Тод индэр
Ё.Баатарбилэг: Анги дэвших болон улсын шалгалттай хичээлийн жилийн эцсийн дүнг IV улирлын төгсгөлийн үнэлгээгээр тооцно

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр теле хичээлийг бичих явцтай танилцлаа. Коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам Монголын телевизүүдийн холбоотой хамтран Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын 1-12 дугаар ангийн суралцагчдад сургалтын хөтөлбөрийн агуулгыг нөхөх, хичээлийн хоцрогдол үүсэхээс сэргийлэх зорилгоор теле хичээлийг зохион байгуулж байгаа. Нийт 1044 теле хичээл бэлтгэхээс өнөөдрийн байдлаар 554 хичээлийг хүргээд байна.
Теле хичээл бэлтгэхэд 173 багш, 100 гаруй зөвлөх, чиглүүлэгч, 18 телевизийн сэтгүүлч, зураглаач, найруулагч зэрэг 300 гаруй ажилтан, нийт 600 орчим хүн ажиллаж байна.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг теле хичээл зааж байгаа багш нарын санал бодлыг сонсож, тэдэнд болон теле хичээл бэлтгэж буй телевизийн багийнханд талархал илэрхийллээ.
Мөн энэ үеэр ерөнхий боловсролын сургуулийн шалгалтыг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.
Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиуд анги дэвших болон улсын шалгалт зохион байгуулахгүй, IV улирлын төгсгөлийн үнэлгээгээр жилийн эцсийн дүнг тооцож, холбогдох баримт бичигт тэмдэглэнэ гэлээ.
Элсэлтийн ерөнхий шалгалтын тухайд 2020 оны 6 сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна. Шалгалтын бүртгэл цахим хэлбэрээр 2020 оны 2 сарын 10-ны өдрөөс 2020 оны 4 сарын 15-ны өдрийг хүртэл явагдана. Элсэлтийн ерөнхий шалгалтын сэдэв, даалгаврыг бага, дунд боловсролын сайжруулсан сургалтын хөтөлбөрийн заавал судлах агуулгын хүрээнд боловсруулна. Гэхдээ шалгалтын сэдэв, даалгавар нь суралцагчийн хичээлийн жилийн хугацаанд судалсан агуулгыг хамарсан байхаар тооцож байна гэсэн юм.
Эх сурвалж: БСШУСЯ
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.
Тод индэр
Д.Батбаатар: Тээврийн салбарын хүндрэлээс яаж гарах вэ?
-
Өнөөдөр2024/07/29
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
-
Өнөөдөр2020/07/11
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Тод мэдээ2022/09/01
ЗГ: И-Монголиа системд төрийн 63 байгууллагын 685 үйлчилгээг нэвтрүүлжээ
-
Тод мэдээ2022/12/08
ЗГ: Тусгай зориулалтаар 2023 онд агнах, барих агнуурын тоо толгойг тогтов