Тод индэр
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай танилцлаа

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Дэд сайд С.Баатаржав нар өнөөдөр /2020.07.21/ Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай танилцаж үүрэг, чиглэл өглөө. Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлага болон төвийн албан хаагчид биечлэн, орон нутаг дахь нэгжийн албан хаагчид онлайнаар оролцсон юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэхдээ “Гадаадын иргэн, харьяатын газар бол Монгол Улсын нүүр царай болсон байгууллага. Гадаадын иргэд хамгийн түрүүнд энэ байгууллагаас үйлчилгээ авч, гадаадын хөрөнгө оруулагчид энэ байгууллагаар Монгол Улсыг танин мэддэг учир төрийн хариуцлагатай алба. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, Монгол Улсад орж ирэх урьдач нөхцлийг хангаж, ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүй нээлттэй хаалганы бодлого явуулах ёстой” гэдгийг онцлон санууллаа.
Мөн энэ байгуулагын албан хаагчдыг цаашид тогтвор сууршилтай ажиллуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар батлуулах тал дээр онцгой анхаарч ажиллахаа мэдэгдэн холбогдох үүрэг, чиглэлийг өгөв.
Уулзалтын үеэр байгууллагын албан хаагчдын зүгээс салбарын сайд, дэд сайд нарт ажлын амжилт хүсч, тулгамдаж буй тодорхой асуудлуудаар саналаа танилцууллаа.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.
Тод индэр
Д.Батбаатар: Тээврийн салбарын хүндрэлээс яаж гарах вэ?
-
Тод мэдээ2021/05/14
Нийслэл, дүүргийн Цэргийн штабын алба хаагчид төрийн одон медаль хүртлээ
-
Тод мэдээ2024/12/31
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалт хийсэн, санхүүгийн дэмжлэг, ха...
-
Тод мэдээ2023/04/19
ХНХЯ: Салбарын хяналт шалгалтын 2023 оны төлөвлөгөө батлагдлаа
-
Тод мэдээ2021/02/24
Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх Ажлын хэсэг хурал...