буюу хачгийн улирал эхэлснээс хойш хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй 44 хүн ХӨСҮТ-д ханджээ. 

Улмаар ХӨСҮТ-ийн нэгдүгээр тасагт хачигт риккетсиоз оношоор таван хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Эдгээр хүмүүс Төв, Завхан аймаг, Багануур дүүрэгт хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй.

Хачигт хазуулсан тохиолдолд халуурах, толбон гөвдрүүт тууралт гарах, хазуулсан хэсэг хавдаж улайх, нүдний салст улайх зэрэг зовуурь илэрдэг. Иймээс агаар салхинд гарч, аялж зугаалахдаа малгай, тод өнгийн битүү хувцас өмсөж, 1-2 цаг тутамд өөрийнхөө болон хамт яваа хүмүүсийнхээ хувцсанд хачиг наалдсан эсэхийг сайтар шалгаж, хачигт хазуулахаас сэргийлээрэй.

Мөн хачигт хазуулсан тохиолдолд хэрхэн зөв арга хэмжээ авах талаар ХӨСҮТ-ийн цахим хуудаснаас харах боломжтой.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ13 цаг 1 минут

Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг ...

Тод мэдээ13 цаг 6 минут

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж...

Тод мэдээ13 цаг 10 минут

Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэл...

Тод мэдээ13 цаг 13 минут

Явган хүний зам дээр механик гэмтэл үүсгэсэн зөрчилд хариуцлага тооц...

Өнөөдөр13 цаг 17 минут

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Тод мэдээ13 цаг 22 минут

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томи...

Тод мэдээ13 цаг 26 минут

Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажил...

Тод мэдээ13 цаг 30 минут

Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар ...

Өнөөдөр13 цаг 37 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр13 цаг 40 минут

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Тод мэдээ2025/06/18

“Оюутолгой” компанийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо

Өнөөдөр2025/06/18

Энэ жилийн Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр болох хэлэлцүүлгүүд

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/06/18

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/06/18

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Тод индэр2025/06/18

Л.Гантөмөр: МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна

Тод мэдээ2025/06/18

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томи...

Тод мэдээ2025/06/17

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Тод мэдээ2025/06/17

Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 3...

Тод мэдээ2025/06/17

ЕБС-иуд 2024-2025 оны хичээлийн жилд танхимаар бүрэн хичээллэж дууса...

Тод мэдээ2025/06/17

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэ...

Тод мэдээ2025/06/17

Ерөнхий сайд Иргэний зориг ногоон намд зөвшилцөх санал хүргүүлжээ

Тод мэдээ2025/06/17

УИХ: Өнөөдөр болох хэлэцлүүлэг, сонсгол

Өнөөдөр2025/06/17

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр2025/06/17

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Тод мэдээ2025/06/17

ЭЗБХ-ны гишүүд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөл...

Тод индэр2025/06/17

Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгий...

Өнөөдөр2025/06/17

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Санал болгох