Бидэнтэй нэгдэх

Өнөөдөр

Манба Дацан хийдэд "Мөргөлийн эгшиг" номын цэнгүүн боллоо

Огноо:

,

Сэтгүүлч:

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээгч модон могой жилийн шинийн 8-ны билэгт сайн өдөр Манба Дацан хийдийнхэн хөл ихтэй өнжлөө. Учир нь жил бүрийн эл өдөр цагаан сарын их ерөөлөө хурж, Манла бурхандаа тахил өргөн, Их Манла, Манлын лхого, Манлын дончид хурж, ард олноо даатгадаг билээ. Мөн уламжлал ёсоор 26 дахь жилдээ "Мөргөлийн эгшиг" номын цэнгүүнээ зохион байгууллаа.
 
ШИНИЙН 8-НЫ ИХ ХУРАЛ
 
Шинийн 15-ны энэ өдрүүдэд Цагаан сарын их ерөөлийг хурдаг. Тодруулбал, Монгол газар "Чойнпрүл молом" буюу 15 хоногийн их ерөөл хурах зан үйлийг Өндөр гэгээн Занабазар санаачлан, Их хүрээнээ тогтоон журамлажээ. Энэ их ерөөлийн хурал нь Монголын цагаан сартай давхцан тохиодог юм.
 
Будда Шагжамүни 57-ны сүүдэртэйдээ одоогийн Энэтхэгийн Утар мужийн Сахитамахэд Жайна шашны Дэртига бөгөөд тэрсүүдийн зургаан багшид 15 хоногийн турш номын хүч чадал рид хувилгаан үзүүлэн ялан дийлсэн юм. Энэ түүхэн үйл явдлыг санан дурсаж байхын тухайд Богд лам Лувсандагва /1357-1419/ Рибугэданнамбаржалбалин хийдийг байгуулж, улмаар "Лхасын Их ерөөл" хурах болсон нь Бурханы шашинтнуудын эрхэмлэх зан үйл болон тогтжээ.
 
Шинийн 8-ны энэ өдөр мөн Их Манла, Манлын дончид, Манлын лхого, Оройн ерөөлийг тус тус хурдаг бөгөөд Манба Дацан хийдийн лам хуврагаас гадна, Оточ Манрамба Их Сургуулийг төгсөгч шүнгийн эмч нар оролцдогоороо онцлогтой юм.

Манла бурхныг урин залж, тахил өргөн, айлтгал даатгал айлтгаж, Манла бурханы хот мандлыг бүтээж, түүнийгээ гороолон тойрч буян хийн, хамаг амьтныг өвчин зовлонгүй байхын тухайд даатгадаг томоохон хурал юм. Энэ зан үйл нь Ламын чодва буюу Багшийн тахилгаар эхлэх бөгөөд Богд лам тэргүүтэй мэргэдийн шавдан солдэв буюу өлмий бат оршоох ерөөл, Найман Манла бурхны тахилгын зан үйл, ухиал өргөх, мандал өргөх сэлт, Сайн явдлын ерөөлийн хаан, хураангуй, их хураангуй, дэлгэр Манла бурхдын соёрхол тавих ерөөл зэргийг гүйцэд багтааж горимлон эрэмбэлсэн зан үйлийн цогц юм.






