Дэлхий нийтээр..
БНСУ-ын Хууль зүйн яамнаас 35 иргэнд Е-9 ангиллын Цахим визийн зөвшөөрөл олгохоос татгалзжээ
Монгол Улсын Засгийн газар /ХНХЯ/, БНСУ-ын Засгийн газар /Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам/ хооронд байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх болон хүлээн авах тухай Харилцан ойлголцлын “САНАМЖ БИЧИГ”-ийн хүрээнд БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч илгээх ажил шат дарааллын дагуу тасралтгүй явагдаж байна.
БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг илгээх ажил 13 шат дарааллын дагуу явагддаг билээ. Үүний нэг шат болох болох Цахим визийн зөвшөөрлийг БНСУ-ын Хууль зүйн яамнаас шалган тус улсад нэвтрэх эрх олгодог бөгөөд 2019 оны хоёр дугаар улирлын байдлаар Хөдөлмөрийн стандарт гэрээ байгуулах санал 238 иргэнд ирсэн боловч үүнээс 35 иргэнд виз олгохоос татгалзсан хариу иржээ.
Цахим визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан нийтлэг шалтгаануудыг бүлэглэж графикаар харуулав.

Цахим визийн зөвшөөрөл авсан иргэд дараагийн шат болох эрүүл мэндийн давтан үзлэг шинжилгээнд хамрагддаг бөгөөд 2019 оны хоёр дугаар улирлын байдлаар ЭМДҮШ-д 3 (Сүрьеэ-0, Тэмбүү-3) иргэн тэнцээгүй байна.
Дээрх шалтгаануудаас үүдэн БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар бүртгүүлсэн болон ажиллах хүсэлтэй иргэдэд анхааруулахад:
БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчаар бүртгүүлэн ажлын саналаа хүлээж буй иргэд БНСУ-ын Элчин сайдын яаманд визийн шаардлага хангахгүй материал бүрдүүлснээс татгалзсан хариу авч байсан иргэдэд Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах Цахим визийн зөвшөөрөл олгогддоггүй тул иргэн Та аяллын болон бусад төрлийн виз мэдүүлэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлж өгөхгүй байх, мөн аяллын визээр зорчиж буй иргэд 90 хоногийн хугацааг тулгаж аялахгүй байх.
- Тус Улсад зорчих болон ажиллаж амьдрах хугацаандаа хулгай, танхай, залилангийн хэргүүд үйлдэж торгууль төлж, шийтгэгдэж байсан иргэдэд цахим визийн зөвшөөрөл олгогддоггүй тул БНСУ-ын хууль, дүрэм журмыг чандлан сахиж зөрчил гаргахгүй байхыг анхааруулж байна.
- Цахим визийн зөвшөөрөл ирсэн хэдий ч Эрүүл мэндийн давтан үзлэг шинжилгээнд тэнцээгүй ажил хайгч нь БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, амьдрах боломжгүй байдаг тул Сонгон шалгаруулах “Онооны тогтолцоо”-ны хугацаанд эрүүл мэнддээ “ОНЦГОЙ” анхаарна уу.
ГАДААДАД АЖИЛЛАХ ХҮЧ ГАРГАХ ХЭЛТЭС
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2025/02/26
Хуулийн этгээдийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй авч зугтдаг явдлыг таслан зо...
-
Дэлхий нийтээр..2023/05/29
“Хасбанк” ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлнэ
-
Үйл явдал2019/05/30
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган - 2019
-
Дэлхий нийтээр..2025/06/13
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ
