Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

“Нээлттэй Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно

Огноо:

,

Сэтгүүлч:

Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран “Нээлттэй Хөвсгөл 2023” арга хэмжээг Улаанбаатар хотноо 2023 оны 10-р сарын 6,7 –ны  өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын Их хурлаар баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 157 дугаар захирамж, Хөвсгөл аймгийн ИТХ-ын 2022 оны 18 дугаар хуралдааны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Нээлттэй Хөвсгөл” хөтөлбөрийн зорилтыг хангах хүрээнд Хөвсгөл аймагт амьдрах таатай орчин, давуу тал, боломж нөхцөлийг Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгжид сурталчлан, нутагтаа ирж амьдрахыг урьсан шинэ боломж, шийдлүүдээ танилцуулах нээлттэй, цогц арга хэмжээ болох юм.

Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд Хөвсгөл нутагт ажиллаж амьдрах бүх талын дэмжлэг, боломжийг танилцуулах, аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнес эрхлэгчид, малчид тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг орон даяар таниулан сурталчлах, борлуулах, бизнесийн түншлэлийг тогтоох, шинэ инновац туршлага судлах, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэж байна.

Энэ үеэр “Хөвсгөлийн ирээдүй” нээлттэй уулзалт, “Нээлттэй ажлын байр”-ны үзэсгэлэн, “Хөвсгөлөөр аялцгаая” үзвэр, мэдээлэл, “Хөвсгөлчүүд дайлж байна” амталгаат худалдаа, “Нээлттэй Хөвсгөл-Нутгаа зорьё” сумдын танилцуулга, “Хөвсгөлийн цуурай” Хөвсгөл аймгийн зураач, урчуудын үзэсгэлэн, “Хөх сувдын орон” урлагийн тоглолт, “Хөвсгөл гоёл” үндэсний хувцасны загварын үзүүлбэр, “3X3” сагсан бөмбөгийн тэмцээн, номын үзэсгэлэн худалдаа болно.

 Хоёр өдөр дараалан Сүхбаатарын талбай дээр цогц арга хэмжээ үргэлжилж, иргэд Хөвсгөл нутгийн онцлогтой танилцахаас  гадна урлаг соёлын үзүүлбэр үзэж  Хөвсгөлийн брэнд бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой юм.

 “Хөвсгөлчүүд дайлж байна”  хоол хүнсний худалдаагаар  Хөвсгөлийн бүтээгдэхүүнээр хийсэн хоолны амталгаат худалдаа болно.  Хөвсгөлийн цай, загас загасан бүтээгдэхүүн, аяганы хорхог, жимс, жимсгэнэ, цагаан идээ зэрэг нутгийн бренд бүтээгдэхүүн борлуулна.

“Нээлттэй Хөвсгөл-Нутгаа зорьё” сумдын танилцуулгын үеэр  Хөвсгөл аймгийн бүх сум өөрсдийн онцлогийн талаар Сүхбаатарын талбайн хуваарилагдсан асарт болон талбайн төв тайзан дээр танилцуулга хийж байхад  “Хөвсгөлийн цуурай” Хөвсгөл аймгийн зураач урчуудын үзэсгэлэн Чингис хааны музей 1 давхарт нээгдсэн байна. 

 “Хөвсгөлөөр аялцгаая” арга хэмжээгээр  Хөвсгөл аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд, эвент арга хэмжээ, түүх, соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахын зэрэгцээ “Хөвсгөл гоёл” хэмээх  Хөвсгөлийн 6 ястны   соёлыг сурталчлах загварын үзүүлбэрийг сонирхох боломжтой.  Энэ үеэр  олны танил эрхмүүд үндэсний хувцсаар гоёж, иргэдтэй зураг авахуулж, зүүсгэл чимэглэлээ тайлбарлана. Мөн    3х3 сагсан бөмбөгийн талбайд залуусын тэмцээн, чөлөөт тоглолт, сагсан бөмбөгийн үзүүлбэр үзүүлж байхад  Хөвсгөл аймгийн зохиолчид, яруу найрагчид, судлаач, эрдэмтдийн номын үзэсгэлэн худалдаа, номоо солилцох, хандивлах арга хэмжээ зэрэгцэн болно. Ийнхүү  зөвхөн үзэсгэлэн худалдаа бус өргөн хүрээг хамарсан Хөвсгөл аймгийг сурталчлах, таниулах цогц  арга хэмжээ гэдгээрээ онцлогтой. 

