Тод индэр
Н.Тавинбэх: Томоохон хөрөнгө оруулалтуудыг технологийн хөгжлийн хурдтай уялдуулна

Эрчим хүчний яамны удирдлагууд “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаа болон өвөлжилтийн бэлтгэл хангах ажилтай танилцлаа. Энэхүү уулзалтад эрчим хүчний сайд Н.Тавинбэх, сайдын зөвлөх П.Товуудорж, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Насантогтох болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
“Цахилгаан Дамжуулах Үндэсний сүлжээ” ТӨХК нь 14 эх үүсвэрээс цахилгаан эрчим хүч авч, 17 түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчид дамжуулдаг. Улаанбаатар хот, 18 аймгийн 272 сум, суурин, нийт хүн амын 72% хувьд хүрч ажилладаг. Дотоодын эх үүсвэрээс 4,399 тэрбум кВт.цаг ОХУ-аас импортоос 0,251 тэрбум кВт.цаг, БНХАУ-аас 1,3 тэрбум кВт.цаг, нийт 5,95 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч дамжуулж байна.
2020-2021 оны өвлийн их ачааллыг амжилттай давах, шугам, тоноглолын тасралтгүй найдвартай ажиллагааг хангах чиглэлээр нийт 38 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулан мөрдөн ажиллаж байна. Төлөвлөгөөний дагуу 28 ажил хэрэгжиж, биелэлт 74%-ийнгүйцэтгэлтэй байна. 220/110 кВ-ын Ил хуваарилах байгууламж 4-ийн Автотрансформатор 1, 2-ыг зэрэгцээ ажиллагаанд оруулж, Монгол Улсын Эрчим хүчний системийн эх үүсвэрийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх ажлыг хийгээд байна.
Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах, гэр хорооллын цахилгаан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд Шахмал түлшний үйлдвэрийн ПРП-110 дэд станцын өргөтгөлийн ажил, 40 МВА чадалтай 110/35/10 кВ-ын “Хүчит шонхор” дэд станцынбарилга угсралт, 110 кВ-ын 107, 108, 109, 110 ЦДАШ-ын дамжуулагч утасны дамжууламжийг сайжруулах ажлуудыг гүйцэтгэсэн.
Оюутолгой уурхайг төвийн эрчим хүчний системээс цахилгаан эрчим хүчээр хангах дамжуулах сүлжээний дэд бүтцийг барьж байгуулах ажлын хүрээнд “Мандал” дэд станцыг шинээр ашиглалтад оруулж, Чойр-Мандалговийн ЦДАШ-ыг 220 кВ-ын хүчдэлийн түвшинд шилжүүлснээр өмнийн говийн цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг сайжруулсан.Агаарын шугамын дээд үзлэгийг ДРОН ашиглан гүйцэтгэдэг болсон гэж тус компанийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу танилцууллаа.
Дэлхийн банкны 630.000 ам.долларын зээлээр олон жил ашигласан засварын зардал өндөртэй 35 кВ-ын 10 иж бүрэн тосон таслуурыг реле хамгаалалтын хамт иж бүрнээр шинэчилж, цахилгаан дамжуулах сүлжээний реле хамгаалалт, автоматикийн байгууламжид техникийн аудит хийхээр төсөл хэрэгжүүлж эхэлжээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх импортын цахилгаан эрчим хүчийг бууруулахад санаачлагатай ажиллахыг зөвлөөд өвлийн их ачааллыг давах бэлтгэл ажлыг 10 дугаар сарын 15-ны дотор дуусгах, зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн цахилгаан хангамжийн асуудлыг онцгойлон анхаарч, хэрэглэгчдийг өнтэй өвөлжих бэлтгэлийг базаах хэрэгтэйг онцоллоо. Мөн гадны зээл, буцалтгүй тусламжаар хийгдэж буй төсөл хөтөлбөрүүдийн томоохон хөрөнгө оруулалтыг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, техникийн шийдэл нь ирээдүйтэй хөл нийлүүлж байхыг чухалчлан захилаа.
Эх сурвалж: ЭХЯ
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.
Тод индэр
Д.Батбаатар: Тээврийн салбарын хүндрэлээс яаж гарах вэ?
-
Өнөөдөр2022/08/12
Усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна
-
Тод мэдээ2021/11/04
Монголын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн ФОРУМ-2021
-
Тод мэдээ2021/12/06
Коронавирусний эсрэг вакцины нэмэлт тунгийн тухай таны мэдэх ёстой 5 зүйл
-
Тод мэдээ2023/07/20
ЗГ: 2023-2024 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай албан даалгавар г...