 
Тахилга уншлагын зан үйл төгсгөлийн хэсэгт сүсэгтэн, өглөгийн эзэд, хийдийн хуврагуудын хамт мянган тахил бүхий Манла бурхны заларч буй хот мандалд 1000 удаа сунаж мөргөн, Манла бурхны тарнийг 1000 удаа тоолон уншдаг. Мөн Манла бурхны хот мандлыг 1000 удаа гороолно. 1000 удаа мөргөхдөө тэргүүлшгүй цагаас хураасан хийгээд энэ насанд санаатай болон санамсаргүй бие, хэл, сэтгэлээр үйлдсэн, үйлдүүлсэн, бусад хүмүүсийн нүглийн үйлэнд даган баяссан гэх мэт бүх нүгэл хилэнцээ гэмшин наминчилж, хойшид үйлдэхгүй хэмээн боомтлох сэтгэлийг хатуу чанд үүсгээд, унал доройтол, өвчин, цаг бусын үхэл, ад, дөрвөн зүйлийн саад зэтгэр, лус, гараг адын хорлол, лусын хорлол, Бүднарын хорлол зэргээс гэтэлж, өвчингүй амгалан, үгүйрэлгүй дорвилог болохын шалтгаан, нөхцлийг цогцлоолоо гэх бодлыг өөртөө үүсгэх учиртай. Мөн өөрийн хийгээд бусдын хүссэн санаа номыг ёсчлон бүтээсэй, хойд төрөл тутамдаа бурханы шашинтай учраасай гэх ерөөлийн сэтгэлийг үүсгэдэг.
 
Сунаж мөргөж буй нь бурхны шашны долоон гишүүнт буяны үйлийн эхнийх нь юм. Бусад хүмүүсийн буяны үйлд даган баясаж буй нь долоон гишүүнт буяны үйлийн дөрөв дэх нь билээ. Бурхны зүрхэн тарнийг 1000 удаа уншиж буй нь Манла бурхны лагшин, зарлиг, тааллын эрдэм увидасыг өөртөө шингээж буй үйл бөгөөд хэлээр үйлдсэн дөрвөн зүйл нүгэл хилэнцийг арилгаж буй үйл юм. 1000 удаа хот мандлыг гороолж буй нь хойд төрөлдөө Манла бурхны оронд төрөхийн билгэ зохиож, ерөөл тавьж буй үйл юм.
 
"МӨРГӨЛИЙН ЭГШИГ" НОМЫН ЦЭНГҮҮН
 
... Буман өнгөт лагшингаараа
Бусдын тусыг бүтээгч
Бурхан Манла таньдаа
Биеийн нүглийг ариусган мөргөе, мөргөе

 
Үлэмж үнэн зарлигаараа
Өвчин зовлонг арилгагч
Өршөөлт Манла таньдаа
Хэлний хилэнцийг ариусган залбиръя, залбиръя..
.  Энэ бол Монгол Улсын Гавьяат эмч, Хамба лам Д.Нацагдоржийн үг,  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын ая “Мөргөлийн эгшиг” энэ дууг анх 1999 оны хаврын тэргүүн сарын шинийн найманд Манба Дацан хийдэд Монгол Улсын Морин хуурын чуулгыг урин залж эгшиглүүлж байв. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл “Мөргөлийн эгшиг” номын цэнгүүнийг жил бүрийн Хаврын тэргүүн сарын шинийн найманд уламжлал болгон зохион байгуулдаг уламжлал тогтсон билээ. Энэ удаад “Мөргөлийн эгшиг” дууг Оточ Манрамба их сургуулийн нийт багш, оюутнууд ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм.
 

Хамба лам Д.Нацагдорж: “Мөргөлийн эгшиг” дууг би бээр бурхны лагшин, зарлиг, таалал, эрдэм, үйлс гэсэн таван их хүрдний үүднээс бичсэн. Энэхүү дууг хаа нэгтээ дуулж аялбаас тэр газарт сайн сайхан бүхэн хурж, хотол чуулган дэлгэрэх болно. Дууг дуулсан хийгээд сонссон бүхний нүгэл хилэнц ариусаж, нас буян арвидаж, хийморь лундаа дэлгэрч, санасан бүхэн нь номын ёсоор бүтэж, хожим хойно Манла бурхны ариун оронд төрөх тэргүүтэн цаглашгүй буяныг эдлэх болой” хэмээн ярьсан нь бий.
 

Ийнхүү 26 дахь жилдээ энэ буян номын их өргөөнөө Ардын хөгжмийн цөөхүүлээс гадна ДБЭТ-ын Гоцлол дуучин Б.Уранзолбоо, Хөөмийч МУ-ын Соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнбат, ДБЭТ-ын Гоцлол дуучин Б.Монголхүү нар ая дуугаа өргөсөн юм. Тэд Монгол Улсын Гавьяат эмч, Хамба лам Д.Нацагдоржийн үг, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н. Жанцанноровын аялгуу “Оломгүй сэтгэлийн илч”, “Амьдран жаргая” дуунуудыг дуулж, шинэд хуучраагүй энэ өдрүүдэд сүсэгтэн олны сонорыг мялаасан юм.





Мөн номын энэ цэнгүүнд олон сайхан хүндтэй зочид  ирсний дотор Хамба лам Д.Нацагдоржийн том ах 93 настай, МУ-ын Гавьяат тээвэрчин Д.Лхагважав хүрэлцэн ирж, Монгол ардын “Жаргалтай дэлгэр” уртын дуугаар ая дууны цэнхэр хадгийг өргөн барьсан нь модон могой жилийн “Мөргөлийн эгшиг” номын цэнгүүний түүхэнд тодоор бичигдэх үйл явдал боллоо.
Ингээд “Манба Дацан” Монголын Уламжлалт эмнэлэг сургалтын төвийн хамт олноос нийт монголчуудаа даатган хурал номоо хурж:
Энэ насандаа насан урт, ном, эд, амгаланг бүтээж
Бусдаар хүндлэгдэн, яруу алдрыг олох хийгээд
Ашид хойтдоо бодийн хутгийг бүтээх болтугай
Хамаг амьтныг өвчний зовлонгоос гэтэлгэн
Цаг бусын үхлээс гэтэлгэн зохиох болтугай
Агуу их дээдийн номын адистидээр, үргэлж цог төгөлдөр оршин
Өдөр, шөнө өлзий хутаг орших болтугай! хэмээх сайхан ерөөлийг өргөн, өргөн дэвшүүлж байна.
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Өнөөдөр

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.06.19/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

· Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.05.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

· Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

· Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал

10.00

“Их хуралдай”

· “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/

· Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүн 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 150 минут/

14.00

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 19-ний Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.



ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст 30 хэмийг давж халах тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны зургаадугаар сарын 19-ний 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх гол орчмоор бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 23-25 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.


2025 оны зургаадугаар сарын 20-ноос 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Зургаадугаар сарын 20, 21-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 22-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 23-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 20-ноос нийт нутгаар халж, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, өдөртөө 22-27 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ18 цаг 13 минут

Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг ...

Тод мэдээ18 цаг 18 минут

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж...

Тод мэдээ18 цаг 22 минут

Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэл...

Тод мэдээ18 цаг 25 минут

Явган хүний зам дээр механик гэмтэл үүсгэсэн зөрчилд хариуцлага тооц...

Өнөөдөр18 цаг 28 минут

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Тод мэдээ18 цаг 34 минут

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томи...

Тод мэдээ18 цаг 37 минут

Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажил...

Тод мэдээ18 цаг 41 минут

Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар ...

Өнөөдөр18 цаг 48 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр18 цаг 52 минут

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Тод мэдээ2025/06/18

“Оюутолгой” компанийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо

Өнөөдөр2025/06/18

Энэ жилийн Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр болох хэлэлцүүлгүүд

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/06/18

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/06/18

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Тод индэр2025/06/18

Л.Гантөмөр: МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна

Тод мэдээ2025/06/18

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томи...

Тод мэдээ2025/06/17

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Тод мэдээ2025/06/17

Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 3...

Тод мэдээ2025/06/17

ЕБС-иуд 2024-2025 оны хичээлийн жилд танхимаар бүрэн хичээллэж дууса...

Тод мэдээ2025/06/17

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэ...

Тод мэдээ2025/06/17

Ерөнхий сайд Иргэний зориг ногоон намд зөвшилцөх санал хүргүүлжээ

Тод мэдээ2025/06/17

УИХ: Өнөөдөр болох хэлэцлүүлэг, сонсгол

Өнөөдөр2025/06/17

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр2025/06/17

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Тод мэдээ2025/06/17

ЭЗБХ-ны гишүүд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөл...

Тод индэр2025/06/17

Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгий...

Өнөөдөр2025/06/17

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Санал болгох