“Хөвсгөлийн ирээдүй” нээлттэй уулзалтаар  Хөвсгөл аймгийн хөгжлийн өнөөгийн байдал,  Хөвсгөл аймгийн хөгжлийн боломжууд, Нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны шинэчлэлийг танилцуулж, “Хөрөнгө оруулалтын сан”-ийн үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

“Нээлттэй ажлын байр”-ны үзэсгэлэнгээр  Нийслэл, орон нутаг дахь төр, хувийн хэвшлийн нээлттэй ажлын байрыг танилцуулах, ажил идэвхтэй хайгчдын бүртгэх, зөвлөгөө мэдээллээр хангах, орон нутагт шаардлагатай байгаа ажлын байрны танилцуулга, шилжин суурьшиж ажиллаж, амьдрах иргэдэд үзүүлэх дэмжлэг, боломж бий болгоход чиглэнэ.

Мөн  Хөвсгөл аймгаас гаралтай дуучид, уран бүтээлчид уран бүтээлээ олон түмэндээ өргөнө.“Хөх баавгайн домог” уран бүтээлийн нэгдэл  “Тайгын эгшиглэн” тоглолтоороо 6 ястны язгуур урлагийг олон нийтэд сонирхуулна. “Соён гэгээрүүлэгчдийн өлгий”- Хүндэтгэлийн тоглолт,  “Хөвсгөлд тавтай морил”-Хаалтын шоу тоглолт болно.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ

Огноо:

,

Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.

Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.

Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.

Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна

Огноо:

,

Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.

Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.

Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Өнөөдөр2025/06/20

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

Өнөөдөр2025/06/20

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Тод мэдээ20 цаг 25 минут

Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг ...

Тод мэдээ20 цаг 30 минут

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж...

Тод мэдээ20 цаг 34 минут

Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэл...

Тод мэдээ20 цаг 37 минут

Явган хүний зам дээр механик гэмтэл үүсгэсэн зөрчилд хариуцлага тооц...

Өнөөдөр20 цаг 41 минут

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Тод мэдээ20 цаг 46 минут

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томи...

Тод мэдээ20 цаг 50 минут

Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажил...

Тод мэдээ20 цаг 54 минут

Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар ...

Өнөөдөр21 цаг 1 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр21 цаг 4 минут

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Тод мэдээ2025/06/18

“Оюутолгой” компанийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо

Өнөөдөр2025/06/18

Энэ жилийн Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр болох хэлэлцүүлгүүд

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод

Тод мэдээ2025/06/18

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/06/18

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/06/18

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Тод индэр2025/06/18

Л.Гантөмөр: МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна

Тод мэдээ2025/06/18

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томи...

Тод мэдээ2025/06/17

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Тод мэдээ2025/06/17

Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 3...

Тод мэдээ2025/06/17

ЕБС-иуд 2024-2025 оны хичээлийн жилд танхимаар бүрэн хичээллэж дууса...

Тод мэдээ2025/06/17

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэ...

Тод мэдээ2025/06/17

Ерөнхий сайд Иргэний зориг ногоон намд зөвшилцөх санал хүргүүлжээ

Тод мэдээ2025/06/17

УИХ: Өнөөдөр болох хэлэцлүүлэг, сонсгол

Өнөөдөр2025/06/17

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр2025/06/17

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Тод мэдээ2025/06/17

ЭЗБХ-ны гишүүд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөл...

Санал болгох