Бидэнтэй нэгдэх

Тод индэр

Б.Отгонсүх: Нийтийн тээвэрт явах хоёр давхар автобус 70 хүний суудалтай, 100 гаруй хүний багтаамжтай

Огноо:

,

Сэтгүүлч:

Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгө үзэмжгүй, стандартын бус хашаа хайсыг буулгах ажил хэр үр дүнтэй явж байгаа вэ?

- Нийслэлийн Засаг даргаас иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулах, стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах нэг сарын хугацаатай үүргийг орлогч нар, харьяа газрын удирдлагуудад үүрэг болгосон.

Энэ ажлын хүрээнд барилгын түр хашаануудыг стандартын дагуу  сайжруулах, шинэчлэх мөн зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн хашаалсан аж ахуйн нэгж, байгууллагуудын  судалгаа, тоон мэдээллийг гарган нэн даруй цуцлах, тухайн талбайг нийтийн зориулалтаар ашиглах зохион байгуулалт бүхий ажлын хэсгүүдийг дүүрэг болгонд гаргасан. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд стандартын шаардлага хангаагүй барилга угсралтын талбайн түр хашаа, хайсын  441 байршил байна гэсэн судалгаа тооцооллыг гаргасан. Үүнээс 252 хашаа, хайсыг шинэчлэх арга хэмжээ авч, эзэн холбогдогч нь тодорхойгүй, хүний эрүүл мэндэд хортой нийт 56 хашааг албадан татан буулгаж зориулалтынх нь дагуу чөлөөлөлт хийсэн.  Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн орц гарцыг чөлөөлж 72 гаражийг албадан буулгаад байна. Нийслэлийн хэмжээнд ажлын биелэлт 57,2 хувьтай явж байна.

Түүнчлэн Улаанбаатар хотод тав болон түүнээс дээш жил болсон ухсан нүхтэй 49 газар байна. Энэ нь зундаа борооны усаар дүүрч, хог хаягдал овоорч, тухай орчинд сөрөг нөлөөтэй, иргэд унаад осолдох эрсдэл үүсгэдэг. Тиймээс бид өндөр эрсдэлтэй 49 байршилд ухсан нүхийг булуулах ажил хийж байна. Үүнээс одоогийн байдлаар нийт зургаан байршлыг стандартын дагуу болгон засаж сайжруулсан. Хог хаягдал ихтэй, зориулалтаар нь ашиглаагүй нүхнүүдийн газрын эрхийг цуцлан хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, авто зогсоол болгон ашиглах юм.

Таны хувьд нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа. Тус дүүргийн хэмжээнд ажлын явц хэр өрнөж байна вэ?

Нийслэлийн Баянгол дүүргийн хэмжээнд газрын зөвшөөрлөө буруу ашигласан, эрсдэлтэй орчин үүсгээд буй 89 байршилд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, ан ахуйн нэгж байгууллагуудын судалгаа эхний ээлжинд гарсан.  Тэдгээрээс 69 нь хашаа, хайсны шаардлага хангаагүй зөрчилтэй байсан. Одоогийн байдлаар үүнээс 45-г нь шинэчлүүлэх арга хэмжээ авсан.  Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн хэмжээнд стандартын шаардлага хангаагүй хашаа, хайсыг буулгах, шинэчлэх ажлын биелэлт 65 хувийн гүйцэтгэлтэй явж байна.  

Мөн орц, гарц хаасан, яаралтай түргэн тусламж, онцгой байдлын машин нэвтрэх боломжгүй нөхцөл байдал үүссэн 2 гараажийг буулгасан. Түүнчлэн дүүргийн хэмжээнд хог хаягдал овоолж, ухсан  ашиглагдаагүй хашаалсан 7 газар байснаас зургаан газрыг цуцлуулах саналыг ажлын хэсгээс нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн.  Тус байгууллагууд бүгд дүгнэлтээ гаргаад нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цуцлах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.  Цуцалсан газруудыг нийтийн эзэмшлийн зориулалтаар тохижуулж, ашиглах юм.

- Нэг сарын хугацаатай уг эрчимжүүлсэн арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх үү?

-Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар нэг сарын хугацаатай үүрэг даалгавар авч ажилласан. Бид сарын хугацаанд маш эрчимтэй ажилласан боловч барилгын үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудын тоо их,  тухайн газрын аюулгүй байдалтай  холбоотой асуудлыг шийдвэрлэх шат дамжлага, хугацаа их орох учраас бид нэг сарын хугацаатай тус арга хэмжээг тодорхойгүй хугацаагаар сунгасан.  Иргэдийн аюулгүй орчинг бүрэн хангасны дараагаар дуусгавар болох нь зөв хэмээн үзэж сунгах шийдвэрийг гаргасан.  Энэ хүрээнд бид барилгын орчинг зөвхөн хашаа гэлтгүйгээр үйлчилгээний зориулалтаар газар эзэмшиж буй аж ахуйн нэгж байгуулагуудын өнгө үзэмж, чанар стандартыг сайжруулах, нэгж талбараасаа илүү гарсан тохиолдолд тухайн нэгж талбар нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх, 2020 онд хийгдэж буй тохижилт бүтээн байгуулалтын ажлуудын стандарт шаардлагыг хангуулах, нэгдсэн үзлэг шалгалтыг хийж, шаардлага хүргүүлэх ажлыг шат дараалалтайгаар зохион байгуулан ажиллаж байна.

Мөн инженерийн байгууллагын цэвэрлэгээ, үйлчилгээ, үерийн далан сувгийн цэвэрлэгээ, лаг шаврыг цэвэрлүүлэх, гудамж талбайд байдаг гэрэлтүүлэг, цахилгаан кабелийн утас ил задгай унжсан зэрэг зөрчлүүдийг цэгцлэх, инженерийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, траншений нүхийг битүүлэн таглах ажлыг мөн хийж ажиллаж байна. Нэг сарын хугацаанд ажиллахдаа нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын барилга байгууламжийн лагийг цэвэрлэх ажлыг зургаан байршилд 3,370 метр квадратад цэвэрлүүлсэн.  Түүнчлэн хамгаалалтын хайс, хашлага суурилуулах ажлыг 9 байршилд 1865 метрт суурилуулсан.  Зар сурталчилгааны самбаруудын зөрчлийг дүүрэг болгонд илрүүлж зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажилласнаас 297 зөвшөөрөлгүй, зөрчилтэй, өнгө үзэмжгүй, аюулгүй байдал нь алдагдсан зар сурталчилгааны самбарууд байснаас 206 нь уг ажлын хүрээнд буулган аюулгүй байдлыг нь хангасан байна.

Энэ ондоо багтан 300 автобусаар нийтийн тээвэр парк шинэчлэлт хийнэ гэж байсан. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

Улаанбаатар хотын нийтийн тээвэр бол том салбар. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 949 автобус ажлын өдрүүдэд 400 мянган гаруй зорчигчид үйлчилж байна. Коронавирусийн цар тахлын үе болон зуны улирал эхэлсэнтэй  холбоотой зорчигчийн урсгал, хөдөлгөөн өмнөхөөсөө буурсан. Сүүлийн 10 жил энэ салбарт парк шинэчлэл дорвитой хийгдээгүй, хүрэлцээ, үйлчилгээ муу талаар иргэдээс гомдол, санал их ирдэг. Тиймээс нийслэлээс энэ ондоо багтаан 300 автобусаар парк шинэчлэлт хийхээр ажиллаж байна. Үүнээс энэ зургаадугаар сардаа багтаан 10 ширхэг хоёр давхар автобус, 36 энгийн цахилгаан автобус оруулж ирэхээр ажиллаж байна. Мөн энэ зундаа багтан 200 хүүхдийн сургуулийн автобус үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн өвөл бид цахилгаан автобусыг анх удаагаа нийтийн тээврийн үйлчилгээнд туршилтаар явуулж эхэлсэн. Манайх шиг эрс, тэс уур амьсгалтай орнуудад нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан буюу дотоод энерги хуримтлуулж ажилладаг батериат автобусыг мөн туршиж байна. Туршилтаар элдэв сөрөг нөлөө гараагүй учраас цаашид эко автобусуудыг олон талаас нь харгалзан үзэж сонгож байна. Нөгөөтэйгүүр цахилгаан автобус нь эдийн засагт хэмнэлттэй, байгаль экологид ээлтэй зэрэг олон талын давуу талтай.

Хоёр давхар автобус нийтийн тээврийн үйлчилгээнд удахгүй гарна.  Одоо нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа энгийн автобусууд нь 70 гаруй хүний багтаамжтай 20 гаруй хүний суудалтай бол хоёр давхар автобус 70 хүний суудалтай 100 гаруй хүний багтаамжтай юм.  Өөрөөр хэлбэл нэг дор олон  зорчигчдод үйлчлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

-Хоёр давхар автобус болон хүүхдийн автобусны хувьд хэдэн төгрөгийн төсвөөр орж ирж байгаа вэ?

-Энэ жил коронавирусийн халдвар тархсанаас үүдэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хүндрэлтэй байгаа. Гэвч бид дотоод нөөц бололцоогоо дайчлан хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдээ зогсоолгүй цаг хугацаандаа хийгээд явж байна. Улсын эдийн засаг хүнд байгаа энэ үед дээрх бүтээн байгуулалтын ажил нь улсын болон нийслэлийн төсвөөр яагаад ч хийх бололцоо байхгүй. Иймд бид хөрөнгө оруулалтаа төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж байна. Хоёр давхар болон бусад цахилгаан автобусуудаа БНХАУ-ын хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр авч байгаа. Тодруулбал, урьдчилгаа 20 хувийг нийслэлийн төсвөөр, 80 хувийг нь МУХБ-ны DBM Leasing болон БНХАУ-ын хөгжлийн банкны зээлийн эх үүсвэрээр авч байна. Цахилгаан автобусны нэг бүрийг 200 мянган ам.доллараар, сургуулийн автобусыг 130 мянган ам.доллаар худалдан авч байна.

-Замын зохион байгуулалт, гүүр болоод агаарт байдаг цахилгааны утас зэргээс хамаараад хоёр давхар автобус явахад хэр тохиромжтой гэж үзэж байгаа вэ?

-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил дээр бид хоёр үндсэн зарчим баримтлан ажиллаж байгаа. Нэгдүгээрт сургуулийн автобус нь олон улсын чанар стандартад нийцсэн аюулгүй байдлыг хангасан байх. Хоёрдугаарт цаг уурын эрс дэс уур амьсгалтай газарт зохицсон техникийн нөхцөлийг хангасан байх ёстой гэсэн гол зарчим дээр тулгуурлан ажиллаж байна. Хоёр давхар автобусны тухайд бид бүх тооцоо судалгааг гаргасан. Боломжтой замын чиглэлүүдээр явна. Чиглэлийг тухайн үед танилцуулна. Эхний ээлжинд 10 хоёр давхар автобус туршилтаар явна. Хоёр давхар автобусны хувьд 4.2 метр өндөртэй, дотор нь нийт 70 хүн зорчих боломжтой. Хоёр давхар автобус 4.2 метр өндөртэй гэдэг нь одоо үйлчилгээнд явж байгаа автобуснуудаас 1.14 метрээр л өндөр гэсэн үг. Улаанбаатар хотын төв замаар байрладаг троллейбусны шугам нь 5.6 метрээс дээш өндөрт байдаг учир хоёр давхар автобусыг троллейбус газруудаар ч үйлчилгээнд явуулах бүрэн боломжтой.

Туршилтын хугацаанд гэмтэл саатал гарахгүй байвал цаашдаа үйлчилгээнд явуулна. Иргэдэд үйлчлэх төлбөр, мөнгөний хувьд өөрчлөлт орохгүй 500 төгрөгөөр зорчино.

Сургуулийн автобус маш үр дүнтэй ажил болсонтой иргэд санал нийлэх байх. Ирэх хичээлийн жилд 200 сургуулийн автобус үйлчилнэ гэсэн үг үү?

Улаанбаатар хотод төрийн өмчийн сургуулиудад 292 мянга гаруй хүүхэд сурдаг. Эдгээр сурагчдын талаас илүү хувь буюу 100 мянга гаруй хүүхдийг эцэг эхчүүд нь сургуульд хүргэж өгч, авдаг гэсэн судалгаа гарсан. Тиймээс сурагчдын аюулгүй байдал, эцэг эхчүүдийн цагийг хэмнэх, ажлаа хийх боломжоор нь хангах, үүнээс үүдсэн авто замын түгжрэлийг бууруулахаар  “School bus буюу сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. 2019 оны аравдугаар сараас арван хоёрдугаар сарын хооронд нийт 40 автобусаар 29 сургуулийн 33 чиглэлд 115 мянган хүүхэд зорчсон байдаг. Туршилтаар явуулахад үр дүнгээ өгсөн учраас 2020 оны хичээлийн шинэ жилээс эхлэн 292 мянган хүүхдэд зориулан 200 сургуулийн шинэ автобусаар үйлчлэхээр төлөвлөөд байна. Энэ нь авто замын ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулаад зогсохгүй хүүхдийн аюулгүй байдал, эцэг эхчүүдийн ажилд ихээхэн тус нэмэр болно хэмээн үзэж байна. Бид ч мөн хүүхдийн зам тээврийн ослыг 0 болгох ёстой хэмээн ажлаа уялдуулж ажиллахыг зорьж байна.

-Түгжрэлийг бууруулах зорилгоор агаарын дүүжин зам барина гэж байгаа. Дүүжин зам барих ажил хэзээнээс эхлэх вэ?

- Бидний барьж буй бодлого бол нийтийн тээврийн олон хувилбарт системийг нэвтрүүлэх. Ганцхан автобус, троллейбус биш агаарын дүүжин зам, такси үйлчилгээ, дугуйн зам зэрэг бүх төрлийн тээврийн үйлчилгээг сайжруулах шаардлагатай. Нийтийн тээвэрт богино, дунд хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Улаанбаатар хотод агаарын дүүжин гүүрийг барих боломжтой нь судалгаагаар тогтоогдсон. Ажлыг удахгүй эхлүүлэхээр ажиллаж байна. Зорилтот төсөл, хөтөлбөрүүд хэрэгжсэнээр 2025 он гэхэд Улаанбаатар хотын замын түгжрэл 50 гаруй хувиар буурна гэж үзэж байгаа.

-Такси үйлчилгээг шинэчилнэ гэж байгаа. Такси үйлчилгээг шинэчилснээр үнэд өөрчлөлт орох уу?

-Нийтийн тээврийн нэг гол тулгуур нь такси үйлчилгээ. Нийслэл хотод одоогоор 598 бүртгэлтэй такси байна. Олон улсад мөрдөгддөг нэг хүнд ногдох такси үйлчилгээ нь Улаанбаатар хоттой харьцуулахад 3000-4000 такси үйлчилгээнд явах шаардлагатай байгаа юм. Бүртгэлгүй такси их, зорчигчийн аюулгүй байдал, чанар өнгө үзэмж гэх зэрэг маш олон алдаа дутагдлууд гарч байгаа. Тэгэхээр үүнийг 2020 ондоо багтаан шийдвэрлэж 1000 орчим такси шинээр оруулж ирж парк шинэчлэлтийн ажлыг хийнэ.

Нийтийн тээврийн ариутгал, цэвэрлэгээ өмнө нь байгаагүйгээр сайжирсантай иргэд маргахгүй биз. Автобус цэвэрхэн болоод зогсохгүй автобусны буудлуудыг хүртэл угаах ажил иргэдэд их хүрсэн. Цаашид энэ ажил тогтмол хийгдэх үү?

Нийтийн тээврийн үйлчилгээ, соёлтой холбоотой гомдлууд олон жил гарсаар ирсэн. Тиймээс парк шинэчлэлт хийхийг хүлээлгүйгээр ядаж цэвэрлэгээ, үйлчилгээгээ сайжруулья, зорчигчид эрсдэлгүй орчинд зорчоосой хэмээн зорьж их цэвэрлэгээ, ариутгалын ажлыг эрчимжүүлсэн. Нийслэлээс тусгай ажлын хэсэг томилогдон гарч нийтийн тээвэрт зорчиж буй 946 автобус, троллебусыг хуваарийн дагуу их цэвэрлэгээ хийлгэж, мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэж байна. 

Түүнчлэн Коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр бүх автобусанд гар ариутгагч тогтмол байршиж, жолооч нар амны хаалтыг тогтмол зүүж үйлчилж байна. Нийслэлээс зөрчил дутагдлыг цаг алдалгүй шийдвэрлэж, нийтийн тээврийн 21 улсын байцаагч хуваарийн дагуу хяналт тавин ажиллаж байна. Их цэвэрлэгээг тогтмолжуулах үүднээс “цэвэрлэгээний үзүүлэх сургалт”-ыг нийт тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад хийж, тогтсон стандартыг мөрдүүлэхийг зорьж байна. Одоо бол цэвэрлэгээ, ариутгал дээр нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүд ч гэсэн идэвх санаачилгаатай, хамтран ажилладаг болсон.  Нийслэлчүүдээ өдөр бүр цэвэрхэн автобусаар зорчоосой хэмээн зорьж, тогтмолжуулахын төлөө ажлын хэсэг ажиллаж байна.

НЗДТГ, Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас автобусны буудлуудыг ариутган цэвэрлэх ажлыг явууллаа. Энэ хүрээнд нийслэлээс нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрладаг автобусны буудлын сандал, хогийн сав, ТҮЦ-үүдийн өнцөг булан бүрийг ариутгал, халдваргүйжүүлэх тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр  угааж цэвэрлэх ажлууд гурван мэргэжлийн аж ахуйн нэгжтэй хамтран хуваарийн дагуу явууллаа. Үр дүнгээ өгсөн ажил болсон. Цаашид тодорхой төсөв тавиад тогтмолжуулах төлөвлөгөөтэй байна.

-Нийслэлд хийгдэж буй автозамын бүтээн байгуулалт болон зам, засварын ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

- Улаанбаатар хотод нийтдээ 52.8 км авто зам шинээр хийгдэхээр төлөвлөсөн. Мөн уулзваруудыг өргөтгөн шинэчилэх 17.8 км авто замын ажил хийгдэнэ. Түүнчлэн гэр хороолол тэлсэн учраас нийтийн тээврийн зогсоолыг нэн шаардлагатай 9 байршилд хийнэ. Энэ жил Улаанбаатар хотод 50.2 км дугуйн зам хийгдэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд төвийн найман байршилд дугуйн замыг төлөвлөж ерөнхий төлөвлөгөөний загварыг гаргасан. Түүнчлэн Налайхаас Яармагийн гүүр хүртэл  16 км дугуйн зам төлөвлөсөн.  Тус дугуйн замыг тавьснаар дугуйн спортоор хичээллэх иргэдийн бэлтгэл болон иргэдийн амралтыг зөв боловсон өнгөрүүлэх шинэ орчинг бүрдүүлж буйгаараа онцлогтой. Дугуйн замыг хийхдээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд зорчих хэсэг нь дугуй замаасаа тусгаарлах төмөр бетонон хаалтыг хийж өгч байна.

Мөн 2020 онд нийслэлийн авто замын хөгжлийн газарт ТАВАН эх үүсвэрээр төсөл арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүнээс хоёр улсын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Баянзүрхийн гүүр, Олимпийн гүүрэн гарц, Сонсголын гүүр, Яармагийн гүүр гэсэн бүтээн байгуулалтын томоохон ажил дуусах шатандаа орж байна. Улсын төсөв, нийслэлийн төсөв, замын сангийн хөрөнгөөр энэ онд 114 төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн.  Энэ жилийн төсөл нь гэр хорооллын бүсүүд рүү чиглэсэн авто замуудыг тавих юм. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын төвийн авто замын сүлжээ хангалттай бий болсон учраас гэр хороолол руу түлхүү авто зам, бүтээн байгуулалтыг хийхийг зорьж байна.

