Бидэнтэй нэгдэх

Тод зураг

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Огноо:

,

Сэтгүүлч:

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, ­сэрүүснэ.

2020 оны 06 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлүшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөөр 12-17 хэм, говийн бүс нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 21-23 хэм дулаан байна.

2020 оны 06 дугаар сарын 11-нээс 06 дугаар сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 11-нд говь, тал хээрийн нутгаар, 12, 13-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр, цаашдаа зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд ихэнх нутгаар дулаарна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Тод зураг

Иргэн та гэрээ...Харин бид хотоо

Огноо:

,

Иргэн та гэрээсээ гаралгүй гэртээ байнга цэвэрлэгээ хийж цэвэр агаар оруулан ариутгал хийнэ үү. Харин бид хотоо цэвэрлэе. Дэм дэмэндээ...Цэвэр хотын төлөө өдөр бүр сэтгэл гарган ажиллаж байгаа Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ынхандаа баярлалаа.

Дэлгэрэнгүй унших

Тод зураг

Богд уул болон Туул гол дагуух тохижилт

Огноо:

,

Нийслэлийн иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Богд уул болон Туул гол дагуух тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг сайжруулахаар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр чиглэл болгосон. Хотын дарга холбогдох албаны хүмүүсийн хамт Богд уул, Туул голын эрэг орчмоор хийгдэх тохижилтын ажилтай танилцлаа.

Тухайлбал, Сонсголонгийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх Туул голын эрэг дагуух 27 км газарт нийт 15 байршилд тохижилт хийхээр төлөвлөжээ. Ингэхдээ зуны цагт хамгийн их устай үед голын эргийн аюулгүй байдлыг хангасан байршлуудыг сонгосон байна. Хот байгуулалт, хөгжлийн газраас “15 байршлаас 11-ийнх нь тохижилтын ажлын даалгавар батлагдсан. Мөн таван байршилд загвар зураг нь батлагдаж, нэг байршилд тохижилтын ажлыг хийсэн.

Богд уулын арын зам буюу Дүнжингаравын зам дагуу 17.8 км дугуйн замын тохижилт хийж байгаа”-г танилцууллаа. Туул голын эрэг дагуух бүтээн байгуулалтын тохижилтыг ихэвчлэн сагс, хөл бөмбөгийн талбай, тоглоомын талбай, машины зогсоол, дугуйн болон явган хүний замтай байхаар төлөвлөжээ.

Дэлгэрэнгүй унших

Тод зураг

Хорвоогийн хамгийн эгдүүтэй "залхуу"

Огноо:

,

Бид та бүхэнд дэлхийн ан амьтдын ертөнцийн сониноос цувралаар хүргэж байгаа. Энэ удаад хорвоогийн хамгийн залхуу амьтдын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг лемур сармагчны тухай товч мэдээллийг хүргэж байна.

Лемур нь Мадагаскарын уугуул амьтдын нэг бөгөөд нутгийн иргэд түүнийг хамгийн ариун шүтээнээ гэж үздэг аж. Тэгээд ч Мадагаскар арлыг Лемурын өлгий нутаг гэж зүй ёсоор нэрлэхээс аргагүй. Энэхүү арал дээр ирсэн хүмүүс нүд нь гэрэлтдэг өвөрмөц амьтныг хараад ихээхэн цочирддог аж. Эрдэмтэн Карл Лини анх энэ амьтны шөнийн амьдралыг судалсан бөгөөд эртний ромчуудын амар амгалангаа олоогүй сүнснүүдийн талаарх домгийг санаж, Лемур гэх нэрийг тэдэнд өгчээ.

Лемурын их бие, сүүл нь тэнцүү шахуу. Нийлээд нэг метр гаруй, жин нь 5-6 кг. Чих шигээ жижигхэн, хар хоншоортой хирнээ нүүрэндээ томдсон дүгрэг нүдтэй.

Нэг удаагийн үсрэлтээрээ 8-10 метр өндөрт гардаг бөгөөд буухдаа шүхрээр буухтай зөөлөн газарддаг хэмээн судлаачид бичсэн байдаг. Урт сүүл нь “нислэгийн” үед төдийлөн хэрэг болохгүй. Харин “гараанаас гарах” үед нь тулгуур болдог байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ13 цаг 11 минут

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Тод мэдээ13 цаг 23 минут

Н.Баярсайхан нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ

Тод зураг13 цаг 26 минут

Иргэн та гэрээ...Харин бид хотоо

Тод мэдээ14 цаг 15 минут

Ерөнхийлөгчийн хувийн улс төр хэтийдэж, төрийн институтын өмнөөс шүү...

Тод мэдээ15 цаг 2 минут

З.Энхболдын 2019.9.7-ны яриа ба “Эрдэнэт”-ээс үндсэн хуу...

Тод мэдээ19 цаг 58 минут

2021 онд төлөгдөх Мазаалай бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Тод мэдээ20 цаг 1 минут

Эрүүл мэндийн салбарын ажилчид хувийн унаагаар дугаарын хязгаарлалтг...

Тод мэдээ20 цаг 4 минут

Хөдөлмөрийн гэрээний 1 жилийн автомат сунгалтад Монгол Улсын 849 ирг...

Тод индэр20 цаг 9 минут

Б.Одсүрэн: Хязгаарлалт тогтоогоогүй салбарын бүх автомашиныг хөдөлгө...

Өнөөдөр20 цаг 24 минут

НОК: Шинжилгээний байнгын болон явуулын цэгийн байршил...

Тод мэдээ20 цаг 27 минут

“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэх бэл...

Тод мэдээ20 цаг 28 минут

Иргэд И баримтад бүртгэлтэй данс, мэдээллээ шалгана уу

Санал болгох