Бидэнтэй нэгдэх

Тод зураг

Олон улсын хүүхдийн “Найрамдал“ цогцолбор 41 нас хүрлээ

Огноо:

,

Сэтгүүлч:

“Хүн бүрт сэтгэлээсээ үйлчилнэ” уриатай Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор нь хүүхэд, өсвөр үеийнхнийг нас биеийн онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөрт хамруулах ,хөгжлийг нь дэмжих, зуслан, хөгжлийн ордон, төвүүдийг арга зүйгээр хангах, амралт, аялал жуулчлал, хөгжлийн төв байгууллага билээ.



ОУХ "Найрамдал” цогцолбор өнөөдөр 41 насны баяраа 7-р ээлжинд амарч буй 780 гаруй хүүхдүүдтэйгээ  хамтдаа тэмдэглэж  байна. Тодруулбал, 1978 оны энэ өдөр Олон улсын хүүхдийн "Найрамдал" зуслан үүдээ албан ёсоор нээж байжээ. Тус цогцолборын энэхүү 7-р ээлжинд  ОХУ-ын Буриад улс, Эркутск, БНХАУ-ын ӨМӨЗО, Ирланд, АНУ, БНГУ-ын нийт 150 орчим гадаадын хүүхдүүд болон 630 гаруй Монголын хүүхэд багачууд амарч байна.



ISO9001:2015 Чанарын менежментийн стандартыг хэрэгжүүлсэн байгууллагын хувьд байнгын шинийг эрэлхийлж, хүүхдийн зуслангуудын хөгжлийн хөтөлбөрийн агуулга, арга зүйг тодорхойлох, жишиг хөтөлбөрийн арга зүйг шинэчлэн боловсруулах үйл ажиллагаанд голлох байр суурьтай ажиллаж байна.



“Найрамдал”-ын туулсан дөчин нэгэн жил бол нүүдэлчин монголын ирээдүй болсон үр хүүхдүүдийг суурин соёл иргэншлийн цоо шинэ орчинд хамтдаа амьдарч, аж төрж, харилцан бие биеэс суралцах шинэ мэдлэг, шинэ соёл, шинэ хэв маягт сургаж, дадлагажуулах том зорилгод хүрэхийн төлөө энд ажиллахаар томилолт авсан хүн бүр нэгэн үзүүрт сэтгэлээр гар, сэтгэл нийлж цуцалтгүй хөдөлмөрлөсөн гайхалтай сайхан дурсамжаар дүүрэн он жилүүд байсан. 41 жилийн хугацаанд 900,000 гаруй хүүхдийг хүлээн авч хөтөлбөрөөр үйлчилсэн байна.



Мөн энэхүү ээлжийн гол онцлог нь ОХУ-ын Эрхүү мужид олон хоног дараалан орсон аадар борооны улмаас 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тус мужийн баруун хойд нутгууд болох Тайшет, Нижнеудинск, Чуинск, Тулун, Зиминск район үерт автаж тус бүс нутгийн олон ард иргэд хохирол амсаад байгаа билээ. Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл үерийн гамшигт нэрвэгдсэн Эрхүү мужийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх уриалга гаргасны дагуу иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдээс үзүүлж байгаа бөгөөд Тус аяны хүрээнд Эрхүү хотоос 42 хүүхэд багшийн хамт Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолборт хүрэлцэн ирж амарч байна.



Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод зураг

Сэлбэ 20 минутын хот

Огноо:

,

Гэр хорооллыг орон сууцжуулах “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна. Төслийн хүрээнд нийт 113 блок орон сууц барих юм.

Үүнээс 93 блок орон сууц есөн давхар, 20 блок орон сууцыг 12 давхар барина. Өнөөдрийн байдлаар зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг гүйцэтгэж байна.

Дэлгэрэнгүй унших

Тод зураг

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана

Огноо:

,

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ.

Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.

Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.

Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэл долоон төрлийн сонголттой тул бүх насны хүмүүс оролцох боломжтой.

Иймд оролцогчид өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.  

Дэлгэрэнгүй унших

Тод зураг

Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Огноо:

,

П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж,  9 цаг 40 минутад үднэ.

Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/09/10

ГХЯ: Байгалийн гамшгаас сэрэмжлүүлэн анхааруулж байна

Үйл явдал2026/09/10

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монг...

Үйл явдал2026/09/10

УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэт...

Үйл явдал2026/09/10

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Үйл явдал2026/09/10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг ал...

Үйл явдал2026/09/09

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч ...

Үйл явдал2026/09/09

Сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөө...

Хэн юу хэлэв...2026/09/09

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

Үйл явдал2026/09/09

Монгол Улс эхний 8 сард 8.4 тэрбум ам.долларын бараа импортолжээ

Үйл явдал2026/09/09

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэг...

Үйл явдал2026/09/09

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Үйл явдал2026/09/07

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?

Үйл явдал2026/09/07

Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар ба...

Үйл явдал2026/09/07

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн ...

Хэн юу хэлэв...2026/09/03

УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна...

Үйл явдал2026/09/03

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй б...

Үйл явдал2026/09/03

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүү...

Үйл явдал2026/09/03

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Үйл явдал2026/09/03

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Үйл явдал2026/09/03

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролц...

Үйл явдал2026/09/03

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Дэлхий нийтээр..2026/09/02

Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав

Үйл явдал2026/09/02

Хаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд з...

Үйл явдал2026/09/02

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцо...

Үйл явдал2026/09/02

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

Үйл явдал2026/09/02

Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга У...

Үйл явдал2026/09/02

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэ...

Үйл явдал2026/09/02

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын ...

Үйл явдал2026/09/02

Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно...

Үйл явдал2026/09/02

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Санал болгох