Бидэнтэй нэгдэх

Тод индэр

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаатай иргэн 96480 төгрөгийн ногдол ашиг авна

Огноо:

,

Сэтгүүлч:

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчиддээ анх удаа ногдол ашиг  өгөх шийдвэр гаргалаа. Ногдол ашгийг хэзээ өгөх вэ?

- Компанийн тухай хуулиар ногдол ашиг олгох шийдвэрийг тухайн оны аудитлагдсан тайланг үндэслэн санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор буюу хоёр дугаар сарын 20-ны дотор Төлөөлөн удирдах зөвлөл гаргах ёстой.  Энэ дагуу бид ногдол ашиг өгөх шийдвэрээ гаргалаа.
Уг шийдвэрийг тухайн оны 5-р сарын 01-ний дотор хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж хэлэлцүүлэх бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан энэ ондоо багтан олгоно. Иргэд маань ногдол ашгаа авахын тулд хувьцааны дансаа нээлгэх ёстой. Одоогоор дансаа нээлгээгүй 600 гаруй мянган иргэн бий.

- Ногдол ашгийн хэмжээ хэдэн төгрөг вэ?

- Төлөөлөн удирдах зөвлөл нэгж хувьцаанд 90 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Тодруулбал, 1072 ширхэг хувьцаатай иргэн 96480 төгрөг авна гэсэн үг. 750 ширхэг хувьцаатай иргэн 67500 төгрөг авна. Өөрөөр хэлбэл өөрт байгаа хувьааныхаа тоог 90 төгрөгөөр үржүүлэхэд тухайн иргэний ногдол ашгийн хэмжээ гарч ирэх юм.Хувьцаагаа төрд зарсах, сургалтын төлбөр бусад зүйлд зарцуулсан иргэд цөөнгүй бий. Гэхдээ нийт хувьцаа эзэмшигч иргэдийн 90 хувь орчим нь 741-ээс дээш тооны хувьцаатай. Тэгэхээр иргэдийн гар дээр боломжийн хэмжээний ногдол ашиг очно гэсэн үг. Иргэдийн эзэмшилд байгаа 14.75 хувь буюу 2.2 тэрбум ширхэг хувьцаанд ашиг хуваарилагдана.

- Иргэд ногдол ашгаа яаж авахын тулд ЭТТ аппликейшнийг татаж авч суулгах, хэрэглэх ёстой гэж та сая хэллээ. Энэ ямар учиртай вэ?

- Бид хувьцаа эзэмшигчиддээ мэдээ, мэдээлэл хүргэх, хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах, хянах, санал хүсэлтээ өгөх боломжтой  нэгдсэн бүртгэлийн цогц системийг нэвтрүүлсэн. Энэ аппликейшн болон компанийн вэб сайтаар дамжуулан иргэд ногдол ашигтай холбоотой албан ёсны мэдээллийг авах боломжтой. “Эрдэнэс-Тавантолгой” гэсэн нэртэй аппликэйшнийг Апп стори, Плэй стороос татаж аваад регистерийн дугаараа оруулан нууц кодоо өөрөө зохиож нэвтэрч ороод бүртгүүлж, дэлгэрэнгүй мэдээллээ бөглөөрэй. Энэ аппликейшнийг татаж авснаар иргэд хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах, хянах, мэдээ мэдээлэл авах, санал өгөх зэргээр ашиглаж цаашдаа ЭТТ компанитай хувьцаа эзэмшигчийн зүгээс холбогдох, хөрөнгийн зах зээлд оролцох бүрэн боломжтой болох юм.
Мөн Эрдэнэс-тавантолгой ХК, 1072 хувьцаа мэдээллийн төв пэйж хуудсууд, 1800-1072 дугаараар холбогдож, мэдээлэл авч болно.

-Энэ жилийн экспортын төлөвлөгөө ямар байгаа вэ. Олборлолт хэвийн явагдаж байгаа юу?

- Өнөөдрийн байдлаар бид 1.1 сая тонн нүүрс борлуулаад байна. Төлөвлөсөн борлуулалт 1.3 сая тонн байсан нь 80 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Нүүрс тээврийн хилийн хоригтой холбоотойгоор  урьдчилан сэргийлэх эрсдэлийн төлөвлөгөө гарган ажиллаж байна. Хэдийгээр нүүрсний экспортыг зогсоосон ч манай уурхайн үйл ажиллагаа явагдаж байгаа. Гэрээт газрууд маань нүүрсээ тодорхой хэмжээнд татан авч, Цагаан хад дахь гаалийн бүсэд буулгах ажил хэвийн явж байна. Мэдээж короновирустэй холбоотой хоёр улсад тогтоосон хорио цээр хорио худалдан авагч, худалдагч аль аль талдаа нөлөөлж байна.

-"Эрдэнэс-Тавантолгой" энэ онд улсын төсөвт хэдэн төгрөгийн орлого төвлөрүүлэх вэ?

-2020 онд улсын төсөвт 540 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр баталсан. Энэ төлөвлөгөө өнөөдрийн гүйцэтгэлээр 80 хувьтай байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод индэр

Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна

Огноо:

,

Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.

Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.

Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.

Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна

Огноо:

,

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.

Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Д.Батбаатар: Тээврийн салбарын хүндрэлээс яаж гарах вэ?

Огноо:

,

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ1 цаг 55 минут

Тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулах ажлын хүрээнд ААН-үүдийн үй...

Тод мэдээ1 цаг 58 минут

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд 5000 гаруй хүн бүр...

Тод мэдээ2 цаг 3 минут

“Эрүүл мэндийн ажилтны гарын эрүүл ахуй сахих дэлхийн өдөр” өнөө...

Тод мэдээ2 цаг 7 минут

Чингис хаан нисэх буудал руу зорчих автобусны чиглэлийн цагийн хуваа...

Тод мэдээ2 цаг 12 минут

Иргэдийг ногоон бүсэд зорчихыг хориглолоо

Тод мэдээ2 цаг 15 минут

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 15.6 км авто замын барилгын ажил ...

Өнөөдөр2 цаг 21 минут

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр2 цаг 29 минут

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

Өнөөдөр2 цаг 42 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр3 цаг 2 минут

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

Тод мэдээ2025/05/02

Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй...

Тод мэдээ2025/05/02

“Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ

Тод мэдээ2025/05/02

Хүннү хотын тээвэр логистикийн талаарх мэргэжлийн холбоод, компаниуд...

Тод мэдээ2025/05/02

Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшу...

Тод мэдээ2025/05/02

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автоб...

Өнөөдөр2025/05/02

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.05.02/

Өнөөдөр2025/05/02

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр2025/05/02

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/05/02

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

Тод мэдээ2025/05/01

Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейца...

Тод мэдээ2025/05/01

“Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэли...

Тод мэдээ2025/05/01

Тавдугаар сарын 15-наас МҮОНТВ, Гандан, ТБД Андууд орчмын халуун ус ...

Тод мэдээ2025/05/01

“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр т...

Тод мэдээ2025/05/01

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 бол...

Тод мэдээ2025/05/01

АТГ: Авлигын эсрэг сургалтад 1099 албан тушаалтныг хамруулав

Өнөөдөр2025/05/01

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/05/01

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар..

Өнөөдөр2025/05/01

Улаанбаатарт бага зэргийн бороо орно

Тод мэдээ2025/04/30

Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүл...

Тод мэдээ2025/04/30

Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ

Санал болгох