Тод зураг
Хорвоогийн хамгийн аймшигтай газрууд

Вашингтон уулын оргил
Ийм газар ихэнхдээ гоё байдаг. Тэгвэл Америкийн зүүн умард хэсэгт орших Вашингтон хэмээх уулын оргил маш аймшигтай гэнэ. Оргилийн өндөр дөнгөж 1917 м. Гэсэн ч тэнд Эверестийн оргилоос ч илүү аюултай ажээ. Дэлхийн хамгийн хүчтэй салхитай газар юм. 1934 онд салхиний дээд хурд нь 372 км/цагт хүрсэн байдаг. Оргил дээр байх цаг агаарын станцын барилга нь 500 км/цагийн хурдтай салхийг тэсвэрлэх бат бөх юм байна.

Данакилийн хорт цөл
Этиопийн энэ хорт цөлийг тэнэгүүд л зорих байх. Нутгийн умард хэсэгт орших энэ газрыг үзсэн хүмүүс “хорвоо дээрх там” хэмээдэг. Данакилийг үзсэн хүн Марс гараг рүү нисэх шаардлагагүй дээ. Энэ цөлөөр аялах аминд маш аюултай. 50 хэмийн халуун, галт уулын халуун лав, хорт хий гээд аюул их.

Амиа хорлогчдын ой
Аокигахара хэмээх энэ ой Фужи ууланд байдаг. Энд ирэгсэд мөөг түүх гэж эсвэл шорлог хийх гэж ирдэггүй. Харин амьдралаасаа хагацах гэж ирдэг байна. Японд амиа хорлолт өндөр хувьтай байдаг. 1950-иад оноос энд амиа егүүтгэгчид ирдэг болжээ. Түүнээс хойш Аокигахарад ойролцоогоор 500 хүн “үйлчлүүлжээ”. Энд санамсаргүйгээр аялагсад амиа хорлож үхсэн хүмүүсийн араг яс, гавлын яс бүр цогцостой ч таардаг аж. Мөн энд “Та гэр бүлээ бод”, “Амьдрал бол юутай зүйрлэшгүй үнэт зүйл” “Та дахин нэг бодоорой” гэх утгатай самбарууд ч байрлуулсан байдаг гэнэ.

Хүчирхийллийн хот
Сомаил хүүхдүүдийн хайртай тоглоом нь Калашников автомат буу. Сомалийн нийслэл Могадишо хотод бараг бүх төрлийн хүчирхийллийг үйлдэж болно. Энгийн л үзэгдэл мэт болсон гэхэд болно. Хоолоо олж идэхийн тулд хүүхдүүд багаасаа зэвсэгт дээрэмчин болдог. Заримынх нь мөрөөдөл далайн дээрэмчин болох. Жилд 100 мянган хүн ямар нэгэн байдлаар амиа алдах нь ердийн л тоо гэнэ.

Тод зураг
Кино театр, караоке, фитнес, амралтын газруудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна
Засгийн газрын шийдвэрээр хоёрдугаар сарын 23-наас нийслэлийн хатуу хөл хориог сулруулж, 95 мянга гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэ дагуу томоохон худалдааны төв, захууд болон кино театр, караоке, амралтын газар, цайны газар, ресторан, фитнес, гоо сайхны газрууд үүдээ нээгээд байна.
Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 18 дугаар тушаалаар батлагдсан “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах, түр журмын хэрэгжилтийг хангуулахаар мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагаагаа нээсэн аж ахуй нэгжүүдэд хяналт тавьж ажиллаж байгаа. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 125, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 500 улсын байцаагч зөвлөн туслах хэлбэрээр хяналт, шалгалт хийж байна.
Тод зураг
Хөл хорионы үед УОК, НОК-ын шийдвэрийг биелүүлж байгаа иргэддээ баярлалаа
Хөл хорионы үед иргэд улс, нийслэлийн онцгой комиссын шийдвэрийг биелүүлж байгаад баярлалаа. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудын танилцуулснаар нийслэл хотод зорчих хөдөлгөөнийг 98 хувь хязгаарласан.
Ажлаа хэвийн явуулахыг зөвшөөрсөн нэр бүхий 14 байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдын 9000 орчим автомашин л хөдөлгөөнд оролцож байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 16 чиглэлд 180 автобус үйлчилгээнд явж байгаа бөгөөд шинжилгээний багт ажиллаж буй хүмүүст 70 автобус үйлчилгээнд гараад байна.
Тод зураг
Амьтдын гайхамшигт зургийн цомгоос...
Эрхэм уншигч та бүхнийг амралтад зориулж, амьтдын гайхамшигт зургийн цомгоос хүргэж байна.
-
Тод зураг2019/12/04
Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна
-
Тод мэдээ2020/10/13
Орхоны хөндийд “Төв Азийн түүх, соёлын голомт” цогцолбор байгуулж, ш...
-
Тод индэр2019/12/19
Тѳв талбайд байршуулсан хаалттай холбоотой албан ёсны мэдээлэл
-
Тод зураг2019/09/23
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь