Бидэнтэй нэгдэх

Өнөөдөр

Сэрэмжлүүлэг

Огноо:

,

Сэтгүүлч:

Амралтын өдрүүдэд усархаг аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа учраас Нийслэлчүүд та бүхэн сонор сэрэмжээ дээшлүүлж үер усны аюулаас урьдчилан сэргийлж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хамгаална уу.
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Өнөөдөр

Хотын туурийг хамгаалалтад авч, судалгаа, малтлагын ажлыг төрөөс дэмжих шаардлагатай

Огноо:

,

Архангай аймгийн Өлзийт сумын нутгаас олдоод буй Хүннү гүрний нийслэл Луут (Лунчен)-ын туурь байж болох хотын малтлага судалгааны ажилтай Улсын Их Хурал, Боловсрол, шинжлэх ухааны яамны төлөөлөл болон эрдэмтэн, судлаачид танилцаад ирлээ.

Улаанбаатарын их сургуулийн багш, доктор (Ph.D), дэд профессор Т.Идэрхангайн удирдсан экспедиц урт хугацаанд уйгагүй судалж, сорилын малтлага хийсний дүнд урьд өмнө хаанаас ч олдож байгаагүй археологийн чухал олдворуудыг илрүүлсэн байна. “Тэнгэрийн хүү Шаньюй” гэсэн бичиг дээврийн нүүр вааран дээрээс олдсон нь Монголд төдийгүй дэлхийд анхных юм. Энэ нь Хүннү гүрний нийслэл Луут хотын туурь болохыг батлах хөдлөшгүй баримт хэмээн судлаачид үзэж байна.
 
Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга С.Мөнхбат “Таамаглалыг эцэслэн батлахад олон жилийн судалгаа, малтлага шаардана. Ийм томоохон хэмжээний археологийн малтлагыг төр нэгдсэн бодлогоор үндэсний экспедиц гаргаж, Монголын археологичдын судалгааны нэгдсэн арга зүй, хүний нөөцийг дайчилж хийх шаардлагатай. Энэхүү малтлагын ажлыг Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс анхааралдаа авч, хөрөнгө зардлыг нь шийдвэрлэх явдал чухал. Юуны өмнө Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэр гаргаж хамгаалалтад авах ажлыг яаралтай хийхээр боллоо” гэв.
Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Огноо:

,

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говьсүмбэр, Дорноговь, Хэнтийн нутаг, Дундговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсгээр их бороо орно.

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 08 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 27-32 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 19-21 хэм дулаан байна.


2020 оны 08 дугаар сарын 12-ноос 08 дугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 13-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 15-нд баруун аймгуудын нутгийн хойд, 16-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2020 оны наймдугаар сарын 12. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 23. Буд гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, таван шар мэнгэтэй улаагчин гахай өдөр.

Өдрийн наран 5 цаг 44 минутад мандан, 20 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр хонь,туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь,  нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод зураг19 цаг 37 минут

Хачирхалтай загварлаг гутлууд...

Чөлөөт бүс19 цаг 41 минут

Бид төгс бус орчлонд амьдарч байгаа

Чөлөөт бүс19 цаг 44 минут

Нөхөр чинь заавал хэн нэгэнтэй адилхан байх ёстой гэж үү?

Тод мэдээ19 цаг 57 минут

Хичээл эхлүүлэхэд анхаарах асуудлын талаар зөвлөмж, чиглэл өглөө

Тод мэдээ20 цаг 4 минут

Салбарын уламжлалт харилцааг бэхжүүлнэ

Өнөөдөр20 цаг 9 минут

Хотын туурийг хамгаалалтад авч, судалгаа, малтлагын ажлыг төрөөс дэм...

Тод индэр20 цаг 12 минут

Технологи-Инновацийг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлн...

Тод мэдээ20 цаг 16 минут

“Мэдээллийн технологийн боловсрол болон аутсорсингийн төв&rdqu...

Тод индэр20 цаг 22 минут

Н.Тавинбэх: Томоохон хөрөнгө оруулалтуудыг технологийн хөгжлийн хурд...

Тод мэдээ20 цаг 26 минут

Зөвшөөрөлгүй барилга барьж буй асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулла...

Тод мэдээ20 цаг 30 минут

Хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, хариуцлага тооцохыг үүрэг бол...

Тод мэдээ20 цаг 33 минут

Төмөр замын гарам дээр ирээд "зогс, хар, сонс"

Санал болгох