Тод мэдээ
Ой хээрийн түймэрт өртсөн 15 айлд улсын онцгой комиссоос гэр олгохоор боллоо

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Халхгол, Матад сумдыг хамарсан түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоохоор Дорнод аймгийн онцгой комисс, мэргэжлийн байгууллагууд ажлын хэсэг гарган газар дээр нь ажиллаж байна. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 12-15 гэр (сууц), 16 хашаа (саравч), 1 автомашин, өртсөн бөгөөд, гэр нь шатсан 15 айлд Улсын онцгой комиссоос гэр олгож, тээвэрлэх хүргэх ажлыг зохион байгуулж байна.
Сүүлийн 72 цагийн хугацаанд нийт 9 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна. Үүнээс өнөөдрийн байдлаар Булган аймгийн Хутаг-Өндөр, Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Он гарсаар улсын хэмжээнд 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Баян-Өлгий, Увс зэрэг 8 аймгийн 18 суманд 29удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн.
Дээрх түймрүүдэд давхардсан тоогоор ОББ-аас 335 алба хаагч, 29 автомашин, Хилийн цэрэг, Зэвсэгт хүчин, орон нутгийн 500 хүн, 61 нэгж техник, 1 нисдэг тэрэг, нийт 835 хүн, 90 нэгж техниктэй ажилласан байна гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.Тод мэдээ
“Эрүүл мэндийн ажилтны гарын эрүүл ахуй сахих дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна
ДЭМБ-аас жил бүрийн тавдугаар сарын 5-ны өдрийг “Эрүүл мэндийн ажилтны гарын эрүүл ахуй сахих дэлхийн өдөр” болгон тэмдэглэж, эрүүл мэндийн ажилтнуудад гарын эрүүл ахуйг сахихын ач холбогдлыг сурталчлан, мэдлэг, хандлага, дадлыг дээшлүүлэхэд чиглэсэн нөлөөлөл, сурталчилгаа зохион байгуулдаг.
Энэ 2025 онд дэлхий дахинд энэ өдрийг "Бээлийг зохистой хэрэглэе. Гарын эрүүл ахуйг сахья" уриан дор тэмдэглэх бөгөөд дараах үйл ажиллагааг зохион байгуулахыг улс орнуудад зөвлөжээ. Үүнд:
-"Гарын эрүүл ахуй сахих 5 мөч"-ийг хэрэгжүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний явцад халдвар тархахаас сэргийлэх, гарын эрүүл ахуйн зөв дадлыг түгээн дэлгэрүүлэх;
-Бээлийг шаардлагатай үед хэрэглэх нь чухал боловч энэ нь гарын эрүүл ахуйг орлохгүй, бээлийг зохистой зөв хэрэглэхийг сурталчлан таниулах;
-Бээлийг зохисгүй, хэт их хэрэглэх нь хог хаягдлыг ихэсгэж хүрээлэн буй орчныг бохирдуулдаг тул зохистой хэрэглээнд уриалах;
-Эрүүл мэндийн ажилтан бүр гарын эрүүл ахуй сахих заавар, журмыг мөрдөхийг зөвлөсөн гэж Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.
Тод мэдээ
Чингис хаан нисэх буудал руу зорчих автобусны чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт оржээ
Чингис хаан нисэх буудал руу зорчих автобусны чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орсон байна. Х:19 чиглэл Чингис хаан олон улсын нисэх буудал-Сүхбаатарын талбай гэсэн маршрутаар зорчих бол Х:20- чиглэл нь Таван шараас- Чингис хаан олон улсын нисэх буудал хүрэх юм.
ЗОГСООЛ
- Х:19 Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн,Яармагийн 1-р зогсоол, Буянт-Ухаа спорт цогцолбор, Чингис хаан олон улсын нисэх буудал
- Х: 20 Буянт-Ухаа спорт цогцолбор, Архивын ерөнхий газар- Чингис хаан олон улсын нисэх буудал
ҮНИЙН МЭДЭЭЛЭЛ
- Х:19 ЧИГЛЭЛ Том хүн 15000, хүүхэд 7000 төгрөг
- Х:20 ЧИГЛЭЛ Том хүн 10000, хүүхэд 5000 төгрөг
ЦАГИЙН ХУВААРЬ
ЧИГЛЭЛ-Х:19
- Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөдлөх цаг: 07:40, 08:40, 09:40, 10:40, 11:40, 12:40, 13:40, 14:40, 15:40, 16:40, 17:40, 18:40, 19:40, 20:40, 21:40, 22:40,
- Сүхбаатарын талбайд ирэх цаг: 09:10, 10:10, 11:10, 12:10, 13:10, 14:10, 15:10, 16:10, 17:10, 18:10, 19:10, 20:10, 21:10, 22:10, 23:10, 00:10
- Сүхбаатарын талбайгаас хөдлөх цаг: 05:30, 06:30, 07:30, 08:30, 09:30, 10:30, 11:30, 12:30, 13:30, 14:30, 15:30, 16:30, 17:30, 18:30, 19:30, 20:30,
- Чингис хаан олон улсын нисэх буудалд ирэх цаг: 07:00, 08:00, 09:00, 10:00, 11:00, 12:00, 13:00, 14:00, 15:00, 16:00, 17:00, 18:00, 19:00, 20:00, 21:00, 22:00,
ЧИГЛЭЛ-Х:20
- Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөдлөх цаг: 07:40, 08:46, 09:53, 11:00, 12:06, 13:13, 14:20, 15:26, 16:33, 17:40, 18:46, 19:53, 21:00, 22:06, 23:13,
- 5 шар ирэх цаг: 08:50, 09:56, 11:03, 12:10, 13:16, 14:23, 15:30, 16:36, 17:43, 18:50, 19:56, 21:03, 22:10, 23:16, 00:23
- 5 шар хөдлөх цаг: 05:50, 06:56, 08:03, 09:10, 10:16, 11:23, 12:30, 13:36, 14:43, 15:50, 16:56, 18:03, 19:10, 20:16, 21:23,
- Чингис хаан олон улсын нисэх буудал ирэх цаг: 07:00, 08:06, 09:13, 10:20, 11:26, 12:33, 13:40, 14:46, 15:53, 17:00, 18:06, 19:13, 20:20, 21:26, 22:33,
Тод мэдээ
Иргэдийг ногоон бүсэд зорчихыг хориглолоо

-
Тод мэдээ2021/10/22
Улаанбаатар хотод 2023 онд Азийн залуучуудын наадам болно
-
Тод зураг2020/01/23
Төрийн болон хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллагууд ижил санхүүжилттэй боллоо...
-
Тод мэдээ2022/03/02
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл ээлжит бусаар хуралдлаа
-
Өнөөдөр2022/01/30
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй