Тод зураг
Хунчрыг гахайн тэжээл нэрийдлээр худалдан борлуулах зорилготой тээвэрлэж байжээ

Монгол Улсад төдийгүй дэлхийд ховордож буй эмийн ургамал болох Хунчрыг ХУД-ын 14 хороо Өлзийтийн авто тээврийн шалгах нэвтрүүлэх товчоогоор гахайн тэжээл нэрийдлээр гарал үүслийн тодорхой бичиг баримтгүй, худалдан борлуулах зорилготой тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна.
Эх сурвалж:Экологийн Цагдаагийн Алба
Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.
Тод зураг
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
-
Тод мэдээ2021/03/23
“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” маргаа...
-
Тод индэр2019/09/04
В.В.Путин: Хамтдаа бид зөвхөн урагшаа тэмүүлэх ёстой
-
Өнөөдөр2024/10/29
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
-
Чөлөөт бүс2022/01/26
Хүүхдийн гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо