Бидэнтэй нэгдэх

Өнөөдөр

МАН Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс эргүүлэн татах албан бичгийг СЕХ-нд хүргүүллээ

Огноо:

,

Сэтгүүлч:

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2024.06.18/ Сонгуулийн ерөнхий хороонд бичиг хүргүүллээ. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаярын ухуулагч хүний аминд хүрсэн хэрэгтэй холбоотойгоор ёс зүйн хүрээнд нэр дэвшигчийг эргүүлэн татах болсон талаар МАН-аас өнгөрсөн Ням гаригт мэдэгдсэн. Тэрбээр үүнтэй холбоотойгоор тайлбар өглөө.

ЗГХЭГ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Монгол Ардын намын сонгуулийн төв штабаас улс төрийн шийдвэр гаргаад нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагааг зогсоох, эргүүлэн татах асуудлаар Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор албан бичгээр хандлаа. Уг асуудал үүссэн нөхцөлийн тухайд энэ сарын 15-16-нд шилжих шөнө золгүй явдлын улмаас иргэн Б амиа алдсан эмгэнэлт үйл явдал тохиолдсон. Тиймээс бусдын амийг хөнөөсөн П.Отгонбаатар нь нэр дэвшигч Г.Сайханбаярын штабтай гэрээ байгуулж, ухуулагчаар ажиллахаар явж байсан учраас бид ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн.

Нэр дэвшигч Г.Сайханбаяр тус гэмт хэрэгт холбогдогчтой өөрөө уулзаж, албан ёсны гэрээ хэлцэл байгуулаагүй. Амь хохирогч этгээд нь сонгуулийн сурталчилгааны ажилд оролцож эхлээгүй байсан хэдий ч МАН-ын зүгээс төрийн эрх барих дээд байгууллагын сонгуулийн үйл ажиллагааг илүү хариуцлагатай, ёс зүйтэй явуулах үүднээс ийм шийдвэрийг гаргасан болно.

Мөн түүнчлэн үүнийг тодорхой улс төрийн намын удирдлага, тухайн тойрогт нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид нь нэхүү золгүй явдлыг улс төрийн сонгуулийн компанит ажилдаа ашиглаж байгаад Г.Сайханбаяр харамсч байгаагаа илэрхийлсэн. Бид хариуцлагын тогтолцоог улам сайжруулна. Тэгэхээр улс төрийн намууд, улстөрчид уг асуудал дээр анхааралтай байхыг хүсч байна.

Бидний хувьд нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн үйл ажиллагааг бүрэн зогсоох, сурталчилгааг үргэлжлүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Гэхдээ хуулийн дагуу санал авах хуудаст нэр дэвшигчийн нэр бичигдэнэ. Нэр дэвшигчийн сонгуулийн компанит ажлыг бүрэн зогсоосон байгаа.

Хоёр намын дарга энэ асуудлаар уулзсан. Мэдээж, үндэсний эв нэгдэл, үндэсний зөвшилцөл бүх улс төрийн намуудад байх ёстой. Төрийн сонгуулийг эмх цэгцтэй, замбараатай, хариуцлагатай зохион байгуулах нь улс төрийн намуудад оноогдсон үүрэг.

Сонгуулийн компанит ажлыг зохион байгуулахдаа золгүй явдлыг улс төржүүлэх, ард иргэдийг талцуулах үйл ажиллагаа явуулах нь улс орны аюулгүй байдалд шууд аюул учруулдаг зүйл болдог учир ялангуяа эрх баригч нам, голлох сөрөг хүчний зүгээс хариуцлагатай байх үүднээс намын дарга нар уулзсан. МАН өнгөрсөн хугацаанд парламентыг бэхжүүлэх, парламент дахь улс төрийн намуудыг оролцоог сайжруулах үүднээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачилж, парламентын гишүүдийн тоог нэмэх, холимог системийг нэвтрүүлэх санаачилга гаргасан.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Өнөөдөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.05.02/

Огноо:

,

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.05.02/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

· Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/

· Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/

10.00

“Их хуралдай”

· Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл

14.00

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 02-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2025/05/02

Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй...

Тод мэдээ2025/05/02

“Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ

Тод мэдээ2025/05/02

Хүннү хотын тээвэр логистикийн талаарх мэргэжлийн холбоод, компаниуд...

Тод мэдээ2025/05/02

Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшу...

Тод мэдээ2025/05/02

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автоб...

Өнөөдөр2025/05/02

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.05.02/

Өнөөдөр2025/05/02

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр2025/05/02

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/05/02

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

Тод мэдээ2025/05/01

Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейца...

Тод мэдээ2025/05/01

“Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэли...

Тод мэдээ2025/05/01

Тавдугаар сарын 15-наас МҮОНТВ, Гандан, ТБД Андууд орчмын халуун ус ...

Тод мэдээ2025/05/01

“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр т...

Тод мэдээ2025/05/01

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 бол...

Тод мэдээ2025/05/01

АТГ: Авлигын эсрэг сургалтад 1099 албан тушаалтныг хамруулав

Өнөөдөр2025/05/01

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/05/01

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар..

Өнөөдөр2025/05/01

Улаанбаатарт бага зэргийн бороо орно

Тод мэдээ2025/04/30

Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүл...

Тод мэдээ2025/04/30

Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ

Тод мэдээ2025/04/30

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүний дурсгалын хөшөөнд хүндэ...

Тод мэдээ2025/04/30

Хотын дарга Х.Нямбаатар логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг...

Тод индэр2025/04/30

Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ...

Өнөөдөр2025/04/30

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр2025/04/30

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/04/30

Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

Өнөөдөр2025/04/29

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/04/29

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр2025/04/29

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

Тод мэдээ2025/04/29

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсн...

Санал болгох