Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

УИХ-ын Тамгын газраас шинээр сонгогдсон гишүүдэд зориулсан мэдээлэл, сургалтыг зохион байгууллаа

Огноо:

,

Сэтгүүлч:

Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Улсын Их Хурлын шинээр сонгогдсон гишүүдэд зориулсан мэдээлэл, сургалтыг өнөөдөр (2020.06.29) Төрийн ордонд зохион байгууллаа.

Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулиар төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнээ төлөөлөхөөр шинээр сонгогдсон гишүүдэд зориулсан сургалтыг УИХ-ын Тамгын газраас анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.

Уг үйл ажиллагааг нээж Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан үг хэллээ. Тэрбээр, “Монгол Улс бол Үндсэн хуулиараа тунхагласан Парламентын засаглалтай орон. Үндсэн хуулиар парламент бол төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох, хянан шалгах, ард түмнээ төлөөлөх үндсэн гурван чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага юм. Энэхүү нэр хүндтэй, өндөр хариуцлагатай, эрхэм чухал үүрэг Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд та бүхнээр дамжин хэрэгждэг.

2016-2020 оны 7 дахь удаагийн Парламентын бүрэн эрхийн хугацаанд Монгол Улсын Их Хурлын Стратеги төлөвлөгөөг шинэчлэн баталсан. 2002 онд батлагдсан Стратеги төлөвлөгөөг ийнхүү 17 жилийн дараа шинэчилж, Алсын хараа, Эрхэм зорилгоо шинэчлэн тодорхойлсон.

Энэхүү Стратеги төлөвлөгөөнд “Монгол Улсын Үндсэн хууль, ардчилсан ёс, хүний эрх, нийтлэг үнэт зүйл, үндэснийхээ эрх ашгийг дээдэлж, тогтвортой хөгжлийг дэмжин, ард түмний засаглах эрхийг хангасан парламентыг төлөвшүүлнэ” хэмээн заасан. Түүнчлэн Улсын Их Хурлын Тамгын газар шинэ Стратеги төлөвлөгөөтэй болсон. Улсын Их Хурлын Тамгын газрын бүтцэд Парламентын судалгааны хүрээлэнг байгуулсан.

Эдгээр баримт бичигт Улсын Их Хурлын гишүүдэд зориулан Монгол Улсын дотоод, гадаад бодлого, нийгэм, эдийн засгийн хөгжлийн-асуудлаарх сургалт, семинарыг холбогдох байгууллага, эрдэмтэн, судлаачидтай хамтран зохион байгуулахаар тусгасан. Мөн шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, тэдгээрийн зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахуудад зориулсан чиглүүлэх сургалтыг зохион байгуулах, хууль тоггоох байгууллагыг шинжлэх ухаанч судалгаа шинжилгээ, нотолгоо дүгнэлтээр хангах нь Парламентын судалгааны хүрээлэнгийн үндсэн чиг үүргийн нэг байхаар тодорхойлсон юм. Цаашид Та бүгдийн санал, хэрэгцээ шаардлагыг үндэслэн сургалт мэдээллийн арга хэмжээг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна.

Эрхэм гишүүд Та бүхнийг бидэнтэй хамтран ажиллаж, санал хүсэлтээ ирүүлж, хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн чиг үүргээ хэрэгжүүлэх, парламентын үйл ажиллагааны чанар, үр нөлөөг улам сайжруулах чиглэлээр их амжилт олно гэдэгт итгэж байна” хэмээн онцлон тэмдэглээд Улсын Их Хурлын эрхэм гишүүдэд ард түмний элчийн хувиар төрөө түших хүндэт үйлсэд нь амжилт хүсэв.

Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нийт 606 нэр дэвшигч 29 тойрогт нэр дэвшсэн. Үүнээс 8 дахь удаагийн парламентад нийт 32 гишүүн анх удаа сонгогдсон бол хоёр ба түүнээс олон сонгогдсон 44 гишүүн байгаа юм.

Энэхүү мэдээлэл, сургалтаар “Улсын Их Хурлын чуулганы хуралдаан, дэгийн зохицуулалт” сэдвээр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, “УИХ-ын гишүүний ёс зүй” сэдвээр УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, “УИХ-ын хянан шалгах үйл ажиллагаа” сэдвээр УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, “УИХ-ын гишүүний төсөв, хангамж, үйлчилгээ” сэдвээр УИХ-ын Тамгын газрын Дотоод аудитын албаны дарга бөгөөд дотоод аудитор Я.Баттогтох нар тус тус дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон түүнд нийцүүлэн шинэчлэн баталсан бусад хууль, тогтоомжийн талаар танилцуулж, гишүүдийн асуултад хариулт өглөө.

Улсын Их Хурлын шинээр сонгогдсон гишүүдэд зориулсан мэдээлэл, сургалтад УИХ-ын Тамгын газрын удирдлагууд болон Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, хурандаа Х.Ууганбат оролцов.

Дашрамд тэмдэглэхэд, энэ онд Монгол Улсад Байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны болон Байнгын ажиллагаатай Парламентын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн ой тус тус тохиох юм.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Тод мэдээ

Гуйлгачин монгол "гурилаар хараат" боллоо

Огноо:

,

Монгол улс хүнсний хувьсгалаа цаасан дээр хийгээд "гурилаар хараат" болчихно гэж та бүхэн зүүдлээгүй явсан биз. Тэгвэл шатахуун, түлш, цахилгаан гээд ОХУ-ын хараат ямарваа нэгэн алхам хийхдээ хазгай гишгэчихвэл улсаараа харанхуй руу бүдэрч мэдэхээр айдастай өвлийг давсан. Тэгвэл өдгөө эх орныхоо хөрсөнд тариалж дотоодын хэрэгцээгээ хангаж буйг нь дэмжих нь бүү хэл салхинд хийсгэх бодлого барихаар болов уу гэлтэй шийдвэрүүд гаргалаа. 

Гадаадаас импортоор хямд өртөгтэй гурилыг гаалийн албан татваргүйгээр оруулж ирэх хууль батлагдлаа. Тодруулбал, “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хууль батлагдсанаар:

  • Засгийн газраас жил бүр шаардлагатай импортын гурилын хэмжээг тогтооно. Ингэснээр гадаадаас хямд, чанартай гурил орж ирнэ.
  • Газар тариалангийн салбарыг бүрэн хамгаалалтад авч, зах зээлийн зарчмаар үнэ тогтооно.
  • Жил бүр 100 мянган тонн улаан буудайг стратегийн нөөцөд авах, улаан буудайг биржээр худалдаалах боломжтой болно. Ингэснээр газар тариалангийн салбар бизнес зарчмаар хөгжих боломж нь бүрдэнэ" хэмээн лоозондов. 

Ийнхүү "гуйлгачин" монгол зангаа тавихгүй байсаар дахин хэрэгжүүлж хүнсний хувьсгалаа ч ухраах алхам руу түлхэж орхилоо. Тэртээ 2008 онд С.Баяр Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа ОХУ-аас 100 мянган тонн гурил, будаа гуйж очсон түүхтэй. Ийнхүү идэх хоолоо хүнээс гуйж явна гэдэг гутамшиг гээд "Атрын-III" аяныг хэрэгжүүлж асуудлыг даван гарч байлаа.

Үүнийхээ үр дүнд Монгол Улс гурилынхаа хэрэгцээг 100 хувь дотоодоос хангадаг болсон билээ. Гэвч энэ үйл явдлыг эргэн давтах гээд байгаа нь харамсалтай. Хэрвээ хэмжээ хязгааргүй гурил импортоор оруулаад байвал энэ байдал руу эргээд очих нь ойлгомжтой. Энэ нь бодит байдал дээр хэрэгжвэл бид дахиад л үйлдвэрлэлгүй зогсож буудайгаа ч эх орондоо тариалах боломжгүй болж олон мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ.

Бичигдээгүй хуулийн зарчмын дагуу иргэд импортоор орж ирсэн хямд гэх гурилыг сонгож хүнсэндээ хэрэглэх нь тодорхой. Ингээд хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс дотооддоо гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр хангана гэж сүртэй "Хүнсний хувьсгал" эхлүүлсэн нь цагаан дээр хараар бичигдэн үлдэхээс өөр ахиц дэвшилгүй үлдэнэ. Манай улс өдгөө махны зах зээлээ Хятадуудад алдчихаад  дарлуулж байгаа гэдгийг санах хэрэгтэй.

Бүхий л зүйлдээ хараат болж байна гэдэг ажилгүй, анхайгүй монгол хүмүүсийг ирээдүйд төрүүлэхэд хамгийн их түлхэц болж буйгаа улс төрчдийн хэн нь ч ойлгохгүй байна гэж баймгүй!!!

Өнөөдрийн хямд үнэ хэмээн хэлэхийн цаана ирээдүйд бид өчнөөн саяар ч гурилаа авч идэх байдалд хүрч мэднэ. ОХУ-аас шатахуунаа нийлүүлэхгүй гэхэд хомсдолд орж үнэ нэмдэгтэй агаар нэг. Ирэх сонгуульдаа ахиухан санал авах гэсэн өнгөц бодлогын үр дүнд бид улсаараа амсах болж буй нь эмгэнэл.  Атрын аянаа хамгаалах гэж гаалийн татварыг тавьж байсан. Гэтэл өнөөдөр бүр салбараар нь татаж унагах бодлогыг барьж эхлэх нь юуны учир вэ?!

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан энэ долоо хоногийн турш “11-11” төвд ажиллана

Огноо:

,

Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон.

Энэ хүрээнд Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, НДЕГ-ын удирдлагууд ажиллаж, иргэдийн санал, хүсэлтэд хариулт өглөө.

Он гарсаар эхний улирлын байдлаар нийгмийн даатгалтай холбоотой санал, хүсэлт, гомдол 11-11 төвд 1029 ирснээс дийлэнх нь ажилгүйдлын болон жирэмсний, амаржсаны тэтгэмжийн хүсэлт, хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн хуудсаа цахимаар илгээж чадаагүй зэрэг байжээ. Мөн нийгмийн даатгалын систем доголдсоноос хүндрэлтэй байсан, тус газар утсаа авдаггүй, хариу өгдөггүй зэрэг гомдол, санал хамгийн олон ирсэн байна.

Иргэдтэй уулзах үеэр сайд Х.Булгантуяа “11-11 төв иргэдээс ирсэн өргөдөл, гомдол, хүсэлтийн шийдвэрлэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг. Нийгмийн даатгалын салбартай холбоотой гомдол саналд хариулт өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр Нийгмийн даатгалын ерөнхий газрынхантайгаа ажиллаж байна. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилттэй холбоотой асуулт их ирж байна” гэлээ.

Энэ үеэр өндөр настан Ч.Жанцан тэтгэврийн зөрүүг арилгахад алдаатай бодлого явуулсан. Үүнд зарим иргэн гомдолтой үлдсэн. Ажилласан жил, төлсөн шимтгэлийнхээ хэмжээгээр хүн тэтгэвэр авна. Тэтгэвэр тогтооход шударга зарчим барих ёстойг сайдад уламжилж байв.

“11-11” төвд өнөөдөр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбартай холбоотой санал, гомдол 35 иржээ. Эдгээрт Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан хариулт өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв. Мөн энэ долоо хоногийн турш тус газар 11-11 төвд ажиллах юм. Он гарсаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт 67 мянган гомдол, санал ирснээс 76 хувийг нь шийдвэрлэжээ.
Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд үлдсэн газрыг тусгай хэрэгцээнд авна

Огноо:

,

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг  100 хувь нийслэлийн эзэмшилд аван, гүйцэтгэх захирлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргаланг томилсон. Цаашид “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг олон нийтийн компани болгоно гэдгийг нийслэлийн удирдлагууд хэлж буй. Энэ талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан нар мэдээлэл өгөв.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг:

-“Төв цэнгэлдэх хүрээлэн”-ийн асуудлыг өнгөрсөн оны 9 дүгээр сараас эхлэн судалж, энэ оны 2 дугаар сараас бичиг баримт, тооцоо, судалгааг үндэслэн албан хэлцлийг хийн, хуулийн дагуу 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-ийн газартай холбоотой асуудлыг шалгуулахаар АТГ-д хандсан байгаа. Цаашид “Төв цэнгэлдэх хүрээлэн”-ийн ойр орчимд үлдсэн газрыг тусгай хэрэгцээнд авна” гэлээ.

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан:

-Хамгийн эхний ажил бол Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах ажил. Үүнийг сайн зохион байгуулалттай хийхээр төлөвлөж байна. Үүний дараа “Төв цэнгэлдэх хүрээлэн”-г орчин үеийн, олон улсын стандартад нийцсэн Арена хэлбэрийн хүрээлэн болгох судалгааг эхлүүлнэ. Судалгааг олон нийтэд танилцуулна. Энэ салбарт олон жил ажилласан туршлагадаа үндэслэн  “Төв цэнгэлдэх хүрээлэн” татаас авдаг бус улсын төсөвт татвар төвлөрүүлэх боломжтой гэж харж байна гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2024/04/22

Гуйлгачин монгол "гурилаар хараат" боллоо

Тод индэр2024/04/22

Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая и...

Тод мэдээ2024/04/22

Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан энэ долоо хоногийн турш “...

Тод мэдээ2024/04/22

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд үлдсэн газрыг тусгай хэрэгцээн...

Тод мэдээ2024/04/22

Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд ногоон ба...

Тод мэдээ2024/04/22

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 ...

Өнөөдөр2024/04/22

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ

Өнөөдөр2024/04/22

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

Тод мэдээ2024/04/22

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

Өнөөдөр2024/04/22

Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

Тод индэр2024/04/19

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” ...

Тод мэдээ2024/04/19

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Тод мэдээ2024/04/19

Гадна зар сурталчилгаа, хаягийн стандартыг мөрдүүлж байна

Өнөөдөр2024/04/19

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа

Өнөөдөр2024/04/19

Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан

Тод мэдээ2024/04/16

“Алтайн хүдэр” компанийн захирлуудаас тайлбар мэдүүлэг а...

Тод мэдээ2024/04/16

Монгол Улсын авлигатай тэмцэж буй бодлого, үйл ажиллагаанд олон улсы...

Тод мэдээ2024/04/16

“Хот мандал- нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнги...

Тод индэр2024/04/16

Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой...

Тод мэдээ2024/04/16

Ус их тогтдог байршилд борооны ус зайлуулах шугам угсарч байна

Тод мэдээ2024/04/16

Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн...

Тод мэдээ2024/04/16

Шар хад, Да хүрээ захын орчимд нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хаш...

Өнөөдөр2024/04/16

Амьдрах орчин нөхцөлөө иргэдийн оролцоотой сайжруулъя!

Өнөөдөр2024/04/16

"Улаанбаатар смарт карт" ХХК-иас үйлчилгээ эрхлэгчидтэй ду...

Өнөөдөр2024/04/16

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна

Тод мэдээ2024/04/15

Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс түр зогсоон...

Тод мэдээ2024/04/15

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гарга...

Тод мэдээ2024/04/15

Хуучирч муудсан сурталчилгааны самбарыг буулгаж байна

Тод мэдээ2024/04/15

Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо

Өнөөдөр2024/04/15

Автомашины жин хэмжигч пүүг ажиллуулж, даацын хяналт тавьж байна

Санал болгох