Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

ГЕГ: Он гарснаас хойш импортоор нийт 5023.8 сая ам.долларын бараа, түүхий эд оруулжээ

Огноо:

,

Сэтгүүлч:

2023 оны эхний 7 сард импортоор нийт 5023.8 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үеэс 261.1 сая ам.доллараар буюу 5.5 хувиар өссөн байна.
 
Импортоор нийлүүлэгдсэн барааны 96.1 хувийг валютын төлбөртэй худалдаа, 1.3 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.5 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.5 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.3 хувийг реимпорт эзэлж байна.
 
Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 915.9 сая ам.доллар буюу 18.2 хувь, эрдэс бүтээгдэхүүн 1211.2 сая ам.доллар буюу 24.1 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 1059.1 сая ам.доллар буюу 87.4 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 548.6 сая ам.доллар буюу 20.6 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 934.0 сая ам.доллар буюу 18.6 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 457.0 сая ам.доллар буюу 9.1 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 279.2 сая ам. доллар буюу 5.6 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 82.8 хувь ногдож байна.
 
Манай улс дэлхийн 141 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 38.8 хувь; ОХУ-д 27.1 хувь; Япон-д 7.9 хувь; БНСУ-д 4.5 хувь; АНУ-д 3.5 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 81.9 хувийг эзэлж байна гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Тод мэдээ

“Сонгуулийн боловсрол” клубийн ээлжит уулзалт болов

Огноо:

,

“Сонгуулийн боловсрол” сэтгүүлч, судлаачдын клубийн ээлжит уулзалт, мэдээлэл 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдөр боллоо.

Уулзалтаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан мэдэгдлийг танилцуулж, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, гаргуулахгүй байх, шийдвэрлэх асуудлаар бүх шатны цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Мөн сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдлын дагуу шалгаж байгаа хэргийн тоон мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Зөрчлийн хэрэг бүртгэх албаны чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Саруул өгсөн.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудасны загварын талаар сонгуульд оролцож бүх талаас нээлттэй санал авсны үндсэн дээр Сонгуулийн ерөнхий хороо баталсныг мэдээллээ. Саналын хуудас нь 48 гишүүнийг сонгох пропорционал системээр сонгох хэсэг, нөгөө нь 78 гишүүнийг сонгох мажоритар тогтолцооны хэсэг гэсэн хоёр хэсгээс бүрдэхийг танилцуулав. Энэ сарын 17-19-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулах “Номын баяр”-ын үеэр саналын хуудасны загварыг сонгогчдод танилцуулахаа мэдээлсэн юм.

“Сонгуулийн боловсрол” сэтгүүлч, судлаачдын ээлжит уулзалтад 40 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч оролцлоо гэж СЕХ-ноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа

Огноо:

,

Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж байгаа 300 МВт-ын цахилгаан станцын төслийн барилга угсралтад зориулан импортоор оруулж ирэх тоног төхөөрөмж, түүний иж бүрдэлд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар дөрвөн жилээр сунгалаа.

Станцын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, хууль тогтоомжийн хүрээнд холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Барилга, хот байгуулалт болон Эрчим хүчний сайд нарт тус тус даалгалаа.

“Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон нийслэлийн дунд хугацааны баримт бичгүүдэд нийцүүлэн хавсралтад туссан төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний Нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд 2024 онд багтаан арилжаалахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт зөвшөөрлөө.

Нийслэлийн дотоод үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл багтаж байна.

Өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, Улаанбаатар хотод томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, эрчим хүчний суурь хэрэгцээг хангах шаардлагатай байна.

Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн 300 МВт-ын цахилгаан станцыг барих ажил үргэлжилж байна. Төслийн эхний ээлжийн 150 МВт-ын цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ оны аравдугаар сард дуусгахаар төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөлөө

Огноо:

,

Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж, хөгжсөний 99 жилийн ойг тохиолдуулан Монголын хүүхдийн байгууллагын үе үеийн удирдлага, ахмадууд, Нийслэлийн хүүхдийн зөвлөлийн гишүүд хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

Энэ үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.

Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан үеийн дараахан буюу 1925 онд санаа зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар хүүхдийн байгууллагыг "Хойчийг залгамжлагч багачуудын холбоо" нэртэйгээр анх байгуулсан түүхтэй. Уг холбоог шинэ үеийн зохиолч Д.Нацагдорж удирдаж, “Бүхний олон багачууд" дууг эгшиглүүлэн, мянга мянган хүүхэд залуучуудын зүрх сэтгэлийг нэгэн зүгт хандуулахад ихээхэн анхаарч ажилладаг байжээ.

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ө.Ган-Өлзий:

Манай байгууллага хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх, хөгжлийн үйлчилгээг үзүүлдэг. Юун түрүүнд хүүхэд хамгааллын асуудал ярихаас илүү урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй. Энэ хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд байгууллага, аж ахуйн нэгжид 800 гаруй эцэг эхийн зөвлөлийг байгуулсан. Уг зөвлөлөөр дамжуулан хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн, байгууллагын дотоод журамд нь өөрчлөлт оруулах, цагийн уян хатан зохицуулалт хийх, боловсролын үйлчилгээнд хамруулах зэрэг олон талт ажлыг хэрэгжүүлж буй. Цаашид бид Монгол Улсад хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлага, оролцоог сайжруулах чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудын санаачилга, идэвх оролцоог дэмжиж, НҮБ, ОУБ-уудын дэмжлэг, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар Т.Ихтамир:

“Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, 1996 онд УИХ-аас Хүүхдийн эрхийг хамгаалах тухай анхны хууль, 2016 онд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг баталсан. Энэ мэт сүүлийн жилүүдэд эрх зүйн орчноо шинэчлэх ажлыг үе шаттай, тууштай хийсээр байна. Мөн энэ онд УИХ-аас Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан бөгөөд есдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөх юм. Тус хуулийг сурталчлах ажлыг орон даяар хийж буй. Түүнчлэн УИХ, Засгийн газраас хүүхдийн асуудлыг гэр бүлд суурилсан хөгжил, хамгааллын бодлогод тулгуурлан, урьдчилан сэргийлэх бодлого, хууль тогтоомж, хөтөлбөрүүдийг цогцоор нь хэрэгжүүлэх хүүхэд хамгааллын төсвийг нэмэгдүүлсэн нь сайшаалтай.

Монголын хүүхдийн байгууллагын ахмад үеийн төлөөлөл Д.Наранцэцэг:

Би 1964 онд Монголын пионерын байгууллагад элсэн орж, 13 жил хүчин зүтгэсэн. Хүүхэд, залуучуудыг Монгол Улсын иргэн болгон төлөвшүүлж, хөгжүүлэх их үйлсэд гар бие оролцон ажилласан минь их цоглог, хийморьлог, сайхан дурсамж болон үлджээ. Бидний үед хүүхдийн байгууллагаар дамжуулан хүүхэд хүүхдийгээ өөрсдөө хүмүүжүүлдэг байсан. Энэ нь тэднийг хичээл номдоо шамдах, авьяас чадвараа тодруулах, эх оронч, хүмүүнлэг үзэл суулгах, багаар ажиллах, удирдан зохион байгуулах, харилцааны зэрэг олон чадварыг суулгадаг байснаараа давуу талтай. Одоо хүүхдийн байгууллага нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн төрийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажиллаж буй. Иймд ирэх жил хүүхдийн байгууллагын 100 жилийн ойн хүрээнд пионерын байгууллага шиг хүүхэд хүүхдийгээ хүмүүжүүлдэг, хүүхдийн оролцоог бий болгосон хүүхдийн байгууллага байгуулагдаасай гэж хүсдэг.

Ташрамд, Монголын хүүхдийн байгууллага нь:

  • 1925-1940 онуудад Монголын пионерын байгууллагын төв товчоо
  • 1940-1949 онд МХЗЭ-ийн төв хорооны сургууль пионерын байгууллагын төв зөвлөл
  • 1991 оноос Монголын Хүүхдийн төлөө Үндэсний газар
  • 2016-2024 онд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
  • 2024 оноос Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар нэртэйгээр өргөжин тэлж, үйл ажиллагаагаа өнөөг хүртэл явуулсаар байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2024/05/09

“Сонгуулийн боловсрол” клубийн ээлжит уулзалт болов

Тод мэдээ2024/05/09

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг га...

Тод мэдээ2024/05/09

Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөлөө

Өнөөдөр2024/05/09

Улаанбаатарт бага зэргийн бороо орно

Тод мэдээ2024/05/09

Автобусны 19 шинэ буудал ашиглалтад орлоо

Тод мэдээ2024/05/09

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барина

Тод мэдээ2024/05/09

Тусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүү...

Тод мэдээ2024/05/09

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Өнөөдөр2024/05/09

ХХААХҮЯ: Улсын хэмжээнд 1888 газрыг хамруулсан хяналт шалгалт хийлээ...

Өнөөдөр2024/05/09

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Тод мэдээ21 цаг 31 минут

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах...

Тод мэдээ21 цаг 33 минут

ГЕГ: Он гарснаас хойш нийт 3426.2 сая ам.долларын бараа, түүхий эд и...

Өнөөдөр21 цаг 46 минут

Шороон шуурга шуурна

Тод мэдээ21 цаг 49 минут

Богд уулын арын авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн аж...

Тод мэдээ21 цаг 57 минут

“Өнөр бүл”-ийн гурван хүүхэд Германд сурна

Тод мэдээ22 цаг 1 минут

“Шинэ хоршоо” хөдөлгөөний санхүүжилт шийдвэрлэгдлээ

Тод мэдээ1 өдөр.өмнө

“Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын хо...

Өнөөдөр1 өдөр.өмнө

Цэцэг төвийн уулзвараас Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар х...

Өнөөдөр1 өдөр.өмнө

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр1 өдрийн өмнө

Хангайн уулархаг нутгаар бороо, уулаараа нойтон цас орно

Өнөөдөр2024/05/07

“Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улс...

Тод индэр2024/05/07

Х.Нямбаатар: Замын газар чөлөөлөлтийг цаг алдалгүй хийх хууль эрх зү...

Тод мэдээ2024/05/07

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөлийн х...

Тод мэдээ2024/05/07

“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг...

Тод мэдээ2024/05/07

Өмнөговь аймаг нэг сая мод тарьж ургуулаад байна

Тод мэдээ2024/05/07

Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга...

Тод мэдээ2024/05/07

Энэ 7 хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Тод мэдээ2024/05/07

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг хүчингүй болголоо

Өнөөдөр2024/05/07

УИХ: Өнөөдөр хуралдах түр хороо, ажлын хэсгүүд

Өнөөдөр2024/05/07

Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

Санал болгох