Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Хүртээмжтэй боловсролыг дэмжих төслийн буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа

Огноо:

,

Сэтгүүлч:

Азийн хөгжлийн банк(АХБ)-ны буцалтгүй тусламжаар хэрэгжих Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол эзэмших, тэгш хүртээмжийг сайжруулах төслийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ийг төлөөлж Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран нар өнөөдөр гарын зурлаа. Төслийг хэрэгжүүлэх 2 сая ам.долларын буцалтгүй тусламжийг АХБ-ны дэргэдэх Ядуурлыг бууруулах Японы сан (ЯБЯС)-гаас олгож байна.

Төслийн хүрээнд эхний ээлжид Дархан-Уул, Дорнод, Дундговь аймаг, Сонгинохайрхан дүүргийн 4 сургууль, 4 цэцэрлэгийн дэд бүтцийг сайжруулж, тэгш хамран сургах боловсролын үйлчилгээний чадавхыг бэхжүүлэн, тэгш хүртээмжтэй боловсролыг дэмжих нөөцийг сайжруулж, олон нийтийн оролцоо, мэдлэгийг сайжруулах чиглэлээр ажиллана. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үе тэнгийнхээ бусад хүүхдүүдтэй хамт ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамрагдах боломж бүрдэж, боловсрол, нийгэм-сэтгэл зүйн бодитой өгөөжийг хүртэх юм.

Манай улсад 0-18 насны хөгжлийн бэрхшээлтэй 11,606 хүүхэд бий.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Тод мэдээ

Сургуулийн орчинд хэвшсэн зөв дадлыг гэр бүлд нь үргэлжлүүлэх хэрэгтэй байна

Огноо:

,

Энэ сарын 21-ний даваа гарагаас Монгол Улсын хэмжээнд бүх ерөнхий боловсролын сургуулиуд энгийн горимоор хичээллэх гэж байгаатай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир дараах мэдээллийг хийлээ.

- Танхимын хичээл эхэлснээр теле хичээлийг түр хугацаанд зогсоож байна. Гэхдээ авч ашиглаж болохуйцаар вэб сайтуудад байршуулаад явна.

- Төлөвлөгөө, арга зүй, зөвлөмжийг сургуулиудад хүргүүлсний дагуу бататгах хичээл 10 дугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ.

- Зайны сургалт удаан хугацаагаар явагдсантайгаар холбогдуулан уралдаан, тэмцээн, олимпиадыг сургууль, орон нутгийн хэмжээнд зохион байгуулахгүй харин хичээл, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулахыг зөвлөж байгаа.

- Түр журамд байсан зарим заалт хэвээр үргэлжлүүлнэ. Тухайлбал, бөөгнөрөл үүсгэхгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ барьж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө, зөвлөмжийг дагах, амны хаалт зүүх, сургууль, цэцэрлэгт агаар сэлгэлт хийх, чийгтэй цэвэрлэгээ хийх нь хэвээрээ байх юм.

- Түр журмаар хичээллэж байх үед сургуулийн орчинд гар ариутгах, зай барих, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохицуулж байсан боловч сургуулиас гараад гэр бүлд нь энэ дадал хэвшил байхгүйгээс болоод сургуулийн орчинд төлөвшүүлэх гэж хичээж оролдож байгаа энэ дадал хэвшил төдийлөн сайн байгаагүй. Тиймээс эцэг эхчүүд анхаарал тавьж оролцох нь чухал гэдгийг дахин хэлье.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Завхан аймгийн 227 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.18/ Завхан аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одонг нь гардуулж, баяр хүргэлээ. 70 гаруй мянган хүн амтай Завхан аймгаас энэ жил 227 ээж, тодруулбал “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 11, Хоёрдугаар зэргийн одонг 216 ээж тус тус хүртлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга одон гардуулсныхаа дараа ээжүүдэд хандан үг хэлэх үеэрээ Нөмрөг сумын иргэн Хурцбилэгийн Чимэдцогзолд төрсөн өдрийн мэнд хүргэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга:

“Монголын сайхан ээжүүд ээ,

Ачлалт эхчүүд ээ,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, эх орны ирээдүйг бүтээх хүүхэд, багачуудыг халамж хайраараа өлгийдөн өсгөж байгаад тань халуун талархал илэрхийлье.

2020 онд улсын хэмжээнд нийтдээ 10,677 ээжид “Эхийн алдар” одон хүртээх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг цаг хугацаандаа гарсан хэдий ч дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас хойшлогдож, сарын өмнөөс үе шаттайгаар гардуулж байна.

Өнөөдөр Завхан аймгийн 227 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 11 ээжид, Хоёрдугаар зэргийн одонг 216 ээжид гардуулж байна. Далай мэт гүн, тэнгэр мэт агуу их сэтгэлээ үр хүүхдэдээ зориулж яваа Та бүхэнд дахин баяр хүргэе!

Мөн Нөмрөг сумын иргэн Хурцбилэгийн Чимэдцогзолд төрсөн өдрийн мэнд хүргэж, сайн сайн бүхнийг хүсэн ерөөе!

Монгол Улсын хамгийн үнэт баялаг нь байгалийн баялаг бус хүн, тэр дундаа та бидний үйлсийг үргэлжлүүлэх, шинэ монголыг бүтээн байгуулах хүүхэд, багачууд юм. Иймдээ ч монголын төр хүн амаа өсгөх бодлогыг тууштай баримталж, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одонгоор шагнаж, хүндэтгэл үзүүлж ирсэн уламжлалтай.

