Тод мэдээ
Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 10.3 их наяд төгрөгт хүрлээ
УИХ, Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй банкны салбарын рефом, төрийн өмчит компаниудын хувьчлал, “Зээлийн хүүг бууруулах стратеги” зэрэг бодлогын томоохон арга хэмжээний үр дүнд нөгөө талаас Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх түүний эдийн засагт гүйцэтгэх үүргийг өсгөх, зах зээлийн дэд бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх зорилгоор төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нягт хэрэгжүүлсний үр дүнд зах зээлийн үнэлгээ өнөөдөр 10.3 их наяд төгрөг буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ.
Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн энэхүү түүхэн өсөлтөд банкны салбарын рефом буюу системийн нөлөө бүхий 4 банкны IPO, төрийн өмчит компаниудын хувьчлал болон бусад компанийн IPO, зах зээл дээр гарсан хөтөлбөрийн бус хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, нээлттэй хүрээнд гарсан компанийн бонд, хамтын хаалттай, нээлттэй сангийн нэгж эрх зэрэг шинэ бүтээгдэхүүн болоод гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх оролцоо чухал нөлөө үзүүллээ.
Одоогоос гурван жилийн өмнө буюу 2020 онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3 их наяд төгрөг, ДНБ-д харьцуулсан харьцаа 8.1 хувь байсан бол өнөөдөр энэ үнэлгээ 3.4 дахин өсч 10.3 их наяд, ДНБ-д эзлэх хувь 19.5 хувь болж өсөөд байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Тод мэдээ
Богдхан уулын ойн сангийн 3000 га талбайд хөнөөлт шавжтай тэмцэнэ
2024 онд Богдхан уулын дархан цаазат газрын ойн сангийн 3000 га-д ойн хөнөөлт, хортон шавжтай тэмцэх ажил хийнэ.
Монгол Улсад хэрэгжиж буй “Эрүүл ой” төслийн хүрээнд Монгол Улсад газраар ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэж байгаа арга технологитой газар дээр нь танилцах, гадаадын эрдэмтдээс туршлага судлах сургалтад МУИС-ийн судлаачид, ЗГХА Ойн газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Ойн хөнөөлт шавжтай тэмцэх үйл ажиллагаа эрхлэгчдийн холбоо” зэрэг байгууллагууд хамтран оролцлоо.
Америк, Канад улсаас ирсэн эрдэмтэд Монгол орон хөнөөлт шавжтай тэмцэхдээ дэвшилтэт технологи ашиглаж байгааг онцоллоо. Цаашид Монгол орны ойн эрүүл байдлыг хамгаалах, хадгалах талаар зөвлөмж боловсруулж хүргүүлнэ.
2024 онд Богдхан уулын ойн сангийн 3000 га талбайд хөнөөлт шавжтай онгоцоор тэмцлийн ажил хийхээр төлөвлөөд байна гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Тод мэдээ
Нийтийн тээврийн 3 чиглэлд өөрчлөлт орууллаа
Тод мэдээ
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, “Буян-Од” ХХК хамтран “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж, ургуулах аян өрнүүлнэ.
Энэ тухай Санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрыг төлөөлж Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр, Өмнөговь аймгийн Даланзадгад сумыг төлөөлж тус сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Батболд, “Буян-Од” ХХК-ийг төлөөлж тус компанийн ерөнхий захирал В.Буянтогтох нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбай бүхий “Говь хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хангайн бүсээс 4,000 ширхэг улиас, хайлаас модны тарьц, суулгац авчирч, тарьж, ургуулахаар боллоо.
Шаардагдах хөрөнгийг “Буян-Од” ХХК гаргах бөгөөд Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар усалгаа, арчилгаа, тордлогоог нь бүрэн хариуцна. “Буян-Од” ХХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, тарьц, суулгац нийлүүлэх санаачилга гаргасан юм.
Тус компани 2001-2014 онд Сэлэнгэ аймгийн Тужийн нарсыг нөхөн сэргээхэд хувь нэмрээ оруулж, 20 гаруй сая мод тарьж, ургуулан, ойн санд хүлээлгэн өгч байжээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн гаргаж байгаа аливаа санал, санаачилгыг Ерөнхийлөгчийн Тамгын газар бүх талаар дэмжиж, хамтран ажиллана гэдгийг Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр хэллээ.
-
Тод мэдээ2023/03/17
Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөлийг бүрдүүлл...
-
Тод зураг2019/10/16
Энэтхэгийн “ITEC" хөтөлбөрт Монголоос 3500 гаруй ажилтан хамрагджээ
-
Тод индэр2020/10/07
Ерөнхий сайд У.Хүрэлсүх сагсан бөмбөгийн тамирчдад амжилт хүсэв
-
Тод мэдээ2023/04/17
Хүнсний сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум төгрөгийн зээл ол...
Сэтгэгдэл