Бидэнтэй нэгдэх

Өнөөдөр

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн эхний 43.5 километр төмөр замыг барьж дуусгав

Огноо:

,

Сэтгүүлч:

Эдийн засгийн ач холбогдлоороо дэлхийд дээгүүрт тооцогдох Үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын ажил эрчимтэй өрнөж байна. Өнгөрсөн 2019 оны 5 дугаар сард уг төслийн шавыг тавьж байсан бол өнөөдрийн байдлаар газар шорооны ажил 82 хувь, хоолойн ажил 67 хувь, худаг усны ажил 84 хувьтай байна. Мөн Зүүнбаян өртөөнөөс эхлэн угсарч буй дээд бүтцийг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, эхний 43.5 километрийг барьж дуусгалаа.

Төслийн хэмжээнд одоогоор 5000 гаруй хүн хүч, 2500 орчим машин механизм ажиллаж байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын төслийн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнгөрсөн сард уг төслийн барилгын ажлын явцтай танилцах үеэрээ энэхүү чиглэлийн төмөр зам баригдаж ашиглалтад ороход 3000 хүн шууд ажлын байраар хангагдаж, төмөр замын трассын дагуу орших томоохон ордууд эдийн засгийн эргэлтэд орж, зам дагасан хөгжил бий болох олон давуу талтайг онцлон тэмдэглэсэн юм.

Эх сурвалж: ЗТХЯ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Өнөөдөр

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зарим газраар бороо орно.

2020 оны 08 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар,  зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 23-25 хэм дулаан байна.


2020 оны 08 дугаар сарын 15-наас 08 дугаар сарын 19-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 15-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 16-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2020 оны наймдугаар сарын 14. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 25. Сугар гараг. Гөрөөсөн толгой одтой, гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр.

Өдрийн наран 5 цаг 46 минутад мандан, 20 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн.

Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Иргэний шилжилт хөдөлгөөнийг энэ долоо хоногт зогсооно

Огноо:

,

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж, 24.2 дахь хэсэгт “24.2.Энэ хуулийн 24.1-д заасан иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга гаргана” гэж заасан.

Энэ дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны А/1168 тоот тушаалаар иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2020 оны наймдугаар сарын 16-ны өдрөөс Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг дуустал түр зогсоохоор шийдвэрлэлээ. 

2020 оны наймдугаар сарын 16-ны өдөр нь ням гараг тул иргэд 2020 оны наймдугаар сарын 14-ний өдөр буюу баасан гарагийн ажлын цагт багтаан шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлэхийг анхаарна уу.  

УБЕГ-ын Хамтын ажиллагаа, сургалтын хэлтэс

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод зураг2020/08/14

Дэлхийн хамгийн үнэтэй нисдэг тэрэг 140 сая америк доллар

Чөлөөт бүс2020/08/14

Японд улаан өнгө аюул дагуулна

Тод мэдээ2020/08/14

Монгол жүжигчдийн тоглосон Холливудын кино Монголд нээлтээ хийнэ

Тод мэдээ2020/08/14

АНУ-д амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдэд туслалцаа, дэмжлэг үзүү...

Тод мэдээ2020/08/14

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар ярилцав

Тод индэр2020/08/14

У.Хүрэлсүх: Иргэдээ татаж авах чиглэлээр БНСУ-тай цаашид ч нягт хамт...

Тод индэр2020/08/14

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суух Элчин сайдыг х...

Тод мэдээ2020/08/14

Цар тахлын эсрэг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Тод индэр2020/08/14

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттул...

Тод мэдээ2020/08/14

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс өмнөх сараас 0.5 хувиар...

Өнөөдөр2020/08/14

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Өнөөдөр2020/08/14

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Санал болгох