Гэр хорооллын замуудад явган зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах төвийн шугамтай хэсгүүдийг  цогцоор нь сэргээн засварлах, мөн зөвшөөрлөө хэтрүүлэн хашаа барьсан иргэн ААНБ-ын орц гарцыг хаасан хашааг буулган, холбоос замуудыг хийхээр төлөвлөсөн. Холбоос замын ач холбогдол нь тухайн замын түгжрэл буурах, тухайн орон сууц, гэр хорооллуудын шуурхай авто машинууд болох яаралтай түргэн тусламжийн машин, галын машинууд орж гарахад чөлөөтэй зорчих боломж бүрдэж байгаа юм.

Эх сурвалж: Ulaanbaatar.mn

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод индэр

Л.Гантөмөр: МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна

Огноо:

,

Ардчилсан нам Засгийн газрын гэрээг удаа дараа зөрчсөн гэх асуудлаар АН-ын дарга Л.Гантөмөрөөс сэтгүүлчид 2026 оны зургаадугаар сарын 17-ны өдөр тайлбар авлаа. Тэрбээр "МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна. Ч.Лодойсамбуу гишүүн шүүмжилснийг гэрээ зөрчиж байна гэж дүгнэж байгаа юм. Найман жил Монгол Улсыг унтуулсан.

Хэн нэгэн шүүмжилэхээр их адгадаг болсон. Ийм адгуу хүмүүстэй хамтарна гэдэг хэцүү. Шүүмжлэхгүйгээр Монголын төр явахгүй. Төрийн чих онгорхой байх ёстой. Ард түмнээ сонсдог байх ёстой. Тэр ард түмний дуу хоолой нь УИХ-ын гишүүд. МАН Бага хурлаараа гурван шалтгаанаар Ардчилсан намтай хамтрахгүй гэж ярьсан тухай би сонссон.

 
Нэгдүгээрт: АН ажил төрөлтэй болоод бэхжээд байна. Тиймээс АН-ыг бэхжүүлэхгүй байх нь МАН-д хэрэгтэй гэж ярьсан.
 
Хоёрдугаарт: АН-ын гишүүд элдвээр шүүмжлээд байна. Хамтарч байгаа тохиолдолд шүүмжлэл байж болохгүй гэж яриад байгаа юм.
 
Гуравдугаарт: Хуульзүйн яам болоод хяналтын функц АН-д байна. Дарханы Засаг дарга Б.Азжаргалаас авхуулаад бүгд баахан тендерийн хулгай хийчихсэн.

Түиймээс МАН-ынэнд тэндэх хулгай, луйврыг Хяналт, үнэлгээний Үндэсний хороо илрүүлээд байх юм байна.

Тиймээс энэ гурван үндэслэлээр АН-аас салах нь зүйтэй гэж гишүүд нь ярьсан байна лээ. Өөрөөр хэлбэл, МАН хяналтгүй засаглахыг хүсээд байгаа хэрэг” хэмээв.
Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгийг Монголдоо нэвтрүүлж байна

Огноо:

,

Иргэн зээлдэгчийн хувиар өөрийн зээлийн түүхээ хянан удирдах, санхүүгийн сахилга хариуцлагатай байх нөхцөлийг бүрдүүлэх хуулийг Улсын Их Хурал 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд баталлаа. Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугарын санаачлан боловсруулж, өргөн мэдүүлснээр батлагдсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар дараах тодруулгыг хийлээ.
-Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар банк, санхүүгийн байгууллагатай зээлийн харилцаанд ороогүй насанд хүрсэн иргэн цөөн байгаа болов уу. Таны санаачлан, батлуулсан дээрх хуулийн өөрчлөлт иргэдийн энэ төрлийн харилцаанд ямар нөлөө үзүүлэх вэ?
-Хамгийн эхэнд Зээлийн мэдээллийн сангийн “хар жагсаалт”-д нэг бүртгэгдчихвэл зургаан жил данслагддаг байдлыг халж байгааг тодотгож хэлмээр байна. Хүний амьдрал баялаг, зээл, зарим төрлийн төлбөрийг барагдуулахын зуур цаг хугацаа алдах гэх мэт бэрхшээлээс үүдэн доголдох тохиолдол гардаг даа. Тэгээд аль болох шуурхай шийдээд, зохицуулаад төлсөн ч “хар жагсаалт”-ад бичигдчихаж байгаа юм. Тэр мэдээлэл зургаан жил хадгалагдаж, Та хариуцлагагүй зээлдэгч болчихдог, энэ мэдээлэл зургаан жил Таны санхүүгийн харилцаанд нөлөөлнө. Үүнийг би хувьдаа “санхүүгийн ял” гэж тодорхойлоод байгаа.


Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжээд эхлэхээр дээрх шиг нөхцөл буюу нэг удаагийн доголдлоос нь үүдсэн зургаан жилийн санхүүгийн ял оноодог байдлыг халж, эсрэгээрээ онооны системд шилжих юм. Иргэн зээлийн харилцаандаа хариуцлагатай хандаад, тухай бүр нь төлбөрөө зохих ёсоор нь төлдөг бол оноо нь нэмэгдээд яваад байна. Оноо нь өндөр байхын хэрээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага, банк барьцаа хөрөнгийн шаардлагыг бууруулах, зээлийн хүү бага байх гэх зэргээр иргэнд илүү таатай нөхцөл, үйлчилгээ өгнө. Оноо нь тухайн иргэний биет бус санхүүгийн хөрөнгө болно.  Жишээлбэл, зээл авахад хамгийн түрүүн барьцаа хөрөнгө шаарддаг. Тэгвэл энэ эрх зүйн өөрчлөлтөөр оноо нь барьцаа хөрөнгө болж болохоор нөхцөл бүрдэж байна. Аливаа банк, санхүүгийн байгууллага хариуцлагатай харилцагч буюу өндөр оноотой иргэнд үйлчилгээ үзүүлэхдээ нөхцөлөө хөнгөвчлөх, шуурхай үйлчлэх боломжтой болно. Нэгэнт хариуцлагатай төлбөрөө төлөөд явдаг харилцагч учраас аль болох асуудлыг шуурхай шийдээд явах сонирхол байна шүү дээ. 
Тэгэхээр иргэн оноогоо өндөр болгох эсэхээ бас тооцож болж байна. Хариуцлагатай иргэнээ нэг ёсондоо урамшуулж байгаа гэж харж болох юм.


Баримт сөхөөд харвал малчны зээл, ипотекийн зээл, тэтгэврийн зээл нь хамгийн эрсдэлгүй, чанартай зээлүүд байдаг. Зээлдэгчид нь маш хариуцлагатай гэсэн үг. Хариуцлага алдахад нь “ял оноож” байгаа юм чинь, хариуцлагатай байсных нь төлөө хөнгөвчилсөн нөхцөлтэй, бага хүүтэй зээлийг шуурхай олгох зэргээр урамшуулж болно биз дээ. Үүний нөлөөгөөр зээлийн хүү ч буурах боломжтой, онооны системд шилжсэнээр суурь нөхцөл бүрдэж байгаа гэж харж байна. Тухайлбал, төслийг боловсруулах үед 28 улсын жишээг судалсан, зээлийн хүү нь 2-4 нэгж хувиар буурсан байдаг юм билээ. Америк 1989 онд, Солонгос, Энэтхэг  2000 оны эхээр, Вьетнам саяхан онооны системд шилжсэн. Ийнхүү шилжснээс хойш 2-3 жилийн дараа зээлийн хүү буурсан байна билээ.
Энгийнээр ойлгоход банк, санхүүгийн байгууллага харилцагчаа хялбархан тодорхойлдог учраас хариуцлагатай, найдвартай харилцагчдаа хугацаа урт, хүү бага, барьцаа хөрөнгө шаардахгүйгээр зохих ёсны зээл олгох гэх зэрэг сайн бүтээгдэхүүн, үйлчилгээг шуурхай үзүүлдэг болно.
Латин Америкийн улс орнууд онооны системд шилжихээс өмнө ажлын 10 хоног буюу хагас сар зээл шийдвэрлэдэг байснаа онооны систем рүү шилжсэнээр ердөө  ажлын 8 цагт зээл шийддэг болсон байгаа юм. Цаашилбал, сайн харилцагчид бүтээгдэхүүн, үйчилгээгээ хүргэхийн тулд банк, санхүүгийн байгууллага дунд өрсөлдөөн бий болдог. Одоо бол банк, санхүүгийн байгууллага тус бүр харилцагчийн мэдээллээ хадгалж, тус бүрдээ сан бүрдүүлдэг, үүнийгээ хуваалцдаггүй. Та банкаа, санхүүгийн харилцагчаа солихоор бол нөгөө талдаа шинэ хэрэглэгч болно, хүлээж авч байгаа тал Таны санхүүгийн түүхийг мэдэхгүй учраас “эрсдэлтэй” гэж үздэг. Шинэ систем үйлчлээд эхлэхээр иргэний оноо бүх нөхцөлийг илэрхийлэх учраас ямар ч банк, санхүүгийн байгууллагад очсон зөвхөн өөрт тохирхох бүтээгдэхүүн, үйлчилгээ авдаг болно. Банк, санхүүгийн байгууллагууд өрсөлдөөд эхлэхээр санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ сайжрах нь ойлгомжтой. Хөгжсөн улс орнуудын боловсронгуй болсон, туршигдсан сайн туршлагыг Монголд нэвтрүүлж байгаа гэж ойлгож болно.


