Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгуудад ажиллаж, 3000 гаруй иргэдтэй уулзлаа

Огноо:

,

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Адьяасүрэн нар энэ сарын12-13-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллав. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Өвөрхангай, Архангай аймгуудад үргэлжлүүлэн ажиллаж, иргэд сонгогчидтой уулзалт хийв. Энэ хугацаанд тэрбээр 3000 гаруй иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсчээ.

 Уулзалтаар УИХ-аас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэл, Төрийн албаны шинэчлэл, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар танилцуулж, иргэдийн санал бодлыг сонсож ирлээ. Мөн төрийн албан хаагчидтай тусгайлан уулзалт зохион байгуулж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон цалингийн тогтолцоонд хэрэгжүүлэх өөрчлөлтийг танилцуулж, тэдний санал бодлыг сонссон юм. Төрийн албан хаагчдийн дийлэнх нь цалинг нэмэгдүүлэх, адил хөдөлмөр эрхэлж байж ялгаатай цалин авдаг гажуудлыг арилгах, төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдэж өгөхийг хүсч байв. УИХ-ын дарга Г.Занданшатар, төрийн албан хаагчийн 14 сүлжээний 566 шатлалтай цалинг 6 сүлжээний 61 суурь цалин болгон шинэчилж, үндсэн цалингийн хэт зөрүүг арилгана. Ингэхдээ өндрийг нь багасгаж биш, багыг нь нэмэгдүүлэх байдлаар зохицуулах боломжтой. Албан тушаалын зэрэглэл хоорондын зөрүүг зохистой хэмжээнд хүргэхийн сацуу олон төрлийн нэмэгдлийг үндсэн цалинд нэгтгэн, бүтээмжид суурилсан цалин хөлсний тогтолцоог нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Эцэст нь төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааны асуудлыг зөвхөн Төрийн албаны тухай хуулиар зохицуулахаар ерөнхий чиглэлийг гаргасан гэв. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө төсөвт тодотгол хийж, цалингийн зөрүүг арилгах, цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаагаа танилцуулсан юм.

УИХ-ын дарга Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болсон шалтгаан, өөрчлөлт оруулснаар ямар үр дүнд хүрэх тухай иргэдэд танилцуулж, хамгийн чухал нь иргэдийнхээ саналыг сонсохыг чухалчилж байгаа талаараа онцлож байв. 

Мөн ард түмний хүсэл зоригийн дагуу Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийхийн тулд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдийнхээ үгийг сонсож байна гээд уулзалтынхаа хугацааны 90 орчим хувьд иргэдийнхээ үзэл бодол,байр суурийг сонслоо.  Тухайлбал, Архангай аймгийн иргэдтэй уулзахад иргэд сонгуулийн тогтолцоог өөрчлөхийн тулд иргэдээсээ дахин дахин санал авч, цаг хугацаанд яаралгүй нухацтай  хандахыг хэлж байв. Мөн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг ард түмнээсээ итгэл авч сонгогдсон төрийн түшээд та бүхэнд итгэж даалгаж байна. Харин иргэд бид саналаа хэлнэ. Иргэн бүрийн саналыг гээлгүй сонсож, тунгааж  Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгах ёстой гэж байв.

Дээрх гурван аймгийн иргэдийн  уулзалтад оролцож үг хэлсэн иргэдийн дийлэнх нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж буй боловч 152 болгон нэмэгдүүлэхийг дэмжихгүй байна.  Харин 108 болгож нэмэгдүүлэх нь боломжтой хувилбар гэсэн саналыг хэлж байв. Мөн сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг дэмжиж, олон намын төлөөлөлтэй, хүчтэй сөрөг хүчинтэй, олон ургальч үзэл бодлыг илэрхийлсэн парламенттэй байхыг хүсч байна. Гэхдээ намын жагсаалтаар парламентад орох хүмүүсийн сонголтыг зөв хийхгүй бол авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон зарим нэг хүмүүсийн халхавч болох вий хэмээн хардаж буйгаа хэлж байлаа. Мөн парламентад мөнгөтэй бизнесийн төлөөлөл олширч, нийгмийн бусад төлөөлөл орж ирэхээ байсан. Тиймээс эмч, багш, малчин, тариаланчин зэрэг мэргэжлийн төлөөллүүдийг оруулахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан зэрэг иргэдээр парламентыг бүрдүүлж, ардчилсан засаглалыг хамгаалж, хадгалж, хөгжүүлэхийг чухалчилж байв. 

