Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монголбанканд ажиллалаа

Огноо:

,

Сэтгүүлч:

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2024 оны есдүгээр сарын 06-ны өдөр Монголбанканд ажиллалаа.

Түүнтэй хамт Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, М.Мандхай, Э.Батшугар, Д.Энхтүвшин, Д.Цогтбаатар нар байлцав. Уулзалтад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон тус банкны удирдлагууд оролцсон юм.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, уулзалтын эхэнд эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний бодлогын хэрэгжилтийн талаар танилцууллаа. Тэрбээр, Монголбанкны бодлогын үр дүнд инфляц буурч, өнөөдрийн байдлаар 5.5 хувьтай байгаа бөгөөд мөнгөний бодлогын хүү аажимдаа суларч байна. Инфляцын 63.1 хувь буюу дийлэнхийг дотоодын бараа үйлчилгээ бүрдүүлж байна. Өнгөрсөн хавар үргэлжилсэн зудын нөхцөл байдалтай холбоотойгоор хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт хасах руу орсон ч гэлээ оны эцэст эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна. Өөрөөр хэлбэл,  зээлийн нөхцөлийг сулруулж, уул уурхайн бус салбарын идэвхжлийг хангах зорилгоор бодлогын хүүг алгуур бууруулж байна. Мал аж ахуйн салбарт сэргэлт авчирч, малчид анхан шатандаа үйлдвэрлэл эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд энэ онд хоршоодод 500 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар 14381 малчны 3467 хоршоонд 495 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Энэ онд хоршоодын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс 500 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 1 их наяд болгож нэмэгдүүлэх шийдвэр гараад байна. Ипотекийн зээл хэвийн үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 8,8 их наядтөгрөгийн зээлийг 127 гаруй мянган өрх аваад байна. Орон нутагт энэхүү зээлийг олгоход түлхүү анхаарсны улмаас хоёр дахин нэмэгдсэн гэх зэргээр хөнгөлттэй зээлийн хөтөлбөр, зээлжих зэрэглэлийн төлөв байдал зэргийг танилцууллаа.

Түүний дараа  Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ, санхүүгийн зах зээл, банкны салбарт тогтвортой байдал, шударга ёсыг хамтад нь тогтооход Төв банкны зүгээс анхаарч ажиллах ёстой. Тухайлбал, арилжааны банкны зээлийн хүү, хүртээмжийн асуудал нь иргэд, бизнес эрхлэгчдэд бодит дарамт болж байгаа нь мөнгөний бодлогын хэрэгжилт, үр дүнг эргэж харах цаг нь болсныг илтгэж байна. Мөн инфляцын түвшин, шалтгааныг оновчтой тодорхойлж байгаа хэдий ч зах зээл дээр үнэ буурахгүй байгаад бодлого тодорхойлогчид анхаарч ажиллахыг хүсч байна. Иймд иргэдэд ээлтэй, бизнес эрхлэгчдээ дэмжсэн, зах зээлдээ нийцсэн мөнгөний бодлогыг баримталж ажиллахыг зорилт болгоно. Монгол Улсад нийгмийн харилцааг зохицуулж байгаа 880 хууль, Хууль зүйн дотоод хэргийн яамд бүртгэлтэй хуулийг орлож байгаа 2768 журам байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн харилцааны 32 хувийг хуулиар, 68 хувийг журмаар зохион байгуулж байна. Энэ нь нэг ёсондоо хүнийг албан тушаал, өнгө үзэмжээр дүгнэж хүнд суртал, авлига, хууль бус ажиллагаа явуулах үндэс суурь бүрдэж байна гэсэн юм. Түүний дараа уулзалтад оролцож буй УИХ-ын гишүүд Монголбанкны удирдлагуудаас асуулт асууж, саналаа илэрхийллээ.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар ипотекийн зээлийг хэдийд авсан цаг хугацаанаас хамааран, түрүүлж авсан нь 8 хувьтай, дараа нь авсан нь 6 хувь гэхчилэн өөр байгаа шударга бус байдлыг хэзээ өөрчлөх вэ, Монголбанкны "хар жагсаалт" буюу зээлийн мэдээллийн сан гэж иргэдэд дарамт болдог, хоцрогдсон хариуцлагын тогтолцоог хэрхэн өөрчлөх вэ, УИХ-ын гишүүн А.Энхтүвшин, саяхан УИХ-аар төсвийн тодотгол, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлагдсан. Үүнтэй холбоотой хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэх учраас мөнгөний ханшид нөлөөлж магадгүй. Энэхүү эрсдэлээс хэрхэн хамгаалах вэ, аж ахуйн нэгжийн хувьд зээлийн хүүг бууруулах талаар ямар арга хэмжээ авах вэ,  УИХ-ынгишүүн П.Батчимэг, цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэхэд бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Тиймээс өрхийн орлого нэмэгдэхийн хэрээр бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн хамаарлыг хэрхэн барих вэ гэх зэргээр асуусан бол УИХ-ын гишүүн М.Мандхай, “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн байдлаар малчдад 495.3 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа 78.8 хувь нь Төрийн банк, 21 хувийг Хаан банк  олгосон байна. Гэвч хөнгөлөлттэй хүүтэй зээл авах хүсэлт өгсөн, шаардлага хангаж, зээл нь зөвшөөрөгдсөн малчид олон байгаа чзээл олгох эх үүсвэргүй болжээ. Иймд “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хөнгөлөлттэй хүүтэй зээлийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан арилжааны бусад банкуудын зээл олголтыг идэвхжүүлэх шаардлагыг Төв банкны удирдлагуудад тавив.

Мөн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монголбанк арилжааны банкуудад ажиллахдаа активын чанарын үнэлгээгээ сайн хийх хэрэгтэй байна. Энэ үнэлгээг муу хийснээс банканд асуудал үүсдэг. Тухайлбал, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкны үйл ажиллагаа зогсчихсон байхад Бүрэн эрхт төлөөлөгч томилдоггүй. Дампуурлыг зарладаггүй атлаа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн мөнгө байршчихсан байдаг. Энэ чиглэлээр хариуцлагатай ажиллаасай гэж хүсэж байна хэмээлээ. Монголбанкны удирдлагууд Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулж, санал солилцон ярилцлаа.  


Уулзалтын төгсөлд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Тэрбээр, Монголбанкнаас гаргаж буй бодлого, шийдвэрийг Улсын Их Хурал итгэл төгс баримтлаж ажиллаж чаддаг болох ёстой. Арилжааны банкууд хуулиар хүлээсэн үүргээ  хэрхэн биелүүлж байна, улмаар  шударга ёсыг хангах талаар хэрхэн ажиллаж байгаад анхаарал тавьж ажиллах ёстой юм. Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудаас олгож буй нийт зээлийн зөвхөн 80 хувь нь хот, суурин газар, 20 хүрэхгүй хувь нь хөдөө орон нутагт олгож байна. Мөн арилжааны банкнаас олгогдож буй зээлийн хэдэн хувь нь хэрэглээний,  хэдэн хувь нь хөрөнгө оруулалтын зээл байгаа зэрэг олон үзүүлэлтээс банкуудын үйл ажиллагааг дүгнэж болно. Цаашилбал, өндөр хүүтэй зээл авч амьдралаа залгуулж буй ард иргэдээ төр зүгээр хараад сууж байж таарахгүй. Эдгээр бүх асуудлыг шийдэхийн тулд эрх зүйн хувьд өөрчлөлт хийнэ. Банк өндөр хүүгээр ашиг олохоос илүү ард иргэддээ боломж олгох шударга ёсны зарчмыг баримталж ажиллах хэрэгтэй гээд Монголбанк зээлийн хүүг бодлогын түвшинд бууруулах боломжийг судалж Улсын Их Хуралд танилцуулах үүрэг өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ

Огноо:

,

Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.

Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.

Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.

Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна

Огноо:

,

Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.

Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.

Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ13 цаг 40 минут

Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг ...

Тод мэдээ13 цаг 45 минут

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж...

Тод мэдээ13 цаг 49 минут

Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэл...

Тод мэдээ13 цаг 52 минут

Явган хүний зам дээр механик гэмтэл үүсгэсэн зөрчилд хариуцлага тооц...

Өнөөдөр13 цаг 56 минут

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Тод мэдээ14 цаг 1 минут

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томи...

Тод мэдээ14 цаг 5 минут

Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажил...

Тод мэдээ14 цаг 9 минут

Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар ...

Өнөөдөр14 цаг 16 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр14 цаг 19 минут

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Тод мэдээ2025/06/18

“Оюутолгой” компанийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо

Өнөөдөр2025/06/18

Энэ жилийн Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр болох хэлэлцүүлгүүд

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/06/18

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/06/18

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Тод индэр2025/06/18

Л.Гантөмөр: МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна

Тод мэдээ2025/06/18

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томи...

Тод мэдээ2025/06/17

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Тод мэдээ2025/06/17

Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 3...

Тод мэдээ2025/06/17

ЕБС-иуд 2024-2025 оны хичээлийн жилд танхимаар бүрэн хичээллэж дууса...

Тод мэдээ2025/06/17

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэ...

Тод мэдээ2025/06/17

Ерөнхий сайд Иргэний зориг ногоон намд зөвшилцөх санал хүргүүлжээ

Тод мэдээ2025/06/17

УИХ: Өнөөдөр болох хэлэцлүүлэг, сонсгол

Өнөөдөр2025/06/17

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр2025/06/17

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Тод мэдээ2025/06/17

ЭЗБХ-ны гишүүд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөл...

Тод индэр2025/06/17

Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгий...

Өнөөдөр2025/06/17

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Санал болгох