Өнөөдөр
“Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” IV форум болж байна

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Монголын ноос ноолуурын холбоо, түүний гишүүн үйлдвэр, компаниуд болон БНХАУ-ын Хүнс байгаль, амьтны гаралтай бүтээгдэхүүний худалдааны танхим, Хятадын ноолуурын томоохон үйлдвэр, компаниудын удирдлагууд оролцсон “Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” хамтарсан IV форум өнөөдөр Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн үйлдвэрийн яамны хурлын танхимд болж байна.
"Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” IV форумыг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч, ТЗУГ-ын дарга Т.Жамбалцэрэн нээж үг хэлэв.Тэрбээр Монгол, Хятад хоёр улс бол дэлхийн ноолуур бэлтгэлийн 90 орчим хувийг бэлтгэдэг томоохон бэлтгэн нийлэгч улс орнууд юм. Иймээс дэлхийн ноолуурын зах зээлд хамтарсан бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Тухайлбал дэлхийн зах зээл дээр ноолуурын үнэ, чанарыг бууруулахгүй байх тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь чухал юм.
Ноолууран түүхий эдийн бэлтгэл болон үйлдвэрлэлийн түвшинд байгаль орчинд ээлтэй байдлаар үйлдвэрлэлийг эрхлэх, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан анхаарах болсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй юм.
Хоёр улсын бизнес эрхлэгчдийн энэхүү уулзалтаар ноолуурын тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд харилцан ашигтай нэгдсэн шийдэлд хүрэх, цаашдын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, тогтвортой байлгахад анхаарах нь зүйтэйг онцлов.
Тус хэлэлцүүлгийн үеэр “Дэлхий зах зээл дэх ноолуурын тогтвортой хөгжил - Харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх нь”, “Бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо ба тогтвортой байдал”, “Монголын ноолуурын салбарын шинэчлэл хамтран ажиллах боломжууд”, “Ноолууран бүтээгдэхүүний экспорт, импортын дүн шинжилгээ”, байгальд ээлтэй тогтвортой ноолуурын үйлдвэрлэл, хоёр улсын ноолуурын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх талаар хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Өнөөдөр
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.06.19/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
· Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.05.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/ · Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/ · Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал |
10.00 |
“Их хуралдай” |
|
· “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ · Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүн 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 150 минут/ |
14.00 |
Өнөөдөр
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 19-ний Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст 30 хэмийг давж халах тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны зургаадугаар сарын 19-ний 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх гол орчмоор бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 23-25 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 23-25 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.
2025 оны зургаадугаар сарын 20-ноос 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 20, 21-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 22-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 23-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 20-ноос нийт нутгаар халж, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, өдөртөө 22-27 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.
-
Тод мэдээ2025/06/18
УИХ: Өнөөдөр болох хэлэлцүүлгүүд
-
Тод мэдээ2024/08/13
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзав
-
Тод мэдээ2021/02/05
“Имарт”-ын дэд захирал Д. Машбат: “Улирал бүхэн өөрийн өнгөтэй...
-
Тод мэдээ2021/03/10
Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг шүүхгүй бол Т.Чимгээг суллах боломжгүй гэв үү