Тод индэр
Д.Сүндий 800 сая төгрөг С.Эрдэнэд өгч дэвших эрхээ авсан уу

Д.Сүндий хэмээх шавилхан залуу сүүлийн жилүүдэд Чингэлтэй дүүргийн гэр хорооллоор өөрийн зурагтай малгай, эд зүйлийг тараах болсон. Голдуу нас барсан алдар цуутай хүмүүсийн үйл хэргийг мөнхлөх зорилготой “сан” байгуулан ажиллах нь манайд нийтлэг байдаг жишиг. Гэтэл энэ залуу амьд сэрүүн хэрнээ өөрийн нэрээр сан байгуулан яваа нь олонд танигдах зорилго. Улс төрд барилдах сонирхол ихтэй ч учраа сайн олохгүй байгаа мөнгөтэй залуу сүүлийн үед сүрхий улстөржих болсон нь сонгууль ойртсоных.
Түүний талаар хайлт хийвэл эхнэрээ хэвтэрт ортол нь зодож нүдсэн гэдэг мэдээлэл явж байна. Бүр хавиргыг нь хугалаад, цагдаа шүүхдээ тулсан нь үнэн болохыг Хан-Уул дүүргийн прокурор үгүйсгээгүй. Авсан эхнэрээ хайрлаагүй араатан шиг хүн, ард олныг хайрлах нь юу л бол. Мөнгө үзсэн хүн чанаргүй, сэтгэлгүй шинэ цагийн хурган баячууд улс төрд орох гэж зүтгэх болжээ.
Мэдээж хэрэг “Нэт Капитал” гэдэг ББСБ буюу мөнгө хүүлдэг, баялаг бүтээдэггүй газрын эзэн. Тус байгууллагыг шалгавал “No” ихтэй л дуулдана. Тиймээс санхүүгээ хамгаалах, улам өсгөх гэж л улс төрд ордог шүү дээ. “Сүндий ч мөнгөөр бороо оруулж байна аа, Эрдэнэ даргыг Африкт арслан буудуулсан, бүр болоогүй 800 сая төгрөг өгч тойрог авсан гэдэг баримт байгаа гэсэн шүү” хэмээн АН-ын залуус дотоод сүлжээ буюу Viber- аар ярилцаж байгаа нь ил болжээ. Бүр Чингэлтэй дүүрэгт АН-аас 2016 онд нэр дэвшиж байсан Эрдэнэбулган бичсэн байна. АН-ын хувьд 100 сая төгрөгийн дэнчин авч байгаа ч зарим нь тус мөнгийг хэд дахин давуулан өгч буй болтой.

Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.
Тод индэр
Д.Батбаатар: Тээврийн салбарын хүндрэлээс яаж гарах вэ?
-
Тод индэр2020/11/06
Я.Долгоржав: Хоёр ч Ерөнхийлөгчийн багт олон сайхан нөхөдтэйгөө сэтгэл нийлэн аж...
-
Тод мэдээ2021/10/22
Нийслэлийн шилдэг өрх шагналаа гардлаа
-
Тод мэдээ2021/12/30
Түүхийн дурсалт өв "Гоожингийн өндөр"-ийг нийслэл хот хамгаалалтад авл...
-
Өнөөдөр2022/08/30
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болно