“Эхийн алдар” одон бол ээж хүний нялх балчир үрсээ төрүүлж, өсгөх нөр их хөдөлмөр, зүтгэлийг төр үнэлж буйн өчүүхэн илэрхийлэл бөгөөд эхчүүдийг дэмжих, хүүхдийг хамгаалах төрийн бодлогын нэгээхэн хэсэг билээ. Бидний ирээдүй болсон хүүхэд багачууд эрүүл, аюулгүй орчинд өсөн торних нөхцөлийг хангахын тулд  төр үүнээс ч илүүг хийж, хүүхэд хамгааллын сайн бодлого хэрэгжүүлэх ёстой.

Тийм ч учраас миний бие 2018 оноос эхлэн хүүхэд хамгааллын асуудал хариуцсан төрийн байгууллагуудын удирдлагуудтай цуврал уулзалт хийж, 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах тухай зарлиг гаргаж, идэвх санаачилгатай ажилласан.

Цаашид ч хүн амаа өсгөх, хүүхдийг хамгаалах, эхчүүдээ дэмжих бодлогыг тэгш, хүртээмжтэй, өгөөжтэй байлгахын төлөө Улсын Их Хурал, Засгийн газрыг шахан шаардаж ажиллах болно.

Өнөөдөр одонгоо гардаж авсан хамгаас нандин хайр хүндэтгэлийн эзэн-ээжүүд Та бүхэндээ болон Завхан нутгийн нийт эхчүүд, охид эмэгтэйчүүддээ  дахин халуун талархал илэрхийлье.

Монголын үрс маань маш олон болж, аз жаргал, цог золбоо дүүрэн өсөн торних болтугай” гэлээ.


Одоогийн байдлаар нийслэлийн есөн дүүргээс гадна Дорноговь, Өмнөговь, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Завхан аймагт амьдардаг ээжүүд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” одонгоо гардан аваад байна.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Огноо:

,

- Шаамар-Зэлтэр чиглэл дэх 120,85 км автозамын барилгын угсралтын гүйцэтгэл хэвийн үргэлжилж байна -

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дархан-Сэлэнгийн автозамаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур- Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто замын төслийн ажлын явцтай танилцав.

Монгол Улсын ЗГ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд "Улаанбаатар- Алтанбулаг" чиглэлийн ОУ-ын автозамаас Шаамар, Зүүнбүрэн , Цагааннуур, Түшиг чиглэлийн 112 км автозам барих талаар тусгагдсан байдаг.

Монгол Улсад атар газар эзэмшиж , газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой өнгөрөгч онд тохиосон бөгөөд Сэлэнгэ аймгийн удирдлага болон тариаланчдын зүгээс үе үеийн Засгийн газарт хандан Улсын болон Сэлэнгэ аймгийн ургац тээвэрлэлт явагддаг тээврийн гол ач холбогдолтой авто зам тул хатуу хучилттай болгож өгөх хүсэлтийг удаа дараа тавьсаар иржээ. Иймд тус замыг концессын гэрээгээр гүйцэтгүүлэхээр болж, концесс эзэмшигчээс автозамыг 2021 онд барьж дуусган, хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг 2022-2025 онд авахаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 2019 оны 239 дугаар тогтоолоор баталж байсан.

Үүний дагуу "Дархан-Сэлэнгийн автозамаас Шаамар-Зүүнбүрэн- Цагааннуур -Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто замын төсөл"-ийн барих, шилжүүлэх төслийг "Монгол ЛЗ зам гүүр" ХХК гүйцэтгэхээр болсон.

Төслийн автозам нь Сэлэнгэ аймгийн Шаамар , Цагааннуур , Зүүнбүрэн , Түшиг сумдын нутаг дэвсгэрт баригдана. Төлөвлөж буй лам нь Улаанбаатар -Дархан- Алтанбулаг чиглэлийн авто замын 302 дах км-ийн орчмоос эхэлж, Шаамар сумын урд төмөр замтай хоёр төвшинд огтлолцон Орхон голын одоо байгаа гүүр , Зүүнбүрэн сумын хойд талаар дайран, Сэлэнгэ мөрний салааны гүүр, Бүдүүний гүүрээр гарч, Цагааннуур сумын урдуур гаран Нарийны Даваагаар давж, Түшиг сумын хойд талаас баруун гар тийш эргэн Монгол Улс, ОХУ-ын хилийн Зэлтэрийн боомт руу хүрч дуусна.

Төлөвлөж буй замын нийт урт 120.85км аж. Мөн энэхүү автозамын зураг төсөл 2010 онд батлагдаж байсан нь одоогийн зарим стандарт , шаардлагуудыг хангахгүй байсан тул энэ онд шинэчлэн боловсруулж холбогдох байгууллагуудаар батлуулжээ. Энэхүү төслийн ажил энэ оны 4 дүгээр сард эхлэх байсан боловч Ковид19 цар тахлын улмаас гадаадын инженер ,техникийн ажиллах хүч орж ирж чадаагүйн улмаас ажил графикт хугацаандаа эхэлж амжаагүй байна. Гэсэн хэдий ч авто зам барилгын ажлыг дотоодын аж ахуй нэгжээр гүйцэтгүүлэх чиглэлийг үндэсний хөгжлийн газраас өгчээ.

Тус замын зорчих зурвасын өргөн 7 метр, хөдөлгөөний зурвасын хучилтын өргөн 7 метр, хөвөөний өргөн 2 метр байх аж. Автозамын ажлыг зураг төслийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 31 -ний өдрөөс өмнө ашиглалтад оруулах аж. Төслийн авто замын зөвлөхийн хяналтын компаниар Эм си пи си Жи ар , хязгааргүй хөдөлгөөн ХХК -ийн түншлэл ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох