Тод мэдээ
Нийтийн тээврээр 31 мянган иргэн бэлэн мөнгө төлж үйлчлүүлж байна

Нийтийн тээврийн автобусанд өнөөдрийн байдлаар Umoney болон UBcard гэсэн хоёр систем байгаа. Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд Umoney болон UBcard системийг нэгтгэж, мэдээллийн нэг сантай болохоор ажиллаж байна.
Дунджаар өдөрт 753 мянга гаруй иргэн нийтийн тээврээр зорчдог. Нийтийн тээврээр ажлын өдрүүдэд дунджаар Umoney картаар 470 мянган иргэн, UBcard-аар 88 мянган иргэн, бэлэн мөнгө төлж 31 мянган иргэн үйлчлүүлж байна.
Ахмад настан, донор, хөгжлийн бэрхшээлтэй 160 мянган иргэн картаар төлбөрөө төлж үйлчлүүлж байна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
Тод мэдээ
“Тархцын хяналт-2025” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 21 гэмт хэргийг илрүүллээ

Тод мэдээ
Монгол Улсын хамгийн өндөр настан 107 настай
Монгол Улсын нийт хүн амын 9.0 хувийг ахмадууд эзэлж байгаагаас 40.2 хувь нь эрэгтэйчүүд бол 59.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 107 настай байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Тод мэдээ
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр дахин арвижлаа
