Бидэнтэй нэгдэх

Өнөөдөр

Мэндчилгээ

Огноо:

,

Сэтгүүлч:

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, хилийн халдашгүй дархан байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа эрхэм хүндэт хилчин генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч, үе үеийн  ахмад хилчид, ажилтан, сонсогчид  Та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсч  хөгжсөний түүхт 87 жилийн ойн баярын мэндийг Их сургуулийн Эрдмийн зөвлөл, Захирлын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх эрхэм үйл хэрэгт халуун амь бүлээн цусаа зориулсан баатарлаг эр цэргүүд, өнөө цагт Монгол Улсынхаа энхийн манаанд төдийгүй шинэ үеийн бүтээн байгуулалтад оролцож, дэлхий дахин энх тайвныг тогтоох, сурган хүмүүжүүлэх ариун үйлсэд үнэнч зүтгэж байгаа төрийн тусгай албан хаагч  Та бүхнээрээ манай эрдмийн хамт олон үргэлж бахархаж байдаг билээ.

Төрийн далбаандаа бөхийж, түмэн олон, эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй хилчиддээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хилчдийн яруу алдар бадартугай!
 
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ,
ДОКТОР (Ph.D), ПРОФЕССОР,
ЦАГДААГИЙН ХУРАНДАА                            П.БАТБААТАР
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Өнөөдөр

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

Огноо:

,

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо орж, сэрүүснэ.

2020 оны 09 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Халх голын хөндийгөөр 12-17 хэм, говийн бүс нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 22-24 хэм дулаан байна.

2020 оны 09 дүгээр сарын 20-ноос 09 дүгээр сарын 24-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,  21-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 20-нд зарим газраар, 21-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2020 оны есдүгээр сарын 19. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын Билгийн тооллын 2. Санчир гараг. Тэргүүн дагуул одтой, гурван хөх мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр.

Өдрийн наран 6 цаг 35 минутад мандан, 18 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр тахиа,  могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн.

Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.  Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

ЦЕГ: Залруулга

Огноо:

,

2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайтуудад “Эхнэрээ хэрцгийгээр зодож, машинаар дайран амийг нь хөнөөжээ” гарчигтай нийтлэл гарсан.

Уг хэргийн бодит байдал нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт 29 настай, эрэгтэй, Л гэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож 28 настай, эмэгтэй Х гэгчийг мөргөж зам тээврийн осол гарган, амь насыг нь хохироосон нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдож Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газарт шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Дээрх сайтуудад нийтлэгдсэн мэдээнд хэрэг болсон огноо, хохирогчийн нас зөрүүтэй, уг зам тээврийн осол гаргасан эзэн холбогдогчийг амь хохирогчийн гэр бүл /нөхөр/-ийн харилцаатай хүмүүс гэж бичсэн нь ташаа мэдээлэл бөгөөд амь хохирогчийн нөхөр Ц-г уг хэргийг үйлдсэн мэтээр хэрцгийгээр зодон, гарч зугатаахад нь автомашинаараа хөөн дайрсан гэх огт үндэслэлгүй, илт ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан нь тухайн хүний нэр төр, алдар хүндэд халдсан үйлдэл болсон байна.

Иймд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, ажилтан Та бүхэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр аливаа мэдээ, мэдээлэл нийтлэхдээ хүний нэр төр, алдар хүндийг гутаах, үндэслэлгүй ташаа мэдээлэлд авталгүй албан ёсны эх сурвалжийн мэдээллээр баталгаажуулж нийтэлж байхыг цагдаагийн байгууллагаас хүсч, анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох