Чөлөөт бүс
Нисдэг залуу Даниел Дуглас Хьюм
Америк залуу Даниел Дуглас Хьюм өөрийн ер бусын явдлаас хойш амар тайван амьдарч чадаагүй гэдэг. Нэг шөнө түүнд гэрийнхээ цонхны тавцан дээр унтлагынхаа хувцастай зогсож байгаа мэт хачин мэдрэмж төржээ. “Бурхан минь, би шөнө дунд энд юу хийж байгаа билээ” хэмээн бодоод босч, яахаа мэдэхгүй хэсэг зогсов.
Хаврын нар шарсан тэр нэгэн өдөр Даниел зоогийн газарт хоол идээд гудамжинд гартал урьдын адил өнөөх намуухан дуугаар “Даниел” хэмээн дуудсан байна. Эргэж хартал хэн ч байсангүй. Даниел цааш алхаж явтал “Өнөөдөр чи гайхамшигт явдалтай учирна” гэж нөгөө “далдын хүн” нь түүнд дахиад хэлжээ. Яав? Юу болов? гэж Даниел цочин хашгирсан байна. Цаашаа алхаагаа улам хурдасгахдаа “Ёстой жинхэнэ буг чөтгөр л гэж ийм байдаг байх. Эсвэл би галзуурч байх шиг байна” гэж өөрөө өөртэйгөө ярьж амжив. Тэр шууд явсаар гэртээ оржээ. Түүний аав нь ном уншаад сууж байв.

Хүмүүсийн жингүйдлийн энэ түүх зөвхөн Даниелээр төгсөөгүй аж. Одоо ч ийм хүн төрөн гарах боломжтой гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна. Хүн агаарт хөөрөн нисэх буюу тэрхүү жингүйдлийн нууцыг бүрэн тайлж чадаагүй ч гэсэн уураг тархины эрчим хүчээрээ гойд содон хүмүүс л ийм гайхамшгийг үзүүлж чадах аж. Гэхдээ энэ бол зөвхөн таамаглал. Нисдэг хүмүүсийн нууцыг бүрэн тайлах судалгааны ажил одоо болтол хараахан дуусаагүй л байна.
Чөлөөт бүс
МҮОНТ "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" киног үзэгчдэд хүргэнэ
МҮОНТ-ийн уран бүтээлчид Польшийн үндэсний TVP телевизийн урилгаар Польш улсад ажиллаж байна.
Энэ үеэр Польш улсад суугаа Элчин сайд Н.Оюундарь болон Польшийн Үндэсний телевизийн захирал Павел Яблоньскитай уулзав.

Уулзалтаар Польш болон Монголын өв соёл, ахуй амьдрал, үндэстний онцлогийг харуулсан бүтээлүүдийг солилцохоор боллоо.
МҮОНТ, "Дэлхийн морьтнууд" төслийн хамтран бүтээсэн "Зөн дагасан монгол адуу" баримтат киног долоодугаар сарын 13-нд Дэлхийн адууны өдрөөр Польш улсын үзэгчдийн хүртээл болгоно.

Харин МҮОНТ Монголын үзэгчдийн сэтгэлд хоногшсон Польшийн уран сайхны "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" зэрэг кинонуудыг албан ёсны эрхтэй, дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэхээр боллоо.

Чөлөөт бүс
Домгийн “Кракен” бодит амьтнаас санаа авсан байж магадгүй...
Одоогоос олон арван сая жилийн өмнө дэлхийн далай тэнгист үлэг гүрвэлийн үеийн аварга махчин амьтад ноёрхож байсан гэж үздэг. Харин шинэ судалгаагаар тухайн үеийн далайн экосистемд аварга наймаалж төст амьтад ч томоохон махчны байр суурь эзэлж байсан байж магадгүй гэж үзжээ.
Японы Хоккайдогийн их сургуулийн судлаачид Япон болон Канадын Ванкувер арлаас олдсон толгой хөлтөн амьтдын чулуужсан хошуу, эрүүний үлдэгдлийг шинжилсэн байна. Судалгаагаар Nanaimoteuthis төрөлд хамаарах хоёр зүйл Цэрдийн галавын үед амьдарч байсан бөгөөд зарим нь 19 метр хүртэл урт биетэй байсан байж болзошгүй гэж тооцоолжээ.
Эдгээр амьтад нь орчин үеийн наймаалж, далайн амьтдын адил зөөлөн биетэй байсан тул бүтэн биеэрээ чулуужиж үлдэх нь ховор. Тиймээс судлаачид хошуу, эрүүний хатуу хэсгийг ашиглан хэмжээ, идэш тэжээл, амьдралын хэв маягийг нь сэргээн тооцсон байна. Олдвор дээрх элэгдэл, гэмтлийн ул мөр нь тэд хатуу хуяг, яслаг бүтэцтэй олзыг бутлах чадвартай байсан байж болохыг харуулжээ.
Судлаачдын үзэж буйгаар эдгээр аварга толгой хөлтөн амьтад тухайн үеийн далайн мөлхөгчид болох мозазавр, плезиозавр зэрэг том махчидтай нэг экосистемд амьдарч, зарим тохиолдолд дээд түвшний махчны үүрэг гүйцэтгэж байсан байж магадгүй юм.
Гэхдээ эрдэмтэд үүнийг домгийн “Кракен” үнэхээр байсан гэсэн утгаар бус, харин түүнтэй зүйрлэмээр хэмжээтэй, хүчирхэг эртний толгой хөлтөн амьтад байсан байж болохыг харуулсан шинжлэх ухааны шинэ тайлбар гэж үзэж байна.
Чөлөөт бүс
Муур өндрөөс бүрэн аюулгүй унаж чаддаг уу?
Муур өндөр газраас унаад зүгээр босоод явчихдаг бичлэг, түүхүүдийг бид олонтаа хардаг. Тэгэхээр муур үнэхээр ямар ч өндрөөс унасан гэмтэхгүй гэсэн үг үү гэдэг асуулт гарч ирнэ.
Үнэндээ муур бусад амьтдаас илүү “унаж чаддаг” нь үнэн. Тэдэнд төрмөл нэг онцгой чадвар бий. Унах үедээ агаарт биеэ эргүүлж, дөрвөн хөл дээрээ буухыг хичээдэг. Үүнийг шинжлэх ухаанд Righting reflex гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, муур унаж байхдаа “өөрийгөө засаж” чаддаг гэсэн үг.
Мөн муурын биеийн бүтэц нь уналтыг даахад тусалдаг. Нуруу нь маш уян, хөл нь доргилтыг шингээх чадвартай. Унахдаа хөл, биеэ дэлгэж, агаарт хурд сааруулдаг нь нэг төрлийн “байгалийн шүхэр” мэт үйлчилдэг аж.
Сонирхолтой нь, унах өндөр хүртэл нөлөөтэй. Хэт нам өндрөөс унахад муур биеэ зөв эргүүлж амжихгүй байж болно. Харин арай өндөр зайд унах үедээ зөв байрлалаа олж амжих магадлал нэмэгддэг гэж судлаачид тайлбарладаг. Гэхдээ энэ нь “өндөр байх тусмаа аюулгүй” гэсэн үг огт биш.
Муур ямар ч тохиолдолд гэмтэх эрсдэлтэй хэвээр. Яс хугарах, дотор эрхтэн гэмтэх, хүнд тохиолдолд амь насанд аюул учрах ч боломжтой. Тиймээс “муур есөн амьтай” гэдэг нь бодит биш, харин зүйрлэл төдий ойлголт юм.
Эцэст нь хэлэхэд, муур унахдаа амьд үлдэх чадвар өндөр боловч бүрэн аюулгүй биш. Тиймээс гэрийн тэжээвэр муураа цонх, тагт зэрэг өндөр газраас хамгаалах нь эзний хамгийн чухал үүрэг хэвээр байна.
-
Дэлхий нийтээр..2022/06/22
Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр Францын төлөөлөгчидтэй уулзаж ярилцла...
-
Дэлхий нийтээр..2023/05/10
2025 онд зохион байгуулах Pisa үнэлгээнд Монгол Улс хамрагдах хүсэлтээ илэрхийлл...
-
Дэлхий нийтээр..2023/04/21
УИХ: Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны тайлан, дүгнэлтийг сонс...
-
Дэлхий нийтээр..2025/11/24
Өнгөрсөн сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ
