Тод мэдээ
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын /2025.10.07/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
Эдийн засгийн байнгын хороо |
· Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, танилцуулгаа Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./ · Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, үргэлжилнэ/ · “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2025.09.30-ны өдөр ирүүлсэн/ |
09.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
2 |
Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан |
· Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/ |
11.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
3 |
Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ. |
· Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/ · Дэд хорооны даргыг сонгох тухай асуудал |
- |
“Их Эзэн Чингис хаан” |
Тод мэдээ
Нэгдүгээр тойрог замын төслийн тендерийн материал хүлээн авч байна
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор авто замын бүтээн байгуулалтын чиглэлээр томоохон төслүүдийг нийслэлээс үе шаттай хэрэгжүүлж буй. Улаанбаатар хотын гол гудамж замууд хэт ачаалалтай, замын сүлжээ нь төв рүү чиглэн Энхтайваны өргөн чөлөөний гол гудамж зам руу хуримтлагдаж түгжрэл үүсгэдэг учир төвийг тойрон гарсан гол гудамж замыг барихаар төлөвлөсөн нь “Шинэ тойрог зам” төсөл юм.
Уг төсөл нь “Нэгдүгээр тойрог зам”, ”Хоёрдугаар тойрог зам” гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Энэхүү төслийн нэг нь болох “Нэгдүгээр тойрог зам” төслийн 24.7 км урттай замын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, авто замын төсөлтэй холбоотой барилга угсралтын ажлын тендерийг 2025 оны есдүгээр сарын 11-ний өдөр нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас EPC+F нөхцөлөөр зарласан. Тендерийн материалыг хүлээн авч байгаа бөгөөд энэ хүрээнд сонирхогч талуудад гурван удаагийн тодруулга мэдээллийг албан ёсоор хүргүүлээд байна. Тендерийг нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар шалгаруулах юм.
НТУГ-ын Судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийн алба, төслийн гүйцэтгэгч “Си Эс Си И Айком Консалтантс” ХХК хамтран хийсэн судалгаанаас харахад, тус төсөл 2030 онд хэрэгжсэнээр Улаанбаатар хотын замын түгжрэл дунджаар 19–20 хувиар буурах тооцоолол гаргасан байна.
Тухайлбал, Их тойруу, Нарны зам зэрэг гол гудамжны ачаалал 10–20 хувь, Москвагийн болон Энхтайваны өргөн чөлөө зэрэг замын ачаалал 20–40 хувь, харин Ажилчны гудамжны ачаалал 40 гаруй хувиар буурах тооцоолол гарчээ.
Тод мэдээ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан тул эдгээр албан тушаалд тавих шаардлага хангасан иргэнийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т заасан дараах шаардлагыг хангасан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй Монгол Улсын иргэн байна:
1.хууль зүйн өндөр мэргэшилтэй;
2.эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан;
3.төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй;
4.сүүлийн таван жил шүүгчээр ажиллаагүй;
5.сүүлийн таван жил улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй;
6.эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд тавих шаардлага хангасан иргэдээс дараах баримт бичгийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд ажлын цагаар биечлэн, эсхүл шуудангийн илгээмжээр, түүнчлэн цахим шуудангаар /PDF болон Word форматаар тус тус/ хүлээн авна:
1.нэр дэвших тухай хүсэлт, түүний хавсралт /“Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын хоёрдугаар хавсралтаар баталсан загварын дагуу бичиж гарын үсэг зурсан байх/;
2.төрийн албан хаагчийн анкет /гарын үсэг зурсан байх/;
3.иргэний үнэмлэхийн хуулбар;
4.нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг;
5.эрх зүйн бакалаврын, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;
6.хууль зүйн өндөр мэргэшилтэй гэдгийг нотлон харуулсан үйл ажиллагааны талаарх баримт;
7.эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласныг нотлох баримт;
8.хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт;
9.Шүүхийн тухай хуулийн 76.3-т заасан шаардлагыг хангасныг нотлох бусад баримт.
“Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын хоёрдугаар хавсралтаар баталсан “Нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварыг Word файлаар татаж авна уу.
“Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам” түүний хавсралтуудын /линк байна/ линкээр унших боломжтой.
Холбоо барих:
Лавлах утасны дугаар /ажлын цагаар/: 51-262727
Баримт бичиг цаасаар хүлээн авах хаяг:
Төрийн ордон, Хууль зүйн байнгын хороо, 276 тоот өрөө
Баримт бичиг файлаар хүлээн авах цахим шуудангийн хаяг: bayarsaikhanb@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО
Тод мэдээ
“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна
Хотын захын бүсийг хамарсан, хоёр хэсэг маршруттай “Хоёрдугаар тойрог зам” төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний байгууллагуудаас шаардлагатай тодруулга авсан бөгөөд холбогдох байгууллагаас авто замын трассын хувилбарт санал авч дууссан. Эдийн засгийн шинжилгээ, тооцооллын ажлыг үргэлжлүүлж байна.
Хоёрдугаар тойрог замын зүүн чиглэлд 5.7 км, 5.8 км, 6.6 км урттай гурван хувилбар, баруун чиглэлд 14.9–15.1 км урттай гурван трассын сонголтыг боловсруулсан байна. Гүүрэн байгууламж, дугуйн зам болон явган хүний зам, ногоон байгууламжийг тус төсөлд тусган цогцоор барихаар төлөвлөжээ.
Хотын зүүн болон баруун захын хөдөлгөөнийг төв замд ачаалал үүсгэлгүйгээр холбох “Хоёрдугаар тойрог зам” төсөл нь тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн шилжилт хөдөлгөөнийг дэмжих, хотын захын дүүрэгт оршин сууж буй иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм. Төслийн нэгдүгээр хэсэг нь баруун талаас буюу 22-ын товчооноос эхэлж Тахилтын авто зам, Найрамдлын зам, Нарангийн гудамжны эцэс, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дамжин, Баянхошууны уулзварт хүрч, нэгдүгээр тойрог замтай нийлнэ.
Хоёрдугаар хэсэг нь зүүн бүсэд байрлах бөгөөд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн орчим, Улиастай, Гачууртын замын дагуу яваад Туулын хурдны замтай огтлолцохоор төлөвлөж байна.
-
Тод мэдээ2021/11/22
Нийслэлийн өмчид нийгмийн дэд бүтцийн зориулалттай барилгуудыг бүртгэн авлаа
-
Өнөөдөр2021/05/06
Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
-
Өнөөдөр2023/05/30
Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар салхи, шороон шуургатай...
-
Өнөөдөр2024/08/23
Яармагийн гүүрээс Нүхтийн уулзвар хүртэлх 3.3 км авто замыг шинэчилнэ