Өнөөдөр
Европын холбооны Элчин сайд нарыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Христеа болон Европын Холбооны зарим улсуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Европын Холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүдийн талаар мэдээлэл солилцохын зэрэгцээ цаг үеийн асуудлаар ярилцав.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Христеа Монгол Улс шинэ коронавируст КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр авч буй арга хэмжээг үр дүнтэй буйг тэмдэглээд, нөхцөл байдалтай холбогдуулан үүсч буй зарим асуудлын талаар санал, хүсэлтээ илэрхийлэв.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Засгийн газраас шинэ коронавируст КОВИД-19 цар тахалтай холбогдуулан авч буй арга хэмжээг тайлбарлан дэлхий дахиныг хамраад буй энэхүү цар тахлыг даван туулахад нийтээрээ хамтран ажиллахыг чухлыг тэмдэглэсэн байна.
Өнөөдөр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.05.02/
Өнөөдөр
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.05.02/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
· Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ · Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/ |
10.00 |
“Их хуралдай” |
|
· Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл |
14.00 |
Өнөөдөр
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 02-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.