Өнөөдөр
ОХУ-аас эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн анхааралд!

Монгол Улсын УОК-ын шийдвэрийн дагуу Монгол Улсын ГХЯ, Монгол Улсаас ОХУ-д суугаа ДТГ-уудтай хамтран тус улсад тодорхой шалтгааны улмаас үргэлжлүүлэн оршин сууж буй манай улсын иргэдийг 2020 оны 9 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд “Хиагт-Алтанбулаг” хилийн шалган нэвтрүүлэх боомтоор эх оронд нь нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахаар товлосныг сонордуулъя.
Иймд та бүхэн хилээр нэвтрэх үедээ “Covid-19” вирусын шинжилгээнд хамрагдсан баримт, ОБЕГ-ын дансанд 21 хоногийн тусгаарлах байрны төлбөр буюу 1 050 000 төгрөг тушаасан баримт, ОХУ-д түр оршин суух бүртгэлд хамрагдсан хуудас /регистрация по месту жительства/, хувийн аюулгүй байдлаа хангах хэрэгсэл /амны хаалт, бээлий/ зэрэг улсын хилээр нэвтрэхэд шаардлагатай бичиг баримтын бүрдэлт, хувийн бэлтгэлээ дор бүрнээ сайтар хангахыг зөвлөж байна.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам
Өнөөдөр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.05.02/
Өнөөдөр
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.05.02/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
· Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ · Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/ |
10.00 |
“Их хуралдай” |
|
· Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл |
14.00 |
Өнөөдөр
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 02-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
-
Тод мэдээ2024/10/08
Өгөгдөл дамжуулах туршилт амжилттай боллоо
-
Өнөөдөр2022/05/03
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна
-
Тод мэдээ2020/11/20
Орон гэргүй иргэдээс коронавирусний шинжилгээ авч, Нийгмийн хамгааллын тусгай тө...
-
Чөлөөт бүс2022/06/21
Японы гайхамшгийн нууц нь "хар сувд" байсан уу...