Цар тахлын болон бусад хүчин зүйлээс хамаарч иргэдийн ахуй амьдрал нэлэнхүйдээ дордсон учраас  шүүмжлэл, бухимдалтай иргэд цөөнгүй байна. Ялангуяа тэтгэврийг нэмэхгүй бол гурил, будаагаа арай ядан авч, зарим эм, тариагаа худалдан авч дийлэхээ больсон тухай уулзалт бүрт яригдаж байна. Хөдөө орон нутагт хамгийн их буюу 15 хувиар бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн ажээ. Тиймээс энэ өсөлтөд нийцүүлэн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхийг олон иргэн шаардаж байв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сэргэж  2020 онд 4.6 хувиар унаж байсан бол 2022 онд 4.8 хувийн өсөлттэй байлаа. Энэ оны эхний улиралд 7.6 хувьтай байгаа, оны эцсээр 7-8 хувийн өсөлттэй байх төлөвтэй. Энэ өсөлтийг ард иргэдийн амьдралд бодитоор хүргэж, цалин,тэтгэвэр нэмэгдүүлэх бодлогыг УИХ баримталж байна. 

Мөн 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Үндэсний баялгын сангийн тухай хуулийг баталж, байгалийн баялгийг иргэн бүрт хүртээх боломж нээгдэнэ гээд УИХ-ын энэ хаврын чуулган авлигатай тэмцэх, шударга ёсыг тогтоох, засаглалыг сайжруулах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чиглэж ажиллана гэв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар томилолтынхоо үр дүнг нэгтгэж танилцуулсан юм. Тэрбээр хэлэхдээ, цаг үеийн нөхцөл байдал, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар танилцуулж, иргэдийнхээ санал бодлыг сонслоо. 

Үнийн өсөлтийг бууруулахын тулд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих асуудлыг хөндөж байна. Тэр дундаа малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжээгүйн улмаас  зөвхөн уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай болж байна. Нийгмийн шударга ёс, баялгийн тэгш хуваарилалтын талаар иргэд санал бодлоо илэрхийллээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд үндэсний үйлдвэрлэлээ үгүй хийж, баялгийн тэгш бус хуваарилалт  ард иргэдийн бухимдлыг төрүүлж, төр засагтаа шахалт, шаардлага тавьж буйг хүлээн авах ёстой.  Үндэсний баялгийн санг байгуулж, байгалийн баялгийн үр өгөөжийг хүртээмжтэй болгох 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр оруулсан заалтыг амилуулах шаардлага тавьсан. 

Харин одоо яригдаж буй Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөөс гишүүдийг тоог 152 болгон нэмэгдүүлэхийг төдийлэн дэмжихгүй байна. Гэхдээ иргэдийн дийлэнх тоог нэмэгдүүлэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх зөв гэсэн байр суурьтай байна. 