-Хууль хэзээнээс хэрэгжих эхлэх вэ?
-Улсын Их Хурал 5 дугаар сарын 16-ны өдөр Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг баталсан. Ердийн журмаар гэхээр “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдээд ажлын 10 хоногийн дараа хэрэгжиж эхлэхээр тооцож үзвэл энэ оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс хэрэгжих юм байна.
-Тэгвэл зээлийн "муу түүх" иргэний санхүүгийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн үг үү?
-Хүний зээлийн мэдээллийг таван жил хадгалдаг олон улсын жишгийг хуульд тусгасан. Иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн мэдээллийг агуулдаг “Зээлийн мэдээллийн сан” зөвхөн зээлийн "муу түүх"-буюу сөрөг мэдээллийг хадгалдаг байсныг өөрчилж байгаа хэрэг. Тус санд зээлдэгчийн сайн, муу бүх мэдээллийг таван жил хадгална. Юу сайжрах вэ гэхээр өмнө нь хугацаа алдаад ч болохнээ зээлээ төлсөн байхад л “хар жагсаалт”-ад ороод, тэр нь санхүүгийн харилцаанд нь зургаан жил сөрөг нөлөө үзүүлдэг байсныг халж байгаа юм. Одоо бол иргэн, зээлдэгч үүргээ хугацаандаа гүйцэтгэхгүй бол оноо буурна, харин нөхөөд төлчихвөл оноо нь өснө. Зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл нь амьд, хөдөлгөөнтэй, бодит болно.
Дээрх хуультай хамт тухайн иргэн буюу зээлдэгчээс шалтгаалахгүйгээр орлогод нь доголдол үүсвэл уян хатан хандах агуулга бүхий Улсын Их Хурлын тогтоол батлагдсан. Үер усны аюул учирч болно, цар тахлыг бид даваад гарлаа, тухайн иргэн аргагүй болоод эмнэлэгт хэвтээд, бизнес нь явахгүй зогсож ч болно. Амьдрал баян юм чинь янз бүрийн нөхцөл үүсэж, учирч, тохиох болохоор аль болох уян хатан байж, санхүүгийн харилцаа үүсгэгч талууд зохицож байх нь зүйтэй гэж хууль санаачлагчийн хувиар үзсэн. Гэхдээ татвар төлөгчдийн мөнгөнөөс зээлдэг Хөгжлийн банк ч юм уу, Засгийн газрын тусгай сангаас авсан зээлийн харилцаанд энэ уян хатан нөхцөл үйлчлэхгүй байх ёстойг бас тогтоолд тусгасан. Татвар төлөгчдийн мөнгийг зээлж байгаа бол илүү хариуцлагатай, тооцоотой хандах ёстой гэсэн агуулгаар дээрх нөхцөлийг тодотгосон.
-Зээлийн харилцаанд иргэн янз бүрээр оролцдог. Шууд зээлэхээс гадна батлан даагчаар орсон байхад үндсэн зээлдэгч хариуцлага алдсан нь батлан даагчийн оноонд нөлөөлөх үү?
-Зээлийн батлан даалттай холбоотой харилцааг өөр хуулиар зохицуулна. Товчхондоо, Зээдийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүн санхүүгийн орчинд үнэ цэнээ өөрөө тогтоодог болж байгаа хэрэг. Хариуцлагатай байвал оноо өндөр байна. Оноо нь тухайн хүний талаар олон зүйлийг илэрхийлэх учраас биет бус санхүүгийн хөрөнгө болчихно. Өндөр оноотой бол банк, санхүүгийн салбарт Таны үнэ цэн өсөж, илүү таатай үйлчилгээ, сайн бүтээгдэхүүнийг тохирсон өртгөөр авах нөхцөл нь бүрдэнэ. Тиймээс оноогоо өндөр байлгах эсэхээ иргэн, зээлдэгч өөрөө удирдана. Ийм учраас зээл, төлбөрөө цаг хугацаандаа төлөөд байхад эрмэлзэл тухайн хүнд төрдөг байх нь л дээ.
-Улсын Их Хурлын даргын дэвшүүлсэн “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд хуулиас давсан журмуудыг цэгцлэх зорилт тавьсан. Тэгвэл Таны санаачлан, батлуулсан хуулийн дагуу Монголбанк журам батлах үүрэг хүлээж байна?
-Одоогийн байдлаар зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй хоёр компани байна. Эдгээр компани олон улсын жишиг платформ буюу онооны зам оруулаад ирчихсэн. Суурь нь байна, эрх зүйн орчин бүрдлээ. Одоо дүрмээ тохирох ёстой. Иймд Монголбанк холбогдох журам гаргах үүрэг хүлээж байгаа. Гэхдээ бүх талыг оролцуулж, хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр талуудын эрх ашгийг хангасан, манай нөхцөлд хамгийн оновчтой зохицуулалт гаргах ёстой гэдэг байр суурьтай байна. Монголбанк ч энэ шаардлагыг хангах бүрэн чадамжтай гэж харж байна. Бид шинэ зүйл зохиогоогүй, бусад улс орон удаан хугацаанд туршиж, сайжруулж ирсэн сайн жишгийг л Монголдоо нэвтрүүлэх ажил шүү дээ. Иргэн санхүүгийн сахилга баттай болно, системийн хэмжээнд чанаргүй зээл буурна гээд үр дүнг нь бүгд хүртэх ач холбогдолтой.

 
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар
Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь бизнес эрхлэгчдийг дэмжин, өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна

Огноо:

,

Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий  ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас татварын багц хуулийн шинэчлэлийн талаар тодрууллаа.

-Татварын багц хуулийн шинэчлэлийн онцлогийг танилцуулахгүй юу?

-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан манай ажлын хэсэг УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Татварын ерөнхий газартай хамтран татварын багц хуулийн шинэчлэлийн талаар олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нийтдээ 180 гаруй удаагийн хэлэлцүүлэгт  200 гаруй мянган иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож татварын багц хуулийн шинэчлэлийг хэрхэн хийх талаарх саналаа ирүүлсэн. Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Хүн амын орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиудад өөрчлөлт оруулах талаар иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг ажлын хэсгийн санал, дүгнэлтийн хамт Сангийн яаманд хүргүүлсэн.

Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хувь хүний орлогын албан татварыг бууруулах, нийгмийн аль хэсэгт нь татварын хөнгөлөлтийг илүүтэй үзүүлэх талаар тодорхой тусгах, нэмэгдсэн өртгийн албан татварын хамрагдалтыг нэмэгдүүлэх талаар зохих өөрчлөлт оруулж, татварын уян хатан тогтолцоог бүрдүүлэхийг чухалчиллаа. Өнөөдрийн байдлаар  нэмэгдсэн өртгийн албан татварт нийгмийн салбарын 70 хувь нь хамрагдаж байна. Энэхүү албан татвараас чөлөөлөгддөг хөдөө аж ахуйн салбарыг нэмэгдсэн өртгийн албан татварт хамруулдаг болгох эрх зүйн тогтолцоог бий болгох, иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар, 800 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 50 хувиар, үүнээс давсан хэсэгт 20 хувиар тус тус хөнгөлж буцаан олгох зэрэг заалтуудыг тусгалаа.

-Аж ахуйн нэгжүүдэд татварын ямар хөнгөлөлт үзүүлэхээр төсөлд тусч байна вэ?

-Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглүүлэв. Аж ахуйн нэгжүүдийг татвараа төлөөгүй бол дансыг нь бүхэлд нь хаачихдаг байдлыг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн. Тухайн аж ахуйн нэгжид тодорхой хугацаа өгч татвараа нөхөн төлөх боломжийг бүрдүүлэх ёстой. Мөн  зарим нэг төрлийн татвар эргээд иргэд, аж ахуйн нэгжүүдийг өрөнд оруулдаг. Жишээ нь гаалиар дөнгөж бараа бүтээгдэхүүн нь орж ирэнгүүт олон төрлийн татвар ногдуулдаг хатуу тогтолцоо байсан. Тэгвэл тухайн бараа, бүтээгдэхүүнийг борлуулсны дараа буюу үр ашиг нь буй болсон цагт татвар ногдуулах нь зөв юм. Эдгээр татварын хөнгөлөлтийг буй болгосноор төсөвт ойролцоогоор 4-4.5 их наяд төгрөгийн дарамт учирна. Өөрөөр хэлбэл, улсын төсөвт орж ирдэг байсан 4-4.5 их наяд төгрөгийг эргээд хувийн хэвшил рүү шилжүүлж байна гэсэн үг. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөр бизнес эрхлэгчдийг дэмжиж, ингэснээр  иргэдийн худалдан авах чадвар сайжирч, эдийн засгийн эргэлт нэмэгдэнэ.   Үндсэндээ бол  татварын багц хуулийн шинэчлэлийн зорилго нь   бизнес эрхлэгчдийг дэмжихээс гадна өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хамгаалах, баталгаажуулахад чиглэж байна гэсэн үг.

УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ16 цаг 26 минут

Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг ...

Тод мэдээ16 цаг 30 минут

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж...

Тод мэдээ16 цаг 34 минут

Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэл...

Тод мэдээ16 цаг 37 минут

Явган хүний зам дээр механик гэмтэл үүсгэсэн зөрчилд хариуцлага тооц...

Өнөөдөр16 цаг 41 минут

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Тод мэдээ16 цаг 46 минут

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томи...

Тод мэдээ16 цаг 50 минут

Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажил...

Тод мэдээ16 цаг 54 минут

Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар ...

Өнөөдөр17 цаг 1 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр17 цаг 5 минут

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Тод мэдээ2025/06/18

“Оюутолгой” компанийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо

Өнөөдөр2025/06/18

Энэ жилийн Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр болох хэлэлцүүлгүүд

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/06/18

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/06/18

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Тод индэр2025/06/18

Л.Гантөмөр: МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна

Тод мэдээ2025/06/18

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томи...

Тод мэдээ2025/06/17

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Тод мэдээ2025/06/17

Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 3...

Тод мэдээ2025/06/17

ЕБС-иуд 2024-2025 оны хичээлийн жилд танхимаар бүрэн хичээллэж дууса...

Тод мэдээ2025/06/17

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэ...

Тод мэдээ2025/06/17

Ерөнхий сайд Иргэний зориг ногоон намд зөвшилцөх санал хүргүүлжээ

Тод мэдээ2025/06/17

УИХ: Өнөөдөр болох хэлэцлүүлэг, сонсгол

Өнөөдөр2025/06/17

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр2025/06/17

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Тод мэдээ2025/06/17

ЭЗБХ-ны гишүүд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөл...

Тод индэр2025/06/17

Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгий...

Өнөөдөр2025/06/17

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Санал болгох