Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Энэ сарын 21, 26-нд бүх нийтээр амарна

Огноо:

,

Сэтгүүлч:

Монголчуудын бахархал, тусгаар тогтнол, түүхийн алтан хуудас болсон хоёр чухал өдөр энэ арваннэгдүгээр сард тохиож байна. Тодруулбал, жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд буюу арваннэгдүгээр сарын 21-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийг “Үндэсний бахархлын өдөр” хэмээн нэрлэгдэж, бүх нийтээр амрах хуультай.

“Үндэсний бахархлын өдөр” нь монголчуудын төр, түүх, соёл, үндэсний үнэт зүйлсээ дээдэлж, Их эзэн Чингис хааны түүхэн гавьяаг хүндэтгэн дурсах зорилготой өдөр юм. Энэ өдөр төрийн далбаа мандуулж, хүндэтгэлийн ёслол, урлаг, спортын олон арга хэмжээ зохион байгуулагддаг. Мөн төрийн өндөрлөгүүд Чингис хааны нэрэмжит төрийн шагнал гардуулж, Монгол Улсын түүх, уламжлалыг дэлхий дахинд сурталчлах үйл ажиллагаа өрнөдөг уламжлалтай.

Түүнчлэн энэ сарын 26-ны өдөр буюу “Бүгд найрамдах Монгол Улс тунхагласны өдөр” тохионо. Энэ өдөр бол Монгол Улсад 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж, төрийн бүх эрх мэдлийг ард түмэнд олгосон түүхэн мөчийг дурсах баярын өдөр юм. 1924 оны энэ өдөр Монгол Ардын Бүгд Найрамдах Улсыг тунхагласнаар тусгаар тогтносон улс орны үндэс суурь тавигдсан гэж үздэг.

Бүгд найрамдах Улс тунхагласны өдрийг 2016 оноос эхлэн бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан бөгөөд энэ өдөр төрийн байгууллагууд, сургууль, аж ахуйн нэгжүүд амардаг. Улсын хэмжээнд хүндэтгэлийн ёслол, цэцэг өргөх арга хэмжээ, сургалт, уралдаан, үзэсгэлэн зэрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа зохион байгуулагддаг.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлалаа

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны уйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Эрүүл монгол хүн" зорилгыг хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор 2027 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил"-ээр зарлаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан Засгийн газарт танилцуулахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгав. 

Эрүүл мэндийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишууд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. 

Эрүүл мэндийг дэмжих чиглэлээрх үйл ажиллагаа, арга хэмжээг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар ханган ажиллах, холбогдох санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлэх, салбар дундын уялдааг хангаж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь

Огноо:

,

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2025 оны 11 дүгээр сарын олголтын хуваарийг танилцуулж байна. 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалах бэлтгэл ажлыг эхлүүлэх хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн хараат бус аудитын компаниар тус компанийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэх, хөндлөнгийн үнэлгээний компанийн үнэлгээг шинэчлэн тогтоолгох зэрэг ажлуудыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 20 хүртэлх хувийг, 2018 оны 73 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахаар шийдвэрлэсэн.

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат болгох чиглэлээр удаа дараа үүрэг даалгавар өгсөн бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх хүрээнд тус компанийн үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хараат бус хөндлөнгийн аудитын байгууллагаар аудит хийлгэх шаардлага үүсжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох, хувьцааг биржээр арилжаалах бэлтгэл ажлын хүрээнд компанийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэж дүгнэлт гаргуулахаар гүйцэтгэгчийг нээлттэй зарлаж, шалгаруулах Ажлын даалгаврыг боловсруулсан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ19 цаг 17 минут

2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлалаа

Тод мэдээ19 цаг 20 минут

Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусл...

Тод мэдээ19 цаг 24 минут

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаа...

Тод мэдээ19 цаг 28 минут

Нүүрс худалдах, худалдан авах 581 гэрээг ил болгож, компанийн сайтад...

Тод мэдээ19 цаг 32 минут

“Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны талаар авах...

Тод мэдээ19 цаг 39 минут

Сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө бусдад залилуулсан гэх гомдлыг ша...

Өнөөдөр19 цаг 45 минут

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр19 цаг 52 минут

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Тод мэдээ20 цаг 10 минут

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 6...

Өнөөдөр20 цаг 13 минут

Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Тод мэдээ2025/11/05

Австрали улс гадаадын хоригдлуудыг Науру руу шилжүүлж эхэллээ

Өнөөдөр2025/11/05

Ирэх онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг бол...

Тод мэдээ2025/11/05

Архидан согтуурсны улмаас хамт байсан хүнээ хутгалж гэмтээжээ

Тод мэдээ2025/11/05

Нийслэлийн есөн байршилд үерийн хамгаалалтын далан барина

Тод мэдээ2025/11/05

Нислэгийн хөдөлгөөний удирдагчид мэргэжлийн өндөр ур чадвар гарган а...

Тод мэдээ2025/11/05

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар м...

Тод мэдээ2025/11/05

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр2025/11/05

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр2025/11/05

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/11/05

Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

Тод мэдээ2025/11/03

А.Амартүвшин: Гурван төрлийн түлшийг 25.5-26 кг-аар савлаж байна

Тод мэдээ2025/11/03

Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувьтай үргэлжилж байна

Тод мэдээ2025/11/03

Нийт нутгийн 23 хувьд цастай байна

Тод мэдээ2025/11/03

Энэ сарын 21, 26-нд бүх нийтээр амарна

Тод мэдээ2025/11/03

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын “Асуулгын цаг”-т дундаж давхар...

Тод мэдээ2025/11/03

Ерөнхий сайд Г.Занданшатар “Доншен газрын тос”/Монгол/ ХХК-ийн ү...

Тод мэдээ2025/11/03

УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод

Өнөөдөр2025/11/03

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/11/03

Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

Өнөөдөр2025/10/31

Манба Дацан хийдийн Зурхайч, АУ-ы магистр Д.Сайнсайхан: Төрсөн өдрий...

Санал болгох