Тод зураг
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна.
2020 оны 01 дүгээр сарын 10-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.
2020 оны 1 дүгээр сарын 11-нээс 01 дүгээр сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд баруун болон говийн аймгуудын ихэнх, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 28-33 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.
Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.
Тод зураг
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
-
Тод мэдээ2021/01/07
ЗГ: Нэг сая 200 мянга орчим хүнд "Ковид-19"-ийн шинжилгээ хийжээ
-
Тод зураг2020/02/04
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ
-
Өнөөдөр2020/12/14
“COVID-19”-ын нөхцөл байдлын хэвлэлийн бага хурал /2020.12.14-ний 11...
-
Тод мэдээ2023/07/25
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?