Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

Авлигатай нам харгалзахгүй тэмцэж, эхлүүлсэн ажлаа дуусгахад Ерөнхий сайдын багийг багаар нь дэмжихийг Хөвсгөлчүүдэд уриаллаа

Огноо:

,

Сэтгүүлч:

Хөвсгөл аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 586 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсэн талаар Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоймор нутгийн зон олонтой өнөөдөр /2024-06-13/ уулзах үеэрээ онцлов. 

УИХ-ын хаврын чуулганаар Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчилж баталсан. Хойд бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэл нь шинжлэх ухаан технологи, аж үйлдвэр, хүнд үйлдвэрлэл, аялал жуулчлал, эрчимжсэн хөдөө аж ахуй, газар тариалан байх болно. Энэ бүгдийг цогцоор нь хэрэгжүүлэхэд УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшиж буй дараах хүмүүсийг багаар нь дэмжихийг уриалж, салбар бүрийн дуу хоолой парламентад төдийгүй улс орны хөгжилд чухал ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд мөн онцлон тэмдэглэв. 

 

Тэрбээр,

Хийсэн ажил, хэрэгжүүлсэн туршлагаараа манлайлж, хойд бүсийг төлөөлөх туршлагатай парламентч гэж үзэн Лхагвын МӨНХБААТАР-ыг нэр дэвшүүллээ.

Хойд бүсийг шинжлэх ухаан, инновацын бүс болгон хөгжүүлэхэд, Үндэсний баялгийн санг амилуулах төрийн өмчит үйлдвэрийн газруудын менежментийг олон улсын түвшинд гаргахад Доржсүрэнгийн ҮҮРИЙНТУЯА-гийн туршлага, санаачилга парламентад хэрэгтэй гэж үзсэн.

Цэрэнпилийн ДАВААСҮРЭН Эрчим хүчний сайдаар ажиллахдаа Эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 200 гаруй мвт-аар нэмэгдүүлж, Дорнодын ДЦС-ын 50  мвт-ын өргөтгөл,  Эрдэнэбүрэнгийн 90 мвт-ын УЦС, Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуурын төслүүдийг  эхлүүлсэн нь өнөөдөр эхнээсээ ашиглалтад орсон.  Иймээс парламентын туршлагатай гишүүдийн нэг гэж үзэн нэр дэвшүүлж байна.

Боловсролын багц хууль батлагдаж, энэ салбарын цогц шинэчлэлийг эхлүүлсэн. Англи хэлийг хоёрдогч гадаад хэл болгох эрх зүйн суурийг тавьсан. ЮНЕСКО-гийн Боловсролын салбарт цахим шилжилтийн амжилттай хийсэн 6 орны нэгээр Монгол Улс шалгарсан. Боловсролын салбарын цогц реформыг амжилттай үргэлжүүлэх гэж туршлагатай, мэдлэгтэй, асуудлаа олж хардаг улстөрч Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАН-г нэр дэвшүүлсэн.

Хөдөө аж ахуйн хөгжлийг шинэ шатанд гаргах, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх, мал аж ахуй, газар тариалангийн үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх, аж үйлдвэрлэл, экспортын хувь хэмжээг нэмэгдүүлэхэд  малчид, тариаланчдын дуу хоолой болсон Жадамбын БАТ-ЭРДЭНЭ-ийн манлайлал парламентэд хэрэгтэй. 

Манай улс GO MONGOLIA брэндээр эх орноо сурталчлах ажил хийж байгаа. 2023 онд Монгол Улс түүхэндээ анх удаа 0.6 сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас 1.3 тэрбум ам.долларын орлого эдийн засагт төвлөрүүлсэн. Хөвсгөл аймаг, Хойд бүс нутаг бол аялал жуулчлалын бүс нутаг.   GO MONGOLIA брэндийг бүтээхэд Бат-Өлзийн БАТ-ЭРДЭНЭ-ийн санаачилга, манлайлал үргэлжлэх учиртай.

Ирэх 4 жил Хот хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжлийн реформд илүүтэй чиглэж, хөдөө, орон нутгийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх цогц төлөвлөгөө хэрэгжүүлэхэд “Нээлттэй аймаг” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, орон нутагт шилжин ирж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжин ажилласан туршлагатай Батсүхийн БАЯРМАГНАЙ-г нэр дэвшүүллээ.

Хойд бүсийн хөгжлийг шинэ шатанд гаргахад парламентад эрүүл мэнд, шинжлэх ухаан, инновац, бичил бизнесийг дэмжих талаар санаачилга гарган ажиллаж байгаа, нутаг орноо сайн мэддэг Дамбын БАТЛУТ манлайлал үзүүлнэ гэдэг итгэлтэй байна гэлээ.

Ард түмний дуу хоолой парламентад байх ёстой гэж Монгол Ардын нам үзэж, улстөрчид тойрогт, мэргэжлийн экспертүүдийг намын жагсаалтад оруулсан. Намын дарга тойрогт нэр дэвшсэн нь шинэ хүмүүст боломж олгосон явдал байв.

Хөдөлмөрийн үнэлэмж шударга байгаасай гэж, үйлдвэрчний эвлэл илүү хүчтэй дуу хоолой байгаасай гэж Монголын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл, Хөвсгөл нутгийн хүү Сүхбаатарын ЭРДЭНЭБАТ-ыг намынхаа жагсаалтад урьснаа Ерөнхий сайд хоймор нутгийн зон олонд хэлж байв.  

Цар тахлыг олон улсын дунджаас тав дахин хохирол багатай даван туулж, 1.4 сая иргэн эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамрагдаж чадсан.

Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт туссан эрүүл мэнд болон нийгмийн салбарын шинэчлэл, хүн амыг өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд хэрэгтэй гэж үзэн Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Магванцэрэнгийн МӨНХЧУЛУУН-ыг жагсаалтаар нэр дэвшүүлсэн байна.  

 

Хөвсгөл аймагт өнгөрсөн хугацаанд дараах ажлуудыг хийж хэрэгжүүлжээ.

-Хөвсгөл нууранд живсэн "Сүхбаатар" хөлөг онгоц, найман тээврийн хэрэгсэл -татан гаргаж, 34.7 тн бохирдлыг аюулгүй болгосон.

-Мөрөн сумын Дулааны станцын өргөтгөл, шинэчлэлийн ажил эхэлсэн.

-Хөвсгөл аймгийн 100 ортой хүүхдийн эмнэлэг, олон жил гацсан Улаан-Уул сумын сургууль болон Эрдмийн далай цогцолбор, “Гурван-Эрдэнэ” сургуулийн өргөтгөл, Хатгал тосгоны цэцэрлэг, Галт сумын дотуур байрын барилга угсралтын ажил эхэлсэн.

-Аймгийн ахмад настны асрамж, үйлчилгээний төвийн барилга, Хөгжимт драмын театр, Политехник коллежийн цогцолбор,

-Алаг-Эрдэнэ сумын сургууль, 8-р цэцэрлэг, Хатгал тосгоны хүн эмнэлгийн өргөтгөлийн барилгын тендер сонгон шалгаруулалт зарлагдсан.

-Аялал жуулчлалын босоо тэнхлэгийн Хөвсгөл аймгийн Мөрөн сум-Архангай аймгийн Тариат сумын Тэрхийн цагаан нуур чиглэлийн хатуу хучилттай авто зам,  Хатгал-Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто замаас Ханх сум хүртэлх хатуу хучилттай авто замын зураг төсөв, ТЭЗҮ боловсруулж байна.

Эхлүүлсэн ажлаа дуусгаж, авлигатай нам харгалзахгүй тэмцэхэд Ерөнхий сайдын багийг багаар нь дэмжихийг Хөвсгөлчүүдээс хүслээ. Мөн энэ сонгууль бол “Авлигачид ялах уу? Ардын нам ялах уу? гэдэг СОНГОЛТ байх болно гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.  

 

 

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Огноо:

,

Энэ сарын 10-нд Европын олон улсад Палестиныг дэмжсэн жагсаал болжээ. Жагсагчид Израилийг палестинчуудын эсрэг үйлдэж буй геноцидоо зогсоохыг шаардаж, Европын орнуудын засгийн газруудыг Израильд зэвсэг нийлүүлэх болон бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлэхээ зогсоохыг уриалсан байна.
 
Мөн өдөр Их Британийн Лондон хотод олон мянган хүн цуглан Палестиныг дэмжсэн жагсаалд оролцжээ. ХТРТ-ийн сэтгүүлч Чэнь Линьцунь:Лондон хотын төвийн зарим замыг хааж, жагсаалын цуваа нэвтрэх нөхцөлийг бүрдүүлсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Лондон хотод амралтын өдрүүдээр Палестиныг дэмжсэн ийм жагсаал зохион байгуулагдах нь түгээмэл болсон байна.

Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.

 
Жагсагч: Би өөрийн гараар урласан, Газад амь үрэгдсэн 182 хүний нэрийг хатгамалсан энэ даавууг үзүүлэхээр ирлээ. Их Британи Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоож, олон улсын хуулийн дагуу хориг арга хэмжээ авах ёстой.
 
Жагсагч:Бид энд ирэхгүй байж болохгүй. Газын зурваст болж буй бүхнийг хараад дуугүй сууж болохгүй, бид заавал дуу хоолойгоо хүргэх ёстой. Хэрэв бид дуугарахгүй бол дараагийн хохирогч нь бид өөрсдөө байж мэднэ.
 
Аравдугаар сарын 10-нд Грекийн Афин хотод мөн Палестиныг дэмжсэн жагсаал болсон. Жагсагчид Израилийн геноцидын үйлдлийг зогсоох ёстой гэж мэдэгдсэн байна.
 
Жагсагч:Палестинд болж буй геноцидыг зогсоох ёстой. Үүний төлөө олон улсын хамтын нийгэмлэг бүхэлдээ хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Мөн өдөр Герман, Франц, Итали, Ирланд зэрэг Европын бусад олон улсад Палестиныг дэмжсэн жагсаал болжээ
Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ

Огноо:

,

Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.

Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.

АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.

Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав

Огноо:

,

Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.

Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.

Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.

Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.

ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.

Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/10/16

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчл...

Үйл явдал2026/10/16

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

Үйл явдал2026/10/16

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтр...

Үйл явдал2026/10/16

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Үйл явдал2026/10/16

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын а...

Үйл явдал2026/10/15

МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Хэн юу хэлэв...2026/10/15

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүх...

Хэн юу хэлэв...2026/10/15

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн ...

Үйл явдал2026/10/15

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн са...

Үйл явдал2026/10/15

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсг...

Үйл явдал2026/10/15

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Үйл явдал2026/10/15

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-...

Үйл явдал2026/10/15

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг...

Үйл явдал2026/10/13

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ...

Үйл явдал2026/10/13

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Үйл явдал2026/10/13

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч, улаанбуудай, гурил, төмсний х...

Үйл явдал2026/10/13

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн...

Дэлхий нийтээр..2026/10/12

Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо

Үйл явдал2026/10/12

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүү...

Үйл явдал2026/10/12

Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулла...

Үйл явдал2026/10/12

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуу...

Үйл явдал2026/10/12

Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэм...

Үйл явдал2026/10/12

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчо...

Үйл явдал2026/10/12

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1....

Хэн юу хэлэв...2026/10/12

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Үйл явдал2026/10/01

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл ба...

Үйл явдал2026/10/01

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

Үйл явдал2026/10/01

Жетро монголд салбараа нээнэ

Үйл явдал2026/10/01

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээли...

Үйл явдал2026/10/01

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлал...

Санал болгох