Тод индэр
Алба хаагчид төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байгаадаа сэтгэгдэл хангалуун байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан. Ерөнхийлөгчийг дагалдаж УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан болон бусад албаныхан ажиллалаа. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын доод бүтцийн буюу далангийн ажлыг Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, дотоодын аж ахуйн нэгжүүдтэй хамтран амжилттай хийж гүйцэтгэснээс гадна өртөө болон зөрлөгийн ажлыг хариуцаж эхнээс нь ашиглалтад оруулаад байгаа юм. Зөрлөгийн болон ажилчдын орон сууцыг байгуулахдаа халуун хүйтэн ус, халаалттай байхаар шийдсэн байна. Энэ нь дараа, дараагийн өртөө зөрлөгт жишиг болсон аж.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг нарыг төмөр замтай трассын дагуу танилцах үеэр тус бүтээн байгуулалтад оролцож буй Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн захирагч, хошууч генерал П.Доржсүрэн болон УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа нар ажлын явц, гүйцэтгэлийн талаар танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй дотоодын аж ахуй нэгжүүдийн алба хаагчид Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй хамтран түүхэнд үлдэх бүтээн байгуулалтад гар нийлэн ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнгөрсөн долоо хоногт ЗХЖШ, Зэвсэгт хүчний 336 дугаар ангид ажилласан бол амралтын өдрүүдэд ийнхүү төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа.
Эх сурвалж: "Соёмбо" сонин



Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.
Тод индэр
Д.Батбаатар: Тээврийн салбарын хүндрэлээс яаж гарах вэ?
-
Тод индэр2022/11/29
Б.Гансүх: Галт зэвсгийн тооллого ирэх сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ
-
Чөлөөт бүс2019/06/20
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлн...
-
Тод мэдээ2022/09/26
УИХ-ын дарга Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн зарим сумдад ажиллалаа
-
Өнөөдөр2020/07/13
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан