Өнөөдөр
Ерөнхийлөгчид ирсэн үнэт, ховор нандин зүйлсийг Төрийн түүхийн музейд шилжүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гадаад дотоодын зочид төлөөлөгчдөөс өөрт нь ирүүлсэн шашны болон бусад холбогдолтой бэлэг дурсгал, үнэт зүйлс, ховор нандин зүйлсийг Төрийн ордны Төрийн түүхийн музейн сан хөмрөгт шилжүүллээ.
Мөн Монгол бахархлын өдрийг тохиолдуулан сурагчдын дунд зохион байгуулсан “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэнгийн хамгийн их хөдөлмөр зарцуулсан бүтээл болох “Нууц товчоо” уран бичлэгийн бүтээлийг музейн сан хөмрөгт хандивлаж, бүтээлийг туурвисан сурагчидтай уулзлаа.Тойрог хэлбэрээр бичсэн энэхүү бүтээл нь Монголын нууц товчооны эхний таван бүлгээс эхний тойрогт 31 мөр, хоёрдугаар тойрогт 194 мөр, гуравдугаар тойрогт 576 мөр, нийт 802 мөр бичсэн бөгөөд Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн уран бичлэгийн дугуйлангийн багш Д.Ганбаатар 21 уран бүтээлч, сурагчид хамтран бүтээсэн юм.
Энэ бүтээлийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга худалдаж авахаа илэрхийлж байсан бөгөөд илүү олон хүнд хүргэж, үндэсний бичиг соёлын хэрэглээг нэмэгдүүлэх, сурагчдад таниулах үүднээс музейд байршууллаа.
Нийтэлсэн: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаӨнөөдөр
“Е-Мongolia” платформын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн мэдээлэл шинэчлэгдсэн бол замын хөдөлгөөнд оролцох боломжтой
Цагдаагийн байгууллагаас “Жолоодох эрхийн үнэмлэх”, “Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, “Жолоодох эрхийн түр үнэмлэх”-ийг Венын конвенцын шаардлагад нийцүүлсэн шинэ загварын үнэмлэхийг хэвлэж байгаа бөгөөд энэ оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд “Жолоодох эрхийн үнэмлэх”-ийн захиалга ирүүлсэн 34.600 иргэний үнэмлэхийг хэвлэж олгоод байна.
Харин өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээний И-Монголиа системээр 16.384, орон нутгаас ирүүлсэн эрх сэргээх, үнэмлэх нөхөн авах 1633, нийслэл болон орон нутгийн шинээр жолооч болсон, ангилал нэмсэн 15.403, нийт 33.420 иргэний жолоодох эрхийн үнэмлэхийн захиалга хэвлэлтэд хүлээгдэж байна. Энэ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, бэлдэц, дагалдах хэрэгсэл, нийлүүлэлт тодорхойгүй хугацаагаар хойшлогдсоны улмаас иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээнд доголдол үүссэн билээ.
Иймд иргэд таны жолоодох эрхийн үнэмлэх хэвлэгдээгүй бол “Е-Мongolia” платформ ашиглан “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” хэсэгт үнэмлэхийн төлөв "баталгаажсан" эсвэл "хүчинтэй" болсон, мөн бичиг баримтууд хэсэг дэх жолооны үнэмлэхийн мэдээлэл тань шинэчлэгдсэн бол Монгол Улсын хаана ч замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм.
Өнөөдөр
Нарны замыг хааж, засварлана
Соёолжийн нүхэн гарц орчмоос "Нарантуул" олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг 2024 оны тавдугаар сарын 6-ны 22:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 9-ний 06:00 цагийн хооронд хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ.
Тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтыг хийх юм.
Мөн хэвтээ тэмдэг тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах, явган хүний замын гарцыг хийнэ.
Иймд иргэд, жолооч нарт бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас уриалж байна.
Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна.
2024 оны тавдугаар сарын 01-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн хойд хэсгээр секундэд 8-13 метр.
Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор 7-12 хэм, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 18-20 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 18-20 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 15-17 хэм дулаан байна.
2024 оны тавдугаар сарын 02-ноос 2024 оны тавдугаар сарын 06-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
02-нд Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 04-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 5-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 3-нд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
-
Тод мэдээ2021/01/22
УНТЭ-ийн хамт олон “Цус бэлэглэх аян”-ыг эхлүүллээ
-
Тод мэдээ2022/05/24
Анх удаа мод тарих гэж байгаа иргэдэд өгөх зөвлөгөө
-
Тод мэдээ2023/01/17
Бусдын гар утсанд тусгай программ суулган, гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байжээ
-
Өнөөдөр2022/08/26
Д.Сүхбаатарын талбайд хичээлийн шинэ жилийн нэгдсэн худалдаа гарч байна
Сэтгэгдэл