Тод зураг
"Гангарахад гархи ч нэмэр болно..."

Өмнөд Этиопын Омо хөндийд амьдардаг Дассанч овгийнхон цаг, нэгжний карт, сим карт, лонхны бөглөө зэргийг гоёл болгон хэрэглэдэг байна. Африкийн бөглүү ойд амьдрах энэхүү омгийг сонирхон дэлхийн өнцөг булан бүрээс судлаач, шинжээчид очдог бөгөөд омгийн хүмүүс тэднээс дээрх зүйлсийг бэлэг болгон авдаг аж. Бүр зарим нь өөрийн цуглуулсан зүйлсээ бусдад зардаг болжээ.
Тод зураг
Кино театр, караоке, фитнес, амралтын газруудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна
Засгийн газрын шийдвэрээр хоёрдугаар сарын 23-наас нийслэлийн хатуу хөл хориог сулруулж, 95 мянга гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэ дагуу томоохон худалдааны төв, захууд болон кино театр, караоке, амралтын газар, цайны газар, ресторан, фитнес, гоо сайхны газрууд үүдээ нээгээд байна.
Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 18 дугаар тушаалаар батлагдсан “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах, түр журмын хэрэгжилтийг хангуулахаар мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагаагаа нээсэн аж ахуй нэгжүүдэд хяналт тавьж ажиллаж байгаа. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 125, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 500 улсын байцаагч зөвлөн туслах хэлбэрээр хяналт, шалгалт хийж байна.
Тод зураг
Хөл хорионы үед УОК, НОК-ын шийдвэрийг биелүүлж байгаа иргэддээ баярлалаа
Хөл хорионы үед иргэд улс, нийслэлийн онцгой комиссын шийдвэрийг биелүүлж байгаад баярлалаа. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудын танилцуулснаар нийслэл хотод зорчих хөдөлгөөнийг 98 хувь хязгаарласан.
Ажлаа хэвийн явуулахыг зөвшөөрсөн нэр бүхий 14 байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдын 9000 орчим автомашин л хөдөлгөөнд оролцож байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 16 чиглэлд 180 автобус үйлчилгээнд явж байгаа бөгөөд шинжилгээний багт ажиллаж буй хүмүүст 70 автобус үйлчилгээнд гараад байна.
Тод зураг
Амьтдын гайхамшигт зургийн цомгоос...
Эрхэм уншигч та бүхнийг амралтад зориулж, амьтдын гайхамшигт зургийн цомгоос хүргэж байна.