Ардчиллын улстөрийн шинжлэх ухаанд мэдээлэлгүй иргэд сэтгэл хөдлөлөөр аливаа асуудалд хандаж, шууд эсэргүүцдэг. Харин мэдээлэлтэй болж, харьцуулж дүгнэж, зөвлөлдсний дараа даацтай, тунгаан бодсон шийдвэрийг гаргадаг. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хатуу эсэргүүцэж байсан хүмүүс мэдээлэлтэй болсны дараа гишүүдийн тоог нэмэх нь зөв  гэсэн ойлголтыг авсан нь уулзалтуудын нэг онцлог байлаа. Гэхдээ 152 гэдэг тоон дээр маргаан их байна. УИХ-ын даргын захирамжаар  нэгдсэн хуралдааныг завсарлуулж, гишүүд ажлын 7 хоногийн хугацаатай бүх ард иргэдээ сонсож, хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэг өгсөн. Энэ сарын 16-ны өдөр хэлэлцүүлэг дуусна. Ингээд бүх Байнгын хороодоор ард иргэдийн санал бодолд тулгуурлаж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ямар гарц шийдэл байгааг ярилцана. Дараа нь нэгдсэн чуулганаар хэлэлцэж  шийдэл гаргана. Түүний дараа ажлын долоо хоног нэгдсэн хуралдаан дахин завсарлаж, олон нийтийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулна. Олон нийтийн саналыг сонссон хэлэлцүүлгийн үр дүнг тайлагнана. Эцэст нь гуравдахь хэлэлцүүлгийг зохион байгуулах гэсэн  журамтай. Нэг зүйлийг онцлон тэмдэглэж хэлье. Төлөөллийн ардчиллын хамгийн гол зарчим бол ард иргэдтэйгээ байнгын амьд харилцаатай байх явдал юм. Өнгөрсөн 3 жилийн манай төр, засгийн хамгийн том алдаа бол цар тахлын улмаас энэхүү амьд холбоо тасарсан. Үүнийг ард иргэд шүүмжилж байна. Мөн ард иргэдээ сонсоогүй учраас амьдралд  нийцсэн шийдвэр гаргахгүй байна. Үүнээс улбаалан ард иргэд бухимдалтай байх нэг шалтгаан болжээ. Харин Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар ард иргэдтэй уулзаж буй хэлэлцүүлэг энэхүү тасарсан “амьд” холбоог сэргээж байна гэв хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ

Огноо:

,

Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.

Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.

Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.

Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.

“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.

Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.

Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.

Хоёр улс:

    2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
    2011 онд “Иж бүрэн түншлэл”
    2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв

Огноо:

,

Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.

Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.

Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.

Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/07/03

"Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо ц...

Дэлхий нийтээр..2026/07/03

Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал за...

Үйл явдал2026/07/03

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсы...

Үйл явдал2026/07/03

Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг UNCCD COP17 бага хурлын талбайн б...

Дэлхий нийтээр..2026/07/03

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Үйл явдал2026/07/03

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үй...

Үйл явдал2026/07/01

Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгд...

Үйл явдал2026/07/01

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдрөөс цахимаар худалдаалж эх...

Үйл явдал2026/07/01

Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмж...

Үйл явдал2026/07/01

Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн х...

Үйл явдал2026/07/01

“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо

Үйл явдал2026/07/01

Оюутолгойн хэлэлцээрийг Монголд ашигтай хувилбараар тохиролцлоо

Үйл явдал2026/07/01

Зорчих эгнээ хааж зогсох нь түгжрэл, ослын эрсдэлийг нэмэгдүүлнэ

Хэн юу хэлэв...2026/07/01

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжи...

Үйл явдал2026/06/30

Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн үйл ажиллагааг танил...

Үйл явдал2026/06/30

Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Үйл явдал2026/06/30

ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сон...

Хэн юу хэлэв...2026/06/30

Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалду...

Үйл явдал2026/06/30

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

Үйл явдал2026/06/30

“Хамгаалсан байгаль - Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг эх...

Үйл явдал2026/06/30

“Хавдрын эсрэг үндэсний аян-2026” Сэлэнгэ аймагт эхэллээ

Үйл явдал2026/06/30

Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” ...

Дэлхий нийтээр..2026/06/29

Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээд...

Дэлхий нийтээр..2026/06/29

Трамп дижитал үйлчилгээний татвар ногдуулсан орнуудад 100 хувийн имп...

Үйл явдал2026/06/29

Анхааруулга!

Үйл явдал2026/06/29

Монгол, Оросын хамтарсан “Сэлэнгэ-2026” хээрийн сургуулийн төлөв...

Үйл явдал2026/06/29

Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд...

Үйл явдал2026/06/29

Хөвсгөл нуур орчимд олон улсын стандартад нийцсэн хог хаягдлын байгу...

Үйл явдал2026/06/29

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Үйл явдал2026/06/25

Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгө...

Санал болгох