Тод зураг
Ойгоос нарс, хус модыг зохих зөвшөөрөлгүй үндсээр нь бэлтгэж тээвэрлэсэн хэргийг илрүүлжээ

Ойгоос зулзаган модыг зохих зөвшөөрөлгүй үндсээр нь бэлтгэн тээвэрлэсэн гэмт хэргийг Булган аймгийн Хангал сум дахь сум дундын цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлжээ.
Тодруулбал, тус аймгийн Сэлэнгэ сумын 3-р баг “Дүгэрээ нарс” гэх газраас 2020 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн харъяат Б, Б нар нь 155 ширхэг нарс, 98 ширхэг хус зулзаган модыг ойгоос зохих зөвшөөрөлгүй үндсээр нь бэлтгэн тээвэрлэсэн гэмт хэргийг Хангал сум дахь сум дундын цагдаагийн тасгийн алба хаагчид тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба
Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.
Тод зураг
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
-
Тод мэдээ2024/05/09
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барина
-
Тод мэдээ2025/04/08
Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ
-
Тод мэдээ2021/05/05
Дээд шүүх С.Эрдэнийн бүртгэл хэвээр гэсэн хариу өгчээ
-
Тод мэдээ2020/11/25
Сэлэнгэ аймагт самар түүх зорилгоор очсон иргэдийг буцаах ажлыг зохион байгуулж ...