Тод мэдээ
Хяналт шалгалт Говьсүмбэр аймагт үргэлжилж байна


Тод мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Сувилагч тандаа баярлалаа" арга хэмжээний нээлтэд оролцож байна
Тод мэдээ
Байнгын хороодын дарга нар Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа
Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Монгол Улсын Их Хурлын бүтэц, бүрэлдэхүүн болон Байнгын хороодын эрхлэх асуудал, чиг үүргийн талаар товч танилцуулаад, эрүүл мэндийн болон нийгмийн бусад салбарт Дэлхийн банктай явуулж буй хамтын ажиллагаанд талархаж явдгаа дурдсан юм. Тэрбээр эмнэлгийн яаралтай тусламжийн чадавхыг сайжруулах зорилгоор тус банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагаатай танилцаж, сайн туршлагыг нутагшуулж байгаад баяртай байгаагаа онцлоод, төслийг цаашид хөдөөгийн түргэн тусламжийг сайжруулах чиглэлээр үргэлжлүүлэх хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлэв.
Тод мэдээ
Монгол хэл бичгийн шалгалтад 121 нь шалгуулагч 800 оноо авчээ
Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог Боловсролын үнэлгээний төвөөс олон нийтэд зарласан. 2025 оны Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83374 шалгуулагч хамрагдсанаас 70410 нь шалгалтад тэнцсэн. Үүнээс 121 нь шалгуулагч 800 оноо авчээ.
Харин 12964 сурагч буюу нийт шалгуулагчдын 15.5 хувь нь шалгалтад тэнцээгүй гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс танилцууллаа. Энэ жилийн хувьд 12 дугаар ангийн сурагчдаас гадна 10, 11 дүгээр ангийн сурагчид Монгол хэл бичгийн шалгалтыг өгөх боломжтой болсноороо онцлог болсон.
Тус төвөөс мэдээлж буйгаар шалгалтын босго онооны болзол хангаагүй бол арванхоёрдугаар сард дахин өгөх боломжтой аж. Харин шалгалтын дүн оноотой сана нийлэхгүй байгаа бол тавдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Боловсролын үнэлгээний төвд хандан өргөдөл гарган өөрийн шалгалтын материалтайгаа танилцах боломжтой.
Өргөдлийг ШУТИС-ийн Т байрны хоёр давхрын 207 тоот танхимд ажлын цагаар хүлээн авах агаад шалгалтын хариу гарсантай холбоотойгоор бямба, ням гарагт 9-18 цагт ажиллах юм байна.
-
Тод мэдээ2024/11/28
БНТУ-ын 12 мужид их хэмжээний цас орж, огцом хүйтэрчээ
-
Өнөөдөр2021/05/04
УИХ-ын түр болон байнгын хороод өнөөдөр хуралдана
-
Тод мэдээ2021/03/31
Зодуураас болж амиа алдсан байлдагчийн үхэлд хүлээх хариуцлагаас Ерөнхийлөгч та ...
-
Өнөөдөр2020/04/27
Хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуулилалт хийнэ