Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Налайхын зам засварын ажил өнөөдөр эхэлнэ

Огноо:

,

Сэтгүүлч:

БНХАУ-аас ирсэн ажилчдын тусгаарлах хугацаа дууссан тул өнөөдрөөс Налайхын зам засварын ажлыг эхлүүлнэ. Гэхдээ зам засварын хугацаанд Налайхын 20.9 километр авто зам бүрэн хаахгүй гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Харин Улиастайн уулзвараас хуучин Баянзүрхийн гүүр хүртэл 1.7 км замыг хэсэгчлэн хаана. Засварын ажил ирэх сарын 20-ныг дуустал үргэлжлэх юм. Энэ хугацаанд хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор шинэ гүүртэй холбогдсон замуудыг нээлттэй байлгахаар болжээ.

Мөн Тэрэлж рүү салдаг зам болох Оргилын уулзвараас урагш Налайхын замд нийлдэг шороон замыг түр хааж хатуу хучилттай болгох ажил хийгдэнэ. Энэ зам засварын ажил өнөөдрөөс эхэлж, аравдугаар сарын 25-нд дуусна.  

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Тод мэдээ

“Бид хамтдаа” хөтөлбөрийн хүрээнд Боловсролын салбарт 4 дэд хөтөлбөр хэрэгжиж байна

Огноо:

,

Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Бид хамтдаа” хөтөлбөрийн хүрээнд Боловсролын салбарт 4 дэд хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Түүний нэг нь “Хүүхэд хөгжлийн түлхүүр” хөтөлбөр юм.

Энэхүү хөтөлбөрт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах ажлыг тусган хэрэгжүүлж байгаа бөгөөд хөтөлбөрийн санхүүжилтээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн түвшинд үнэлгээ хийх, тэднийг хөгжүүлэх боломж, нөхцөлийг сайжруулах зорилгоор “Гоё ирээдүй” төслийг хэрэгжүүлж эхлүүллээ. Тус төслийг “Цовоо хөөрхөн дэгдээхэй” ТББ, Хүслийн өргөө төвөөр дамжуулан хэрэгжүүлж байгаа болно.

Төсөл нь “Хүүхдийн хөгжилд үзүүлэх дэмжлэг, анхаарах асуудал” сургалтаар эхэлж байгаа бөгөөд сургалтыг “Сүжеташанд” ТББ-ын гүйцэтгэх захирал Такахаши Кимико гэх сурган хүмүүжүүлэгч багш зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх хамрагдаж байна.
Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна

Огноо:

,

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Москва хотод хүрэлцэн очив. Н.Энхтайван сайд тэргүүтэй төлөөлөгчдийг Москва хотын “Домодедово” нисэх буудалд хүрэлцэн ирэхэд ОХУ-ын ГХЯ болон Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны албаны хүмүүс угтан авав.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай хэлэлцээ хийхээс гадна ОХУ-ын парламент, зарим яам болон Евразийн эдийн засгийн комиссын удирдлагатай уулзалт хийнэ.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Дархан, Сэлэнгийг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болгоно

Огноо:

,

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан болон албаны хүмүүс 09 дүгээр сарын 18-ны өдөр  Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд зохион байгуулагдсан “Газар тариалангийн салбарын техник, технологийн шинэчлэл-Эрчимжсэн мал аж ахуй” сэдэвт нээлттэй өдөрлөгт оролцов.

Энэхүү өдөрлөгийн үеэр тус аймагт газар, тариалан эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргасан юм. Түүнчлэн газар тариалангийн салбарын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, ургацын талбай болон агуулах хадгалалтын орчин нөхцөлтэй Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан тэргүүтэй хүмүүс танилцсан юм.  Тэд үйлдвэрлэгчидтэй уулзаж, тулгамдаж байгаа асуудлыг сонсч шийдвэрлэх арга замыг эрэлхийлнэ гэдгээ хэлсэн.

 Өдөрлөгт оролцогч Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн хувьд техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, хүний нөөцийг чадавхижуулах чиглэлд анхаарч өгөхийг хүслээ.

“Майнд Тэч” компанийнхан энэ өдөрлөгт эх орны хөрсөнд ургуулсан рапс тос, тэжээлийн бүтээгдэхүүнээр оролцсон. Тус компанийн зүгээс рапсаас гаргаж авсан тэжээлийн шимт байдал нь өндөр байгааг хэлж байв. Тиймээс рапс тариалалтын талаар тариаланч болоод иргэдэд зөв ойлголт өгч, бодлогоор дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг учирлалаа.

Энэ үеэр Сэлэнгэ аймагт өсгөн үржүүлж байгаа мах, сүүний чиглэлийн зарим үүлдрийн үхэр, хонины аж ахуйг үзэж сонирхлоо.  Тариаланчдын зүгээс Дархан, Сэлэнгэ аймгийг газар тариалангийн бүс нутаг болгож, эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэхэд сайтар анхаарах хэрэгтэйг хэлж байв. Ингэхгүй бол тариалангийн талбайд бэлчээрийн мал талхлах үзэгдэл гарч байгааг учирлаж байв. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон бусад бодлогын баримт бичигт Дархан Сэлэнгэ аймгийг газар тариалангийн бүс нутаг болгохоор тусгасан. Иймд шаардлагатай бүх арга хэмжээг үе шаттай авч ажиллахаа З.Мэндсайхан сайд хэллээ. Харин тариалан эрхлэгчид хөрс хамгааллын асуудалд онцгой анхаарах хэрэгтэйг мөн хэлсэн юм. Өдөрлөгийн төгсгөлд З.Мэндсайхан сайд газар тариалангийн салбарынхантай уулзаж, тэдний санаа бодлыг сонссон юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Чөлөөт бүс17 минутын өмнө

Хэзээ ч ганцаардахгүй байж болох уу

Чөлөөт бүс21 минутын өмнө

Уйлж буй хүүхдийг бүү сэгсэр...

Тод индэр28 минутын өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд ...

Тод мэдээ32 минутын өмнө

“Бид хамтдаа” хөтөлбөрийн хүрээнд Боловсролын салбарт 4 ...

Тод индэр39 минутын өмнө

Манлай сумын иргэн У.Пагмадуламынх хувийн байшинтай боллоо

Тод мэдээ47 минутын өмнө

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д албан ёсны айлчлал хийж бай...

Тод мэдээ52 минутын өмнө

Дархан, Сэлэнгийг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг б...

Тод мэдээ55 минутын өмнө

Ерөнхийлөгч Х.Баттулга Өлгий сумын бүтээн байгуулалтын ажлын явцтай ...

Тод мэдээ59 минутын өмнө

Ерөнхийлөгч Х.Баттулга “Азат Халал” махны үйлдвэрээр зоч...

Тод мэдээ1 цаг 2 минут

Баян-Өлгий аймгийн 548 ээж “Эхийн алдар” одон хүртлээ

Тод индэр1 цаг 6 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баян-Өлгий аймагт ажиллалаа

Өнөөдөр1 цаг 11 минут

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

